Оюунхорол мөн ч жудаггүй юм даа...

2009/12/23
Share |
Оюунхорол мөн ч жудаггүй юм даа...

МАХН-ынх нь генсек УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж зоджээ гэсэн мэдээлэл тарсны сацуу дайны хажуугаар дажин гэгч болж Д.Арвин гишүүн, Д.Оюунхорол гишүүн хоёр муудалцсан тухай яригдах болов.  Энэ нь Нийгмийн бодлогын хорооны даргын суудлаас болжээ.  Өнгөрсөн жил байнгын хорооны дарга сонгох үеэр Д.Арвин, Д.Оюунхорол хоёр өрсөлдөхөөр болоход Д.Арвин гишүүн “Бүлэг дотроо хоёрхон эмэгтэй гишүүн байж хоорондоо өрсөлдөх дэмий” гээд нэрээ татаж автоматаар Д.Оюунхорол гишүүн сонгогдсон юм билээ. Тэгэхдээ дараа жил нь Д.Арвин гишүүн автоматаар Нийгмийн бодлогын хорооны дарга болохоор бүлэг дотроо нууцхан тохироо хийсэн юм билээ.

Харин энэ жил Д.Оюунхорол гишүүн энэ гэрээгээ зөрчиж намынхаа бүлгийн эрчүүд рүү “Удахгүй намаас хөөгдөх гэж байгаа Арвин гишүүнд битгий санал өгөөрэй, намайг дэмжээрэй” гэж мессеж бичжээ. МАХН-ын бүлгийн гишүүд эрхбиш ой санамжаа алдчихаагүй юм болохоор Оюунхорол гишүүний энэ үйлдэлд дургүйцэж, Д.Арвин гишүүнийг шууд дэмжиж байнгын хорооны дарга болгосон аж.  Зарим гишүүн энэ мессежийг нь Арвин гишүүнд үзүүлж хоёр хүүхнийхээ хооронд хов хутгаад хаячихжээ.  Угийн шулуухан зантай Д.Арвин гишүүн “Намайг намаас хөөвөл хөөнө л биз, хөөгдөхдөө хүрвэл батлахыг нь намын удирдлагуудынхаа өөдөөс шиднэ” гэж цамнаж, намынх нь эрчүүд тайтгаруулах гэж бөөн юм болж, бүр намынх нь дээд удирдлага “таныг намаас хөөх тухай асуудал огт яригдаагүй” гэж хэлж байж тайвшруулжээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.