Хориг тавьсан ерөнхийлөгч хоригондоо ороогдлоо

2009/12/17
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Хориг тавьсан ерөнхийлөгч хоригондоо ороогдлоо

Ерөнхийлөгчийн ирэх оны төсөвт хориг тавьсан нь нэлээдгүй ажил болж төсөвөө баталсан УИХ ЗГ-ын гишүүдийн дургүйг хүргэж байна. гишүүн байхдаа 500 саяыг тойрогтоо батлуулж байсан ерөнхийлөгч тухайн үед тойрогтоо 500 сая төгрөгөөр хэдхэн худаг хийснээс өөрийг хийгээгүй ерөнхийлөгч энэ удаад хориг тавьж байгаа нь орон нутгийн хөрөнгө оруулалтыг зогсоосон хувь хүний явцуу үзэл гэсэн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Хэрвээ улсын их хурал ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авчихвал төсвийг дахин задалж дахин хэлэлцэнэ. Нэгэнт оны эцэс болчихсон болохоор цаг хугацааны хувьд тийм боломж байхгүй.

Ингэснээр хөдөө орон нутгийн төсөв удааширч иргэд цалин хөлсөө авч чадахгүйд хүрнэ.ерөнхийлөгч хориг тавихдаа тойрог бүрт 76 тэрбум төгрөг төсөвлөсөн нь дэндүү орон нутагт чиглэгдсэн тойрогт хандсан төсөв болсон гэж үндэслэсэн. Харин гишүүд үнэн хэрэгтээ хөдөөд хамгийн их хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа энэ үед ерөнхийлөгч төсвийн 2.7хон хувийг эзлэх 76 тэрбумаас илүүтэй үлдсэн 97 хувьд нь анхаарч хэсэгчилсэн байдлаар хориг тавих гарц байсныг гишүүд шүүмжилж байна.Тойрог бүрт нэг тэрбум төгрөг төсөвлөсөнийг ерөнхийлөгч алдаа гэж үзэж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөө гишүүн байхдаа тойрогтоо батлуулсан 500 сая төгрөгөөр чухамдаа юу хийчихсэн болоод орон нутагт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа энэ үед төсөвт бүхэлд нь хориг тавьж байна вэ.

Чингэлтэй дүүргийн тухайд 500 сая төгрөгөөр хэдэн худагнаас өөр зүйлийг одоогийн ерөнхийлөгчөөс авч байжээ.Оны эцэс болж байхад төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн хагас жилийн хугацаанд юу хийж байна гэсэн асуулгыг гишүүдийн зүгээс тавихад хүргэлээ. өнөөдөр хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр овоо тахиж одон бөөндөхгүй гэсэн ерөнхийлөгч зөвхөн нэг удаагийн шагналаар төрийн дээд одон медаль болох дан ганц алтан гадас одонг л гэхэд 690 гаран хүнд бөөндөн олгожээ. Өнөөдөр хууль зүйн байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхи нь ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй. Гэхдээ УИХ-ын 3-ний нэг нь дэмжсэн тохиолдолд хориг дэмжигднэ

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.