ШАРИЛ ЧАНДАРЛАДАГ ГАЗРУУД ЭД ЭРХТНИЙ НАЙМАА ХИЙДЭГ ҮҮ

2009/12/23
Share |
Хүмүүс:
ШАРИЛ ЧАНДАРЛАДАГ ГАЗРУУД ЭД ЭРХТНИЙ НАЙМАА ХИЙДЭГ ҮҮ

Улсын хэмжээнд жилд дунджаар 16 мянган хүн, улаанбаатар хотын хэмжээнд 6500 хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Нас барагсдын ар гэрийнхний 30 хувь нь чандарлах үйлчилгээг сонгодог байх юм. Гэтэл сүүлийн үед чандарлах газрууд цогцосны эд эрхтэнг авч худалддаг байж болзошгүй гэсэн мэдээлэл тархах болсон. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны чандарлах газар 4000 хэмийн халуунд доод тал нь 6 цаг шатааж чандарладаг бол манайд 30 минутын хугацаанд энэ үйлийг хийдэг байна. Энэ нь цогцосны дотор эд эрхтнийг авах боломжтой хугацаа гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Ийм утгатай мэдээллийг хууль зүйн хүрээлэнгийн ажилтан илтгэлийнхээ үеэр дурьджээ. Олон хүнийг цочирдуулж бурхан болоочийн ар гэрийнхнийг эмзэглүүлсэн энэ мэдээллийн мөрөөр ажлын хэсэг шалгалт хийсэн байна.

Шарил чандарлах ажлыг хүн амын эрүүл аж төрөх ёс, байгаль экологид халгүй арга гэж үздэг. Манай улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг Улаанбаатар буян компани МЗ 2000 маркийн давхар шаталттай зуух хэрэглэдэг байх юм. Энэ нь цельсийн 1000 градуст 80 минутын хугацаанд чандарлах ажлыг хийх гүйцэтгэлтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ийм хугацааны дараа талийгаачдаас бүтэн эд эрхтэн үлдэхгүй гэж чандарлах газрынхан тайлбарлалаа. ТиЙмээс олон нийтэд хүрч дэлхийн жишигт нийцэж байгаа чандарлах ажлын талаар үнэн зөв мэдээлэл цацаж байхыг холбогдох мэргэжилтнүүдээс хүслээ.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.