Зөв хооллолтын професор Г.Оюунгэрэл

2009/12/23
Share |
Хүмүүс: Г Оюунгэрэл | 
Зөв хооллолтын професор Г.Оюунгэрэл

Топын төлөөх халуун тулаанд сүүлийн хоёр ч жил санаанд оромгүй ялагдал хүлээсэн, дуулиант гоо бүсгүй Г.Оюунгэрэлийг ихэнх хүмүүс хүмүүжилгүй, хөнгөн хийсвэр мэтээр ойлгодог. Үнэндээ азийн хатан хаан харагдаж байгаа гоо үзэсгэлэнгээ дотроосоо гэрэлтүүлдэг үү үгүй юу гэдгийг түүний дотны хүмүүс л мэдэх байх. Харин энэ бүсгүй элдэв асуудал, шуугиан бүрт эсэргүүцэл зарлан, хэл ам болж явдаггүй нэгэн. Магадгүй энэ бүхэн түүний христчин гэр бүлд өсөж хүмүүжсэний нөлөө байх л даа. Юутай ч ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд түүнтэй холбогдож, сүлбэлдэж явсан залуусынх нь нэр библи тэвэрсэн ариун бүсгүйг тэс өөр хормой султай нэгэн болгож харагдуулдаг нь гарцаагүй үнэн. Харин Г.Оюунгэрэлийг үнэхээр хүмүүжилтэй, тун чиг эмх цэгцтэй эмэгтэй хэмээн үнэлдэг хүмүүс цөөнгүй юм билээ. Тэр нь ч үнэн гэх. Торго салонд багшилдаг азийн хатан хаан маань шавь нарынхаа хувьд айхтар чамбай, үглээ багш болохоо өөрөө хуучилж байсан удаатай. Төмөр савхаар уураг, цардуулаа ялгаж ид гээд л эхэлдэг юм байх аа даа... Үнэндээ хоолны талаар бараг л эрдэмтэн, професор шиг зөвлөдөг тэрээр хүүхдээ төрөнгүүт л төмөр савхны ач тусын тухай “дуулах” гэнэ шүү. Хэн байх, хэн болох, юу хийдэг байх нэг асуудал л даа. Харин бүсгүй хүний амьдралаа авч явах мяндсан ухаан, хувийн эмх цэгц гэдэг зүйлийг өөртөө шингээсэн байна гэдэг бол хэнтэй амраглаж, хэнтэй арцалдаж явахаас хавьгүй чухал зүйл ч байж болох.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.