Мөнхийн залуу авхайн цорын ганц айдас

2009/12/24
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Мөнхийн залуу авхайн цорын ганц айдас

Загварын тайзан дээр олон арван жилийн турш тод од болон гэрэлтэж яваа Э.Одгэрэл авхайг өөлж муулан, сайрхаж саймширах хар цагаан хэл ам гишгэсэн газар бүрт нь дагаж явдаг. Үнэндээ өдий насан дээр өнгөтэй өөдтэй яваа түүнийг өөлөх үг олдохгүй гэвэл үнэнд дөхнө байх. Хэдийгээр мэс заслын ширээн дээр мэндэлсэн гоо сайхан хэмээн гоочлуулдаг ч загварын ертөнцийн амьд домог хэмээх алдар түүнээс өөр хүнд тохирохгүй нь лавтай. Косметик хагалгааг нэлээн эрт биеэрээ туршиж бүсгүйчүүдэд буян болсон тэрээр гарандаа тун чиг санаа зовдог дуулдана билээ. Гадна дотны гоо сайхны инженерүүд гаранд зориулсан хагалгаа, арчилгааг бүрэн төгс шийдээгүй байгаа учир байгалийн хуулийг сөрж яваа энэ бүсгүйд гар гэдэг эмзэг сэдэв болдог аж. Тэр ч бүү хэл зураг авалтын үеэр гэрэл зурагчиндаа хандаж гар хэсэгт онцгойлон анхаарахыг аминчлан захидаг гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.