Эмч, багш нарт хамгийн их байр ногджээ

2009/12/23
Share |
Хүмүүс:
Эмч, багш нарт хамгийн их байр ногджээ

Засгийн газраас "4000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, 180 тэрбум төгрөгийн бонд гаргаж санхүүжүүлэхээр болсон. Бүр "Орон сууц 4000" үзэсгэлэнг хүртэл зохион байгуулж, уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд хүссэн орон сууцаа захиалаад байгаа. Мөн холбогдох яамд уг хөтөлбөрт оролцох төрийн албан хаагчдын квотыг тогтоогоод байгаа аж. Сангийн яамнаас гаргасан квотоор хамгийн олон орон сууцыг БСШУЯ-1680, ЭМЯ-675, ХЗДХЯ-515 тус тус авах аж. Багш эмч, цагдаа нар ямар ч байсан 4000 орон сууц хөтөлбөрт хамрагдаж байна. Харин хамгийн бага квот оногдсон нь Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл.

Тэд тус бүр нэг орон сууц авахаар болжээ. Хэдий орон сууцны квот гарсан ч үнийн тал дээр одоо болтол тодорхойгүй байна. Засгийн газраас "4000 орон сууц" хөтөлбөрт хамрагдах орон сууцны нэг метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөс ихгүй байна гээд тогтоол гаргасан ч барилгын компаниуд үүнийг үгүйсгэж байгаа юм.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.