"Топ"-ын төлөө... Ч.Уранбилэг яллаа

2009/12/21
Share |
Хүмүүс: Уранбилэг.Ч | 

Монголын шилдэг загвар зохион бvтээгч болон загвар өмсөгчдийн чанар чансааг харуулж байдаг "Гоёл" наадам өндөрлөлөө. Гоо vзэмж төгөлдөр бvсгvйчvvд оюун ухааны vзэсгэлэнг шингээсэн шилдэг загваруудыг олонд толилуулж ирэх жилийн хувцас загварын өнгө төрхийг тодорхойллоо. Тэр ч утгаараа энэ жилийн Гоёл наадам урьд урьдынхаас өнгөлөг болж байсан юм. Хоёр vдэш Улсын Драмын Эрдмийн Театрыг vзэсгэлэн гоо, ур ухааны гайхамшгаар булсан Гоёл Наадамд 60 гаруй загвар өмсөгч оролцсон юм. Мэргэжлийн ур чадвараа vнэлvvлж, тухайн жилийнхээ загварын ертөнцийн нvvр царай болон "Ton Модель" өргөмжлөлийг хэн хvртэх вэ гэсэн таамаг олны дунд явдаг. Энә эрхэм хvндтэй цолын эзнээр энэ жил загвар өмсөгч Ч.Уранбилэг тодорлоо. Ч.Уранбилэг 25 настай "Гоёл-2006" наадмын тэргvvн дэд байрын шагнал хvртэж байсан туршлагатай модель. Монголын дизайнаруудын холбоо болон "Гоёл" наадмын зохион байгуулагчид тухайн жилийнхээ "Ton Модель"-ийг тодруулахдаа хичнээн жил загвар өмсөж байгааг нь голчилдог нь нууц биш. Олны дунд "Гоёл-2010"-ын "Топ"-оор Загвар өмсөгч Г.Оюунгэрэл тодорно гэсэн шум байсан ч шаанс дутаж, илvv олон жил загварын тайзнаа алхсан Ч.Уранбилэг "топ"-оор өргөмжлөгдлөө.

Ч.Уранбилэг загварын гэх энэ их өрсөлдөөнтэй, адармаатай ертөнцийг дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхаасаа л мэдэрч, тогоонд нь чанагдсан. 10 гаруй жил загвар өмсөж мөн миссийн тэмцээнд оролцож байсан. Тон Модель Д.Болормаагийн гарын шавь бөгөөд "Монгол модель" агентлагт харьяалагддаг.

1999 онд дунд сургуулийн есдvгээр ангийн сурагч байхдаа анх "Гоёл" наадамд орж байсан. Тэр цагаас хойш энэхvv наадмыг алгасаагvй гэж болох тvvний хөдөлмөрийг Монголын дизайнеруудын холбоо vнэлж Монголын загварын ертөнцийн хамгийн том наадмын шагналыг хvртээсэн бололтой. Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайханы "Нэг л удаа", камертон, Гайз 666, Дурсамж, МУГЖ дуучин Т.Ариунаагийн "Харуусал, Харамсал" зэрэг хамтлаг дуучдын клипэнд тоглож байсан. Мөн Мобиком компани "Алтжин", "Сапу" vйлдвэрийн бvтээгдэхvvний сурталчилгаанд тоглож байсан тэрээр туршлагаараа илvvрхэж "Ton Модель" болж чадсан юм. Гоёл-2010 наадамд гадаадаас Герман, БНХАУ болон Буриадын дизайнерууд өөрсдийнхөө загварыг сойсон бөгөөд нийт 40 гаруй загвар зохион бvтээгчид ур ухаанаа уралдуулсан юм. Энэ оны шилдэг загвар зохион бvтээгчээр "Алтай кашмер" компанийн дизайнер Б.Хулан, өдөр тутмын хувцасны шилдэг загвар зохион бvтээгчээр "Шилмэл загвар" компанийн Наранбаатар, Лхагва-Эрдэнэ, vндэсний хувцасны шилдэг загвар зохион бvтээгчээр мөн "Шилмэл загвар"-ын Д.Өнөболор тодорлоо. Энэ жилийн Гоёл наадамд "Шилмэл загвар"-ынхан ихэнхи шагналыг бөөндөж тус компанийн загвар өмсөгч Д.Билгvvн эрэгтэй шилдэг загвар өмсөгч болсон. Харин шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Х.Бадамгэрэл, Гэрэлчулуун энэ жилийн "Гоёл" наадмын тvvчээ болсон юм.

Биеийн жин - 53 кг
Өндөр -175 см
Биеийн харьцаа 89x60x90
"Ирээдvйн топ модель" өргөмжлөл маань өнөөдөр биеллээ оллоо

-Toп Модель өргөмжлөл хvртсэнд баяр хvргэе. "Toп модель"-ийн нэрийг зарлах тэр мөчид юу бодож байв?
-Өө баярлалаа. Маш их баяртай байна. Би загварын тайзнаа алхаад арав гаруй жил болж байна. Монголын дизайнеруудын холбоо миний олон жилийн хөдөлмөрийг маань vнэллээ гэж бодож байна.

-"Гоёл" наадам болохоос өмнө өөрийг чинь энэ жилийн "топ модель"-оор тодрох боломжтой хvмvvсийн нэг гэж дvгнэж байсан. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Би арван настай байхаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан. Загварын "дунд" vеийнхэнд харьяалагдах байх. Мэдээж хэрэг аливаа юманд орохдоо өөртөө итгэлтэй л байх ёстой. Надад "топ модель" болох нь биш, энэхvv наадмын тайзан дээр алхах нь чухал байдаг.

-2006 оны "Гоёл" наадамд тэргvvн дэд байрыг эзэлж байсан. Бусад амжилтуудаасаа ярихгvй юу?
-1997 онд Vнсгэлжин наадмын "Ирээдvйн топ модель" "Мисс Монголиа" 2006 наадмын "Фото мисс" болж байсан. Харин 1997 оны хvртэж байсан ирээдvйн топ модель өргөмжлөл маань өнөөдөр биеллээ оллоо.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.