САЙХАНБИЛЭГ ХҮҮД ГЭР ӨГЛӨӨ

2009/12/21
Share |
Хүмүүс:
САЙХАНБИЛЭГ ХҮҮД ГЭР ӨГЛӨӨ

Нүдэнд нь оч гэрэлтсэн энэ хүү одоо дөнгөж 7-н настай. Хан-Уул дүүргийн 41-р сургуулийн 2б ангид сурдаг. Нас болоод биендээ ахадсан баатарлаг үйлс бүтээж хүний амь аварсан тухай бид мэдээлж байсан. Бага насны хүүхдэд баймгүй их овсгоо, эр зориг энэ хүүд байсан болохоор хэлж ирдэггүй гай гамшгаас өөрийнхөө болоод 3н настай дүүгийнхээ амь насыг аварч чадсан юм.

Галын шалтгаан цахилгаан хэрэгсэлтэй нь холбоотой байсныг мэргэжлийн байгууллага тогтоожээ. Гэр нь бүхэлдээ шатсан. Ширхэг ч зүйл үлдээгүй гэнэ. Гэсэн ч амьдралын хамгийн үнэ цэнэтэй юугаар ч орлодоггүй эрүүл мэнд, амь насны хохирол учраагүй нь том олз завшаан гэж эдний гэр бүлийнхэн ярьж байсан. Хэдхэн хоногийн өмнө төрийн тэргүүнээс шударга журам медаль хүртсэн Сайханбилэг хүүд Хан-Уул дүүргийн ЗД 5-н ханатай гэр гардуулсан юм. Сайханбилэг хүүгийн мөрөөдөл арлын Япон орныг донсолгосон алдартай сумоч, бөх болох гэнэ. Аав ээжийгээ Японд заавал аваачна гэж ярих их дуртай гэсэн.

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор галын дуудлага эрс нэмэгдсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс холбогдох байгууллагаас ард иргэдийг галын авулаас болгоомжлохыг анхааруулж байгаа юм.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.