Хүрлээ даргын захиалгаар...

2009/12/23
Share |
Хүмүүс: У Хүрэлсүх | 
Хүрлээ даргын захиалгаар...

УМХЕГ-ын даргаар Хувьсгалт намын залуу боловсон хчний нэг Үйлдвэр худалдааны дэд сайд асан Я.Содбаатар томилогдсон. УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт өрсөлдөөд ялагдангуутаа тус гэзрын дэд даргаар хэсэг ажиллаж байгаад сая жинхлэв. Уг нь даргаар нь УИХ-ын гишүүн асан Ц.Шийрэвдамба байсан ч арай л шударга ажиллан намын томчуудынхаа хувийн компани энэ тэрийг шалган өөрийнхөө унах нүхийг малтсан гэдэг. Нөгөөтэйгүүр уг газрыг Хувьсгалт нам хувьчилаад авчихсан тул улс төрийн томилгоо болгон Я.Содбаатарыг томилсон байна.

Түүнийг зүтгүүлсэн гол хүн нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх аж. Хамт МАСЗХ-д ажиллаж байсан бөгөөд идэж уусан хэрэгт заримдаа нэр холбогдон яригддаг. Тэгээд ч намын шинэчлэл нэрийн дор мөн л “хамтран зүтгэдэг” андууд. УМХЕГ нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд багтдаг тул түүнийг намын залуучуудыг дэмждэг М.Энхболд шууд томилсон гэдэг.

УБ таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.