"АНОД" БАНКНЫ ТУЗ-ИЙН ГИШҮҮН Д.ЭНХТӨР:

2009/12/23
Share |
Хүмүүс:

“Анод” банкны тэргүүн дэд захирал асан Ц.Уламбаярыг АНУ-ын Санта Карла хотоос албадан эх оронд нь авчраад байгаа. Түүнтэй цуг ажиллаж байсан ТУЗ-ийн гишүүд, өмгөөлөгч нь ч энэ тухай огт дуулаагүй хэмээн мэлзэв.  “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Д.Энхтөр “Ц.Уламбаярын Монголд ирснийг би мэдээгүй. Одоо л сонин хэвлэлээс уншиж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уулзсан” гэлээ.  Өмгөөлөгч Г.Оюунбилэг “Ц.Уламбаярын талаар би мэдэхгүй. Ирснийг нь одоо л сонсч байна. “Анод”-ын хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа” гэв. “Анод” банк хоёр өдрийн дотор 20 тэрбум төгрөг босгосон ч тавхан сарын дотор дампуурчихсан. “Банкны байдлаа нуун далдалсан, мөн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлалгүйгээр хэн удирдахаа дур мэдэн сонгосноос хувьцаа эзэмшигч хохирсон” гэж  Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Цэвээнравдан хэлсэн юм.

Тус банкинд бүртгэлтэй 1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг хаалтын ханшаар нь тооцон олгохоор ярилцаж буй. Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн “Хувьцаа эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн өгөх асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцэж байна. Хувьцаагаа зах зээлд гаргахдаа нэрлэсэн үнэ нь 1000 төгрөг байсан. Арилжааны хаалтын ханш нь 586 төгрөг болсон. Иймээс жижиг хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хаалтын ханш буюу 586 төгрөгөөр тооцож олгох саналтай байгаа. Төр “Анод”-д төлөөлөгч томилсон учраас төрөөс мөнгө гарна гэж хүмүүс ойлгоод байгаа юм. Үүнийг “Анод” банк өөрөө худалдаж авах юм. Сангийн яам, Засгийн газар, Монголбанкны удирдлагууд хувьцааны мөнгө төлөх эх үүсвэрээ шийднэ” гэв. Тус банкинд нөхцөл байдлыг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилоод жил гаруй болсон ч байдал дээрдсэнгүй. Төлөөлөгчид ч эрх хүлээн авагч болон хувирч дампууруулах ажилдаа ороод байгаа билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ahskmx F2PY5xyldzviyrfxsr, [url=http://yprhleowziau.com/] yprhleowziau[/url], [link=http://kquekltwbwui.com/ ]kquekltwbwui[/link], http://bbgrdjyzqgwp.com/
IP:46.161.9.32  2016-11-18 02:34:38
Billyciz wh0cd1599671 celexa
IP:46.161.9.20  2017-06-19 07:22:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.