Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн эрхийг хоёр жилээр хасна

2009/12/18
Share |
Хүмүүс:
Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн эрхийг хоёр жилээр хасна

Замын цагдаагийн газрын даргын шийдвэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоо барих эрхийг 2 жилээр хасах шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэр баяр ёслолын  үеэр мөрдөгдөх юм.

    Шинэ жил, цагаан сар, наадам, мартын найман, цэрэг эрсийн баяр ар араасаа үргэлжлэн энэ өдрүүдэд эрхээ хасуулдаг, эрүүлжүүлэхэд хонодог хүмүүсийн тоо эрс өсдөг. Ялангуяа төмөр хүлэн унан хүний амь нас тээж яваа жолооч нар гэмт хэрэг үйлдэж эд материалаараа хохирохоос гадна эрдэнэт хүний амь нас үрэгдэх тохиолдлууд нэмэгддэг юм. Замын цагдаагийн газрын даргын шийдвэрээр баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд үг хэлгүй эрхийг нь захиргааны хариуцлагын тухай хуулийн 25,1-ийг үндэслэн 2жил хүртэл хугацаанд эрхийг нь хасна.

    Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулж байгаа, бүрэн бус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураах шийдвэрийг гаргасан байна. Манай улсад хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 61,9 хувь нь 12 жилээс дээш жилийн насжилттай. 20 гаруй хувь нь 7-11 жилийн насжилттэй гэхээр манай улсад ямар автомашин явдаг нь тодорхой харагдаж байна. Зам тээврийн осолд орсны улмаас ноцтой эвдрэл гэмтэлтэй болсон, ялгаруулж буй утаа харьцангуй их байгаа нь илэрхий мэдэгдэж байгаа, өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг бүрэн бус гэсэн үндэслэлээр улсын дугаарыг нь хураах учраас муу гэж бодож байгаа тээврийн хэрэгслийн эзэн таныг замын хөдөлгөөнд оролцолгүй, бусдыгаа хүндлээчээ гэдгийг замын цагдаагийн газраас анхаарууллаа.

UBS.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.