Хүмүүс: Fox Megan | |
"Трансформерс" киноны гол дүр, халуухан найз бүсгүй Меган Фокс олон жилийн турш домогт од Мэрилэн Монрогийн амьдралыг судалсаар иржээ. Тэр ч бүү хэл “яагаад ч юм намайг Монрогийх шиг амьдрал хүлээж байгаа юм шиг санагддаг” гэж хэлж байсан удаатай. Hollywood-ийн сайхан бүсгүй Меган бүр хүүхэд байхын л ийнхүү гэгэлздэг, сэтгэл санааны хямралд оромтгой хий юм сонсож, мартаж санадаг, үе үе хүмүүстэй зүй бусаар харьцдаг нэгэн байж. Эмч нарын зүгээс 23 настай жүжигчин бүсгүйд сэтгэл санааны өөрчлөлттэй гэсэн онош тавьж байгаагүй ч тэрээр өөрөө ямар нэг асуудалтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна. Харин шинэ Анжелина жоли гэдэг нэр түүнд огтоос таалагддаггүй төдийгүй түүнтэй адилхан харагдчих вий гэж эмээхдээ цөөнгүй дүрээс татгалзсан аж. Түүнд халуухан өнөр бүлийн эзэгтэйгээс илүү өнгөрсөн зууны секс бэлэг тэмдэг болсон баялаг намтар бүхий шаргал үст домогийг дуурайх нь таалагддаг гэнэ шүү.