Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од:

2009/12/21
Share |
Хүмүүс:
Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од:

Бизнесийн мэдээллийн нэгдсэн санд гуравдугаар сараас эхлэн ханган нийлүүлэгч, түнш, зах зээл хайж байгаа компаниудыг бүртгэж эхэлсэн.  Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Одоос бүртгэлийн явцыг тодруулав.

-Бизнесийн мэдээллийн сан  ямар зорилготой юм бэ. Хэчнээн компани бүртгүүлээд байна?
-Оюутолгой төслийн захиалга  санхүүжүүжилтээр “Сант-Марал” сан, Уул уурхайн ассоциаци зэрэг байгууллагын хүчин чармайлтаар бид Монголын ханган нийлүүлэгч байгууллагуудын бизнесийн мэдээллийн санг бүрдүүлэн өргөжүүлж эхлээд байна. Энэ нь  худалдан авагч, ханган нийлүүлэгчдийн бизнесийг холбох гүүр болох юм. Оюутолгой төслөөс санхүүжүүлж байгаа ч зөвхөн Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчийг  сонгох тухай биш юм. Яваандаа өргөжиж тусдаа мэдээллийн сангийн портал сайт болж өргөжнө. Улаанбаатар хот, найман аймгийн 1300 гаруй компани бүртгүүлсний дийлэнхийг барилгын чиглэлийн компани эзэлж байна. Энэ нь цаг үеэ мэдэрсэн зөв алхам.

-Мэдээллийн санд хэрхэн бүртгүүлэх вэ?
-Манай бизнесийн зөвлөлийн 332345 дугаарын утсаар холбогдох эсвэл ирж анкет бөглөж болно. Эсвэл www.bcmongolia.org вэб сайт дахь тусгай линкээр орж англи анкетийг “here” гэсэн бичиглэлтэй, монголыг нь “энд” гэсэн бичиглэлтэй хэсгээс авч  онлайнаар бүртгүүлж болно. Мэдээллийн санд орох анкет нь мэдээж  тодорхой шаардлага тавих бөгөөд түүнийг хангаж байвал бүртгэлд ямар нэг төлбөр хураамж шаардагдахгүй. Манай сайт руу гадаадын хөрөнгө оруулагчдын хандалт хамгийн их байдаг. Тиймээс энэ сангаар дамжуулан бусад гадаадын хөрөнгө оруулагчдын бизнес түнш нь болох давхар давуу тал бий болох юм.

-Оюутолгой төслөөс санхүүжүүлж байгаа юм чинь тус төслийн ханган нийлүүлэгчийг мэдээллийн сангаас хамгийн түрүүнд сонгоно гэж хэлж болох уу?
-Мэдээллийн санд бүртгүүлсэн компаниудын мэдээлэл тендер зарлагчдын сонорт ядаж түрүүлж очихоороо давуу талтай. Мөн Оюутолгой төслийн үйл ажиллагааг сонирхон бүртгүүлж байгаа ханган ниилүүлэгчдээс гадна энэ бүртгэлд олон аймаг орон нутгийн бизнесийн байгууллагууд хамрагдсанаараа улс орны нийт бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудын томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд уг нээлттэй мэдээллийн санд хийх тэдний тандалтын үндсэн дээр оролцох боломжийг нь бид дэмжиж ажиллах болно.

-Ойрын үед ямар тендер зарлах бол?
-Оюутолгой төсөл л гэхэд жигд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нөхцлийг хангах дэд бүтэц, уул уурхайн болон бусад байгууламжийг бүтээн байгуулахад долоон жил зарцуулна шүү дээ. Одоо эхний ээлжинд мэдээж  ажилтан ажиллагсад болон бусад орон тооны хүмүүс очиж суурьших суурь нөхцөл бүрдүүлнэ гэж үзвэл хамгийн түрүүнд эрүүл мэнд, хүний нөөц, барилга, дэд бүтэцтэй холбоотой тендер зарлаж эхэлж байгаа. Барилгын салбар хүнд байгаа болохоор энэ салбарынхан одоо эхэлж байгаа болон удахгүй олноор зарлах тендерт эртнээс бэлдэж байх нь зүйн хэрэг.  10 мянган ажилчин ажиллагсад болон бусад бүхий л төрлийн дагалдах үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн системийн холбогдох ажилтан оршин суугчдын нэгдэл бүхий суурин хотхон бий болоход тэнд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож таарна. Тиймээс тухайн нөхцөл байдал цаг хугацаанаас хамаарсан дэс дараатай тендерүүд дээрх хугацаанд зарлагдана. Иймд  бизнесийн түнш зах зээлээ өргөжүүлэхийг хүссэн ялангуяа дотоодын компаниуд  энэхүү улам бүр өргөжин тэлж байгаа мэдээллийн санд бүртгүүлж, бэлтгэлээ хангах хэрэгтэй.

БҮРТГҮҮЛЭХЭД ЮУ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
Бизнесийн мэдээллийн санд бүртгүүлэхийн тулд та Монголын бизнесийн зөвлөлийн байранд биеэр очиж болон онлайнаар бүртгүүлэх боломжтой. Үүний тулд  332345 дугаарын утсаар лавлаж болно. Мөн www.bcmongolia.org  вэб сайтын эхний нүүрэн дэх энд дар гэх компандыг дарахад бүртгэлийн талаар дэлгэрэнгүй тайлбар гарч ирнэ. Текстэн дундах энд гэх товчийг дарахад анкет гарч ирнэ.

-Компанийн улсын бүртгэлийн дугаар
-Бүртгэгдсэн он
-Эзэмшил
-Ажилчны тоо
-Үйл ажиллагааны чиглэл
-Сүүлийн хоёр жилийн үйл ажиллагааны нийт дүн
-Сүүлийн үеийн хамгийн чухал гэрээт түнш
-Мэдээллийн санд оролцох байдал.
Үүнд,  ханган нийлүүлэгч, хэрэглэгч, хоёулаа байх. 
-Нийлүүлэлтийн чиглэл
-Компанийн хаяг
-Харилцах хүн
-Сүлжээнд бүртгэгдэх байдал
-Байгууллагын вэб хуудас зэргийг бөглөхөд хангалттай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Paydayloan loans with bad credit free money loan loans bad credit loan
IP:46.161.9.71  2018-07-12 14:37:32
Quick Loan loans loan bad credit payday loan application loans
IP:46.161.9.71  2018-07-17 09:58:45
Direct Lender Loans loan bad credit money loan fast loan bad credit loans
IP:46.161.9.71  2018-07-20 19:45:29
logertop Ïó÷åæ êóïèòü Mephedrone: Êðèñòàëëû VHQ êóïèòü Ìåòàäîí Íÿãàíü Çåÿ êóïèòü Àìôåòàìèí Âÿçíèêè êóïèòü Amphetamine Купить закладкР¸ бошки в Сухом Логе Ñîñíîâûé Áîð êóïèòü çàêëàäêó Ecstasy Rolls Royce Çàêëàäêè øèøêè â Ìèëëåðîâå Ãàøèø â Áàêàëå Ìàðêè nbome Æóêîâêà êóïèòü ×èñòåéøèé Ìåòàäîí Çåðíîãðàä êóïèòü çàêëàäêó Ecstasy - Homer / Bart Çàêëàäêè øèøêè â Îáëó÷üå êóïèòü Ãàíäæà Äåäîâñê НаркотиРºÐ¸ в СарапулРµ êóïèòü ÑÊ Êðèñò Áåëûå Ïåíçà êóïèòü Áîøêè Ñòàðèöà Ëèäî Äè Åçîëî êóïèòü Òðèïòàìèíû Ìîðøàíñê êóïèòü çàêëàäêó Øèøêè White Widow Пипетки для курения Ñåâåðîóðàëüñê êóïèòü áîøêè Áèëèáèíî êóïèòü êðåê Ñïèñîê íàðêîòè÷åñêèõ ðàñòåíèé | Íàðêîòèêè Êóïèòü Áåëåíüêèé Óñìàíü Êóïèòü çàêëàäêè ñòàô â Øàðûïîâå Гашиш еврик Êðàñíîêàìñê êóïèòü Ìåôåäðîí â ìåëêèõ êàìíÿõ/ìóêå Ìûòèùè êóïèòü çàêëàäêó METHADONE Êîòåëüíè÷ êóïèòü ýéôîðåòèê MDMA Ïðîõëàäíûé êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí êóïèòü çàêëàäêó Ëó÷øèé ýéôîðåòèê Êóïèòü çàêëàäêè ìàðêè â Âëàäèâîñòîêå Æåðäåâêà êóïèòü çàêëàäêó Ecstasy: UPS 280mg Àñáåñò êóïèòü çàêëàäêó Ìåòàäîí HQ êîêàèí ïåðâèòèí êóïèòü Áóòèê Êóðñê ×åõèÿ êóïèòü çàêëàäêó Àìôåòàìèí (ôåí) Êðèñòàëû â ßëòàîñïàðèâàåòñ ÿ Ñêîðîñòü a-PVP â Îíåãå
IP:185.223.161.205  2018-08-10 06:38:42
Cuybixko , https://raphekeama.bandcamp.co m/album/dating-vs-courting dating_vs_courting, https://unlabaga.bandcamp.com/ album/sugar-mommas-cookies sugar_mommas_cookies, https://greetomerop.bandcamp.c om/album/speed-dating-events-i n-nj speed_dating_events_in_nj,
IP:5.188.217.237  2018-12-14 06:03:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.