Ээжээ, би амьд явж болох уу? (Жилд 42 сая хүүхэд, 42 сая амь, 42 сая аллага)

2009/12/18
Share |
Хүмүүс:
Ээжээ, би амьд явж болох уу? (Жилд 42 сая хүүхэд, 42 сая амь, 42 сая аллага)

Үр нь хэвлийд нь бойжино гэвч нялх үрээ тэжээж чадахгүй, магадгүй тэжээж чадахгүйдээ ч гол нь биш зүгээр л тэр залуу хайрлана гэчихээд мах цусны тасархайгаа хэвлийд нь орхичихоод л явчихсан. Yзэн ядалт өшөө хорсолоо тайлах эсвэл ирээдүйд амаа ангайх үрээ тэжээж чадахгүй байх зовлон, эцэггүй хүүхэдтэй байхын гутамшигаас салах цорын ганц зам нь мэс ажилбараар хэвлийдээ бойжих үрээ авхуулах. Яах гэж би тэр залууд итгэв ээ, яах гэж түүнд өвөрөө нээвээ, тэр юу ч хийж чадахгүй пацаан, хүүхэд битгий хэл өөрийгөө ч тэжээж чадахгүй. Эцэггүй хүүхэд тээлээ гэж ээж аав уурлана. Тэр ч ажилгүй би ч ажилгүй тэр бид хоёр нийлээд нийгмийн доод давхаргынхан тэгчихээд бид яаж хүүхдээ тэжээх юм бэ? Хамгаалалт хэрэглэх нь яалаа, яагаад жирэмсэн болчихов оо? Би чамд битгий жирэмсэн болчихоороо гэж хэлээ биз дээ, би лав эцэг нь биш шүү, май энэ хэдэн төгрөг, явж авхуулаарай чи!

Энэ хэдэн үгс өнөөгийн нийгэмд байгаа залуусын айдас, бас амьдрал.......энэ хэдэг үгсийг би хичнээн олон охидын амнаас сонсож хацар даган урсах нулимсыг нь харж суухдаа өөрөө эр хүн ч эрийн ёсоо хүндэлж эцэг байхаас умартсан залуусдаа хичнээн их гомдож үзэн яддаг гэж санана.

Өнгөрсөн зун найз минь над дээр ирлээ, манай их сургуулийн дажгүй хөөрхөн охидын нэг, тэрээр шал согтуу, үгээ зөөж ядан, -Найзыгаа уучлаарай, би чам дээр ийм байдалтай ирье гэж бодсонгүй гэвч найз нь өнөөдөр үрээ авхуулчихлаа ш дээ, би шал согтуу байсан, согтуу байсан ч биед орж буй тэр хутгыг мэдэрч байсан, би үрээ авхуулчихлаа гэж уйлах найзыгаа харахдаа үнэндээ хэлэх ч үг олдоогүй.  Зөвхөн статистикын тоогоор дэлхий нийтээр жилдээ 42 сая, өдөрт 115 мянган хүүхэд эхийн хэвлийгээс мэс ажилбараар мөнх бусыг үзэж байна гэвч энэ тоо бол бүрэн бус тоо статистикт ороогүй хичнээн сая хүүхэд байгаа хэн ч мэдэхгүй гэвч энэ тоо өдөрөөс өдөрт өссөөр. 2007 оны сүүлийн судалгаагаар Монгол дахь нийт жирэмсэн бологч эхчүүдийн 36,6% абортонд орж байна гэвэл та итгэх үү? энэ бас л статистик яг амьдрал дээр хэд байгаа бол? Тэдгээрийн ихэнх нь 20 -оос доош насныхан гэхэд та бас итгэх үү?

2004 оны судалгаагаар нийт абортонд орсон бүсгүйчүүдийн 25% хүүхэдтэй болход бэлэн бус, 23% нь хүүхдээ тэжээж чадахгүй, 19% нь гэр бүл нь хэдийн хүүхэдтэй болсон дахиж болох хүсэлгүй, 8% гэр бүл үерхэлд асуудал гарсан эсвэл ганц бие гэтэл хүмүүсийн хамгийн их тавиад байдаг, aбортыг хууль ёсны байлгахад хамгийн их гол нөлөө үзүүлдэг асуудал болох хүчирхийлэлээс болж жирэмсэн болсон асуудал, тийм учир авхуулахыг хүсэж буй бүсгүйчүүд дөнгөж 0.5% -ийг эзэлдэг гэдэгт та итгэх үү?

Аборт бол хүн төрлөхтөнд тохиолдож буй хамгийн том аллага бас хэлмэгдүүлэлт. Үүнийг хүмүүс мэдэхийг ч хүсдэггүй сонсохыг ч боддоггүй. Өнөөдөр яана аа гэж бодовч маргаашын уршигийг мартдаг. Абортонд орсон бүсгүйчүүдийн ихэнх нь бие мах бодиос гадна оюун санааны асар их дарамтанд ордог бөгөөд, абортонд орж байсан мэдрэмж, дүр зураг насан туршид нь дагалддаг байна. Зөвхөн сэтгэл санааны дарамтанд ороод зогсох ч үгүй ахиж хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй ч асуудал гарч ирж болзошгүй.

Хэдэхэн минутын өмнө охин дүүтэйгээ мессэнжэрээр ярьсан явдал энэ л асуудалыг хөндөж бичихэд минь хүргэсэн юм. -Агаа дүү нь өнөөдөр хоёр ахдаа маш их баярласан одоо хүртэл намайг хамгаалж үргэлж цагдаж байдаг учирыг өнөөдөр дүү нь ойлгосон шүү,  дүүгийнх нь зөндөө олон найз нар охин насаа аль хэдийн алдсан төдийгүй зарим нэг нь зөндөө олон удаа абортонд орсон байна лээ. Хэдий дандаа захиргаадуулах хэцүү байдаг ч дүүгээ л гэж барьдаг байсаныг чинь өнөөдөр л ойлгосон шүү, дүү нь зөндөө томоотой байх болно. Xоёр ахдаа хайртай шүү! гэж хэлэх охин дүүгийнхээ үгсийг уншаад арай л уйлсангүй. Миний охин дүү дөнгөж 16 тай гэтэл дүүгийн минь найз бас л нас жацуу охидууд гэвч нэг бус нэлээн хэдэн охидыг нь абортонд орсон гэж сонсож байсан. Намайг 10н жил төгсөхөд лав л манай ангийн 3,4 охин абортонд орсон байсан юмдаг. Энэ бол нийгмийн хамгийн эмгэнэлт асуудал. Өнөөдөр манай эмч эмнэлэгийнхэн хэдэн настай ямар хүнд аборт хийж байгаа нь гол асуудал биш харин хичнээн төгрөг гар дээр нь унаж байгаа нь л чухал асуудал. Зарим нэг нь хүнд аборт хийж байгаагаа ч үл ойлгон хайнга хандаж эд эс үлдээн бохир оруулах бөгөөд эл асуудалаас үүдэн дахин абортонд орж эсвэл амиа алдсан бүсгүйчүүд Монголд асар олон. Энэ бүхэнтэй тэмцдэг хууль хяналтынхан шалган явуулдаг байгууллага ч гэж байдаггүй байдаг нэг нь бас л мөнгөнд автсан, өнөөдөр тэр эмнэлэг хаагдлаа гэхэд маргааш онгойчихсон л байна. Хүмүүсийн хамгийн их хэлэх дуртай үгс нь бид тэжээж чадахгүй! ямар ч нийгэмд хүн хэзээ ч хүүхдээ өсгөж бойжуулхад бэлэн бас санхүүгийн хувьд хангалттай байж чаддаггүй юм аа гэж ээж минь хэлдэгсэн. Хүн тэрийг чинь амьдралынха явцад суралцдаг зүйл байхгүй юу, ээж аав нь хоёр бор чемодантай хоёр талаасаа л нийлж байсан ёстой хүүхдээ битгий хэл өөрсдийгөө тэжээж чадахгүй хүмүүс чинь бид байсан юм гэвч хүн чинь болгодог л байхгүй юу гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Нээрэн л бид асуудалаас зугтаж алаг үрийнхээ амь насыг хэвлийд нь устгаж байна даа.

Ирээдүйд ямар хүн болохыг нь мэдэхгүй байж хамгийн түрүүнд гаргадаг шийдвэр бол абортоор авхуулах. Чингис хаан Монголд ахиж төрнө гэсэн гэнэ лээ гэж зурхайчид хэлдэг л гэсэн бодвол бас абортонд ороод авхуулчихсан юм болов уу? Бодход зүрх шимширмээр байгаа биз! Гурван сая хүн ардтай 1500000км2 нутагтай Монголд хүнээс илүү хэрэгтэй юм алга, хүн л бидэнд хэрэгтэй байна. Коммунист үед бид хуулиараа абортыг хориод болоод л байсан тэр үед хүмүүс зөв сайхан хүмүүжилтэй өсөж, залуу хосууд үр хүүхдээ тэжээгээд болоод л байсан одоо яагаад болохоо байчихсан юм? Яагаад гэвэл та бидний бодол санаа болохоо байчихсан учираас, нэг нь ч болгоё бүтээе гэж бодохоо байчихсан учираас. Өө нээрэн үр хөврөл чинь хүүхэд биш ш дээ, хүүхэд чинь төрөн төртлөө хүн биш байдаг байхгүй юу гэж бид өөрсдийгөө зөвтгөдөг тээ? Тийм асуулт та өөртөө тавьдаг уу, тэгвэл би таниас асууя? Хүн яавал үхсэнд тооцогддог юм, яавал амьд хүнд тооцогддог юм?  Хариулт, зүрхний зохилт тиймээ?

Хүний зүрх цохилж байвал хүн амьд, зүрх нь цохилохоо боливол хүнийг нас барсанд тооцдог шинжлэх ухаан байдаг тэгвэл дөнгөж 4-5хан  долоо хоногтой үр хөврөлийн зүрх цохилж эхэлдэг гэдэгийг та мэдэх үү? Зүрх нь цохилдог ч гэсэн хүн биш үү? Үгүй гэвэл таны зүрх цохилж байна уу? шалгаарай, өөрийгөө ч үгүйсгэж буйтай адил авгүй л хариулт өгөхвий. Мөн абортонд орох нь хүний хувийн асуудал, хувийн сонголт гэлүү? гэвч энэ дэлхий дээр ирэхээр тэмүүлж буй тэр үр, Aмьдрал өөд тэмүүлэх түүний сонголт яачихсан бэ? Өөрийнхөө сонголтыг бусдын өмнө тавьдаг та бид харгис хүн биш үү? Тэр нялх үр бас сонголтгүй гэж үү?

Манай төр энэ аборт гэгч амьд хүн тамлагч, хүн төрлөхтөний хамгийн том хэлмэгдүүлэлтийн системийг үндэс угсаатайгаар нь авч хаях цаг болжээ. Юм бүхэн эхэндээ хэцүү л байна, хууль бус болгочихвол зарим нэгэн хүнд хэцүү л байх биз гэвч сүүлдээ хүмүүс минь өөрсдөдөө шаардлаг тавьдаг залуучууд минь юмыг ухаардаг болж наантай цаантай хандаж эхлэнэ. Нийгмийн энэ замбараагүй завхайрал ч гэсэн жаахан хумгидах биз дээ. Энэ бүхнээс хамгийн чухал зүйл бол, алтан амь аврах асар их буян, улс эх ороны ирээдүйг харсан асар стратегийн үйл хэрэг болох болно. Үнэхээр хүүхдээ тэжээж чадахгүй яах ч аргагүй болвол бид өргүүльеэ л дээ. Зөвхөн Монголоос хүүхэд өргөж авхад бичиг баримт энэ тэр гээд л дор хаяж 40000 Амэрика доллар царцуулдаг гэвэл та итгэх үү? Үрсийнхээ амь нас ирээдүйгээр мөнгө олдог энэ бусармаг зүйлийг боливол яaсан юм бэ, тэгвэл харьд байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс өргөж авна шүү дээ.

Мөн өргүүлсэн хүүхдээ ч гэсэн харж хандаж араас нь яаж ийж байна гэж сураглаж байх хэрэгтэй, тэгээд 16 нас хүрэхээр нь Монголын иргэн болох эсвэл тэр улсынхаа иргэн болох асуудалыг ч хөнддөг байх хэрэгтэй. Залуучууд минь хамгаалалт хэрэглэж сурьяа бүсгүүчүүд минь өөрөө өөрийнхөө биед үнэ цэнэтэй хандаж, ирж яваа үрдээ амьдрал бэлэглэе! Ирж яваа үрсээ бид аврая, хэн ч болж өсөө билээ. Нэгэн жишээ та бүхэндээ хэлэхэд, АНУ-ын алдарт жүжигчин дуучин, Nick Cannon- ыг ээж нь жирэмсэн байхдаа авхуулах гэж байсан юм гэнэ лээ, тэгээд авхуулахаа больсон бөгөөд тэр үр нь өнөөдөр хичнээн сайхан амьдарч явна. Абортын эсрэг дуулсан дууг нь та бүхэндээ хүргэе

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ " Монголын үрс маш олон болтугай" гэж хэлсэнчилэн нээрэн Монголын үрс маш олон бүр олон болох болтугай!

http://huslee.blog.banjig.net/post.php?post_id=77127

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Order M.D. recommended Malegra Fast Shipping in Carolina superior pharmacy flushing new york, Billig Advair Fda Godkendt, [url=”http://logoscolombia.e du.co/?Billig-Advair-Fda-Godke ndt&option=com_k2&view=itemlis t&task=user&id=58280”]Billig Advair Fda Godkendt[/url], http://logoscolombia.edu.co/?B illig-Advair-Fda-Godkendt&opti on=com_k2&view=itemlist&task=u ser&id=58280 Billig Advair Fda Godkendt,%PP, Osta Online Suhagra® Sildenafil Virallinen Apteekki Lahti, [url=”https://vk.com/away.ph p?to=http://tienslesaglik.com/ Sorular/index.php?qa=104143&qa _1=osta-online-suhagra®-silde nafil-virallinen-apteekki-laht i”]Osta Online Suhagra® Sildenafil Virallinen Apteekki Lahti[/url], https://vk.com/away.php?to=htt p://tienslesaglik.com/Sorular/ index.php?qa=104143&qa_1=osta- online-suhagra®-sildenafil-vi rallinen-apteekki-lahti Osta Online Suhagra® Sildenafil Virallinen Apteekki Lahti,tpnx, Lage Kosten Generieke Ceftin voor Infection levering aan Belgium, [url=”https://vk.com/away.ph p?to=http://veramontania.org/f orum/topic/4751”]Lage Kosten Generieke Ceftin voor Infection levering aan Belgium[/url], https://vk.com/away.php?to=htt p://veramontania.org/forum/top ic/4751 Lage Kosten Generieke Ceftin voor Infection levering aan Belgium,dzgu,
IP:91.200.12.25  2016-01-03 05:37:12
AbrahamMox enlarged prostate treatment with cialis buy generic cialis precio de cialis 5 mg buy generic cialis
IP:46.119.117.165  2017-08-23 08:15:33
RalphCon is it easy to get cialis http://buycialisgenericbsl.com / cialis et hemorroides cialis without a doctor prescription
IP:46.118.152.163  2017-09-10 13:31:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.