Галд нэг ойтой хүү ээж эгчийн хамт амиа алдлаа

2009/12/17
Share |
Хүмүүс:
Галд нэг ойтой хүү ээж эгчийн хамт амиа алдлаа

Баянгол дvvргийн 10 дугаар хороо, Зvvннарангийн 13 дугаар гудамжны 128 тоотод өнгөрөгч даваагаас мягмар гаригт шилжих шөнө таван ханатай гэр шатжээ. Галын улмаас гурван хvн амь насаа алдсан байна. Галын дуудлага 02.10 цагийн орчимд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах 10 дугаар ангид ирсэн аж. Дуудлагын дагуу очих vед таван ханатай гэр шатаад дуусч байсан гэнэ. Гэрт 30 настай Н.Ариунжаргал нь өөрийн нэг ой гурван сартай хvv, 20 настай дvv Н.Отгонжаргалын хамт байжээ. Тэднийг аврахад нэгэнт оройтсон байсан гэнэ.

Гурван хvний амь насыг авсан гал шөнийн цагаар гарсан болохоор ойр орчмын хvмvvс нь хугацаа алдаж дуудлага өгсөн хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас тайлбарлав. Мөн таван ханатай монгол гэр 15 минутын хугацаанд бvрэн шатаж дуусдаг байна. Гал яг хэдэн цагийн vед юунаас vvдэж гарсан нь одоогоор тодорхой биш байгаа аж. Галд амь насаа алдсан талийгаачдын ар гэрийнхэн, хамаатан садан нь “Талийгаачдын утас нь холбогдохгvй болохоор их гайхаж байсан юм.

Гэтэл 10.00 цагийн vед бид энэ талаар дуулаад ирцгээсэн. Цагдаагийн газраас бидэн рvv утсаар яриад Баянгол дvvргийн цагдаагийн байранд ир гэсэн” гэж халаглан ярьж байсан юм.

Нийслэлийн Баянгол дvvргийн 10 дугаар хороонд гарсан тус галын улмаас төрсөн хvv, дvvгийн хамт нас барсан Н.Ариунжаргалын хадам ах н.Мэнд-Амар нь энэ золгvй явдлын талаар тvрvvлж сонссон гэнэ. Талийгаачийн хадам ах н.Мэнд-Амар “Шөнө дунд хамар хашааны айлууд нь танай дvvгийн гэр шатаж байна гэж дуулгасан. Манайх эндээс холгvй байдаг ч намайг ирэх vед дvvгийн маань гэр шатаад дуусч байсан. Галын дуудлагыг хажуу хашааных нь хvн өгсөн байна билээ. Гал унтраах машин ирэх vед гэр шатаж дууссан байсан. Харин зэрэгцээ байрлах байшингийн хананд гал алдан асаж байсныг унтраасан юм” хэмээн ярив.

Талийгаач Н.Ариунжаргалын нөхөр буюу гэрийн эзэн нэг сарын өмнө Солонгос улс руу ажиллахаар явсан аж. Тvvнд энэ ослын талаар дуулгасан бөгөөд өнөөдөр ирэхээр болсон байна. Харин Архангай аймагт талийгаачдын аав ээж нь байдаг. Тэдэнд энэ муу мэдээг дуулгаж зvрхлээгvй байгаа гэж байв.Талийгаач Н.Ариунжаргал хамгийн сvvлд даваа гаригийн шөнө 23.00 цагийн vед Өмнөговь аймагт байдаг дvvтэйгээ утсаар ярьсан. Харин тvvнээс хойш өөр хэн нэгэнтэй холбоо бариагvй ажээ.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.