Содтуяа охиныхоо аавтай эргэж нийлсэн гэнэ үү?

2009/12/23
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Содтуяа охиныхоо аавтай эргэж нийлсэн гэнэ үү?

Гоо сайхандаа гойд анхаардаг загварынханы хувьд 30 нас гэдэг ид үе. Энэ ёсыг биеэрээ үзүүлж яваа топ хатагтай нарын тухай өдөр бүр улигласаар хүмүүс бараг залхаж эхэлсэн биз. Ямартай ч зарим нэг нь 30 жил тайзан дээр гунхаж явахад зарим нэг нь 30 хүрэв үү үгүй юу зодог тайлах тухай ярьж байгаа нь хүн хүний амьдралыг үзэх үзэлтэй л холбоотой байх л даа. Энэ л жишгээр топ модель Баярзул, мисс Уянгалянхуа, гээд гэр бүлийн нам жимхэн амьдралд ууссан олон сайхан бүсгүйчүүдийг бид мэднэ. Харин өнгөрсөн зууны бүтээгдэхүүн, Одгэрэл, Болормаа нар нь өнөөх л янзаараа гялалзсаар. Хэн ч харсан өрх толгойлсон ээжүүд моделийн карьераа үргэлжлүүлж буй нь ойлгомжтой болсон. Тэгвэл тун саяхан бас нэг ганц бие ээж, “Азийн модель” агентлагийн тэргүүн Ч.Содтуяа залуу загвар өмсөгчдөд халаагаа өгөх тухай дуугарч, эгч нарыгаа баахан бухимдуулсан гэх. Хэдийгээр загварын тайзнаас гоо монгол бүсгүй нэгээр хорогдох боловч түүн шиг намба төгс эмэгтэй айлын сайхан эзэгтэй болоход хэн харамсах билээ. “JCI mongolia” төрийн бус байгууллагын тэргүүн Амарбаясгалантай болзох болсон Содоог боловсролтой эр хүний нөмөрт орж, овоо шүү гэлцэж байсан хүмүүс ойрмогхоноос тун гайхаж хоцроод байгаа гэнэ шүү. Учир нь загварын тайзаа орхин, хувийн амьдралаа төвхнүүлэх гэж байгаа сайхан бүсгүй маань сүүлийн үед охиныхоо аав Чингүүнтэй реклам сурталчилгаан дээрээс хамт мушилзаж, гайхалтай тохирсон хосууд болохоо харуулаад байгаа билээ. Хэн нь түүний амьдралын ханиар сонгогдсоныг хэлж мэдэхгүй юм. Зөв хариу нь түүний хуримын урилга дээр тодорхой болох биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.