Доктор З.Батсайхан:

2009/12/24
Share |
Хүмүүс:
Доктор З.Батсайхан:

МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн  археологи-антропологийн тэнхимийн багш, доктор  З.Батсайхантай ярилцлаа.

-Уул уурхайг хөгжүүлэхтэй зэрэгцэн түүх, соёлын өв мөхлийн ирмэгт очлоо. Ашигт малтмалын ордод архелогийн хайгуулын судалгаа хийлгэлгүй үйл ажиллагаа явуулж байгааг судлаачийн хувьд юу гэж үзэж байна?
-Түүх соёлын өв, ялангуяа археологийн дурсгалыг  социализмын үеэс устгаж эхэлсэн. Тэр үед Монголд томоохон бүтээн байгуулалт өрнөсөн. Атар газрыг эзэмших хөдөлгөөн, нэгдэлжих  хөдөлгөөний дүнд олон тооны том, жижиг суурин газрыг барьж байгуулсан. Булш, бунхны чулууг тонн тонноор нь зөөж сум, багийн байшин барилга, малын хашаа, хороо барихад ашигласан. Зах зээлийн системд шилжих явцад аж ахуйн үйл ажиллагаа эрчимжсэн. Уул уурхай ашиглах,  орд газрыг шинээр нээх, илрүүлэх, ухах үйл явцын эцэст асар олон археологийн дурсгал устаж үгүй  болсоор байна. Соёлын өвийн тухай хуульд аж ахуйн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газар хөрөнгө мөнгөнийхөө тодорхой хэсгийг  экологийн үнэлгээ хийлгэх, археологийн дурсгалыг авран хамгаалахад зориулах ёстой гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улсад ашигт малтмалын орд  эзэмшиж, уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад, дотоодын компаниудын 99 хувь нь энэ судалгааг  огт хийлгэдэггүй. Энэ нь олон тооны дурсгал мөхөн сөнөх, ямар ч хяналтгүйгээр алга болоход хүргэж байгаа юм.

-Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй 5000 гаруй компаниас 4-5 нь археологийн хайгуулын судалгаа хийлгэсэн баримт бий. Тэр нь их төлөв гадаадын компани байдаг юм билээ?
-Манай улсын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг байгаа гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд, тухайлбал “Айвенхоу Майнз” болон бусад компани манай улсын хууль, дүрэм, журмын  дагуу зохих хөрөнгө, мөнгөө гаргаж, хайгуул судалгааны ажлыг тогтмол хийлгэдэг. Гэхдээ мэдээж үүний цаана ажил  их бий. Яагаад гэвэл, тэдний эзэмшиж байгаа болон хайгуулын ажил эхлүүлсэн талбай  асар том юм. Тэнд зохион байгуулалт сайтай судалгааны анги оруулж, хайгуул хийлгэх нь зүйтэй. Дотоодын  компаниудын хувьд хайгуулын судалгааг огт хийлгэдэггүй. Бид хэдэн алтны уурхай ажилладгийг ч мэддэггүй. Тэр болгон археологийн дурсгал байх хамгийн боломжтой гол усны сав,  хөндийд  олон куб/метр шороо ухаж, байгалийн унаган төрхийг  тэр чигт нь алдагдуулсан байдаг. Зөвхөн байгалийн унаган байдал төдийгүй, археологийн дурсгалууд устаж алга  болж байна. Археологийн дурсгал олон хэв шинжтэй. Газрын хөрсөн дээр ил байдаг нэг хэсэг байхад зарим нь далд байдаг. Энд чулуун зэвсгийн олон тооны бууцыг  дурьдаж болно. Олон мянган жилийн турш  дээр нь хөрс тогтсоноос  мэдэгдэхгүй болсноос, ил харагддаггүй. Мэргэжлийн бус хүн хараад энд дурсгал байхгүй гэж дур мэдэн ухах нь зохимжгүй,  хууль, дүрэмд нийцэхгүй  юм. Анхаарах ёстой өөр нэг асуудал бол ашиглалтын  зөвшөөрөл өгч байгаа холбогдох байгууллагууд орд газрыг ашиглахынх нь өмнө археологийн дурсгалыг авран хамгаалах  судалгаа хийлгэсэн үү, үгүй юү гэдгийг  заавал шалгадаг, ийм  зарч-мыг мөрдлөг болгох хэрэгтэй. Тэнд  ямар байгууллагаас хэн гэдэг хүн урьдчилсан судалгаа хийж, тайлан бичсэн тухай  баримт  байх ёстой. Гэхдээ нэг хуудас тайлан биш, судалгаанд хамруулсан  бүх обьектийн гар болон гэрэл зураг, газар зүйн солбицол зэрэг олон тооны мэдээлэл агуулсан тайлан байх ёстой юм. Үүнд үндэслэн зөвшөөрөл олгодог тогтолцоонд яаралтай шилжих хэрэгтэй. Нэг талаар монгол орны газар нутагт байгаа монголынх юм шиг боловч угтаа хүн төрөлхтний түүх соёлын дурсгал гэж үзэх учиртай. Монгол орны археологийн олон дурсгал ил байдаг учраас байгалийн салшгүй нэг хэсэг  болон оршиж байдаг. Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон олон нийтийн байгууллагууд энэ асуудалд адилхан анхаарах нь чухал.

-Та олон  судалгаа хийсэн. Уул уурхай, аж ахуйн үйл ажиллагааны явцад устаж алга болсон дурсга-луудын талаар судалгаа хэр байна?
-Тэрийг тоолохын аргагүй.  Хөдөө орон нутагт явж байхад газар сайгүй ийм зүйл  тааралддаг. Аж ахуйн үйл ажиллагааны явцад  устаж  сөнөсөн  археологийн дурсгал олон байна. Бидэнд цуглуулсан материал,  баримт бий. 1990-ээд оноос хойш хүчээ авсан шунахай сэдэлтээр хийж байгаа гэмт хэрэг бол булш тонодог хэсэг бүлэг аймаг, сум бүрийн нутагт  төдийгүй Улаанбаатар хотод байна. Зохион байгуулалтад орсон  сүлжээ  гэ-мээр бүлэглэл ч бий болсон. Худалдаж авдаг, цуглуулдаг хөрөнгө чинээтнүүд байна. Магадгүй тэдний захиалгаар болон шунахайн сэдэлтээр эртний булш, бунхныг тонож, эд өлгийн зүйлийг авчирч зардаг томоо-хон бүлэглэлүүд бий болчихож. Булш бунхан тонодог хүмүүсийг нутгийн иргэд, магадгүй тухайн аймаг, сумын хэсгийн төлөөлөгч, хариуцлагатай хүмүүс бүгд мэддэг. Гэтэл булш тоноод шийтгүүлсэн тохиолдол одоогоор гараагүй. Хүмүүсийн яриаг сонсч байхад сумын иргэд, орон нутгийн төлөөлөл булш бунхан тоногчдыг нэр устай нь мэддэг юм байна лээ. Тэгсэн мөртлөө археологийн дурсгалын ач холбогдлыг ойлгодоггүй, зүгээр нэг хүүр ухсан мэтээр хандаж ирсэн нь харамсалтай. Соёлын өвийн тухай хуульд зааснаар түүх, соёлын дурсга-лыг санаатайгаар шунахайн сэдэлтээр ухаж төнхсөн, устгасан  хүмүүст эрүүгийн  хариуцлага хүлээлгэдэг заалт бий. Одоо 2010 он гарах гэж байна. Үйл явдал дөнгөж өрнөж байхад зохиосон хууль, дүрмийг өнөөдөр эргэж харах зайлшгүй шаардлагатай юм. Мэргэжлийн хүмүүс, ялангуяа археологийн судалгаа гардан явуулж байгаа судлаачид, мэргэжлийн хяналтын улсын болон аймаг, орон нутгийн байцаагч, цагдаа, тагнуулын байгууллагынхныг  оролцуулсан хэлэлцүүлэг хийгээд гарсан үр дүнг тодорхой ажил хэрэг болгох шаардага тулгарч байна.

-Хулгайчийн гарт орсон, хил давсан археологийн үнэт олдворуудын талаар юу хэлэх вэ. Тухайлбал, Архангай аймгийн нутаг  Шивээ овоогоос олдсон хүн чулуун хөрөг алдагдаад удаж байна. Шинэ мэдээлэл гарсан  уу?
-Олон тооны дурсгал хулгайчийн гарт орж алга боллоо. Сүүлийн үед цагаандаа гарсан гэхэд хилсдэхгүй. Бараг  орон нутгийн сумын захиргааных нь хажууд булш ухаад зогсч байна. Шинээр нээгдсэн зарим алдартай дурсгалаас олдсон  хөшөө чулууг хулгайлдаг болж эхэллээ. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумын Шивээ толгой гэдэг уулнаас олдсон Түрэгийн язгууртны маш сайн хадгалагдсан  хүн чулуун хөшөө өнгөрсөн хавар хулгайлагдсан. Дам сонсоход Казахстан руу гаргасан сураг байна. Сүүлийн үед Шивээ толгойн хүн чулууны толгойг нь худалдаж авна гэсэн мэдээлэл дуулдаж байгаа нь маш өндөр төвшний зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь харагдаж байгаа юм.

-Түүх, соёлын өв устаж алга болсоор байна. Гэтэл  монголчуудын болон хүн төрөлхтний түүхийн чухал дурсгал, тухайлбал, Чингис хаанаас эхлээд их, бага хаадын булш бунхан, тэр бүү  хэл алтан ургийнхны дурсгал олдсонгүй өнөөг хүрлээ. Ийм нөхцөлд аливаа ашигт малтмалын орд газарт зөвшөөрөл олгохдоо түүх,  археологийн хайгуулын судалгааг хийлгэхгүй байх нь эрсдэл дагуулж байна гэж үзэж болох уу?
-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хатуу хяналт тавих ёстой. Энэ нь тэдний  ажилд ямар нэгэн байдлаар саад болно гэсэн үг биш юм. Түүхийн дурсгал илэрсэн тохиолдолд яах вэ гэдэгт ухамсартай хандах ёстой, мэргэжлийн байгууллагууд ч анхаарах учиртай юм. Дан ганц уул уурхай бус зам харгуй тавихаас эхлээд аж ахуйн үйл ажиллагааг  хэрхэн явууах вэ. Өөрөөр хэлбэл, археологийн дурсгалыг хамгаалахтай соёлын өвийн тухай хууль болон бусад журам, дүрмийг хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарч олон талын байр, суурийг авч, мэргэжлийн хүмүүстэй зөвшилцөж хийгээсэй.

Өнөөдөр шинжлэх ухааны  болон бусад талаас сайн судлагдаагүй дурсгал олон бий. Ил байгаа булш бунхнаас гадна  бид  Монголын их, бага хаадын булш бунхныг олж судлаагүй байна. Ийм нөхцөлд уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлд илүү болгоомжтой хандах учиртай. Том булшны зарим хэсэг огт судлагдал-гүй эвдэрч гэмтэж байгаа. Тухайлбал, Элсэн тасархайгаас Өвөрхангай аймаг руу явдаг замын зүүн талын ухаа дээрх Тарнайн голын дурсгал нэртэй  асар том чулуун байгууламж байна. Зүүн талдаа завилж суусан Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөтэй. Түүнийг хүн чулууных нь талаас судалсан болохоос уг дурсгал байгуу-ламжийг нь судлаагүй. Гэтэл зам тавих явцад ямар ч зөвшөөрөлгүйгээр чулуун байгууламжийн чулууг зөөж замын дэвсгэр болгосон мэдээлэл байдаг юм билээ.

-Сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс хувийн болон бизнесийн зорилгоор археологийн судалгаа явуулж байгаа нэрийн  дор булш бунхныг тонож байна гэсэн мэдээлэл гарах боллоо?
-Одоогоос 2-3 жилийн өмнө Чингис хааны онгоныг сансрын тандалт судалгааны аргаар олно гэсэн яриа хөөрөө гаргаж байсан Хятад гаралтай Америкийн судлаач Аьберт Ю-Минь Лин гэхэд л өнгөрсөн зун хэсэг монгол хүний хамт Бурхан Халдун ууланд албан ёсны зөвшөөрөлгүй  нууцаар судалгаа хийсэн. Монголд археологийн судалгаа, хайгуулын болон тандалт судалгааны зөвшөөрлийг зөвхөн БСШУЯ-ны шинжлэх ухаан, технологийн газраас олгодог. Гэтэл ийм зөвшөөрөл аваагүй, тэгсэн мөртлөө асар олон хүн, унаа машин хөлөглөчихсөн тэнд судалгаа хийгээд явж байх жишээтэй. Гадаадынхнаас гадна монгол хүн цөөнгүй байна.

-Хулгайч нарт ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгч байгаа мэргэжлийн хүмүүс байна гэсэн мэдээлэл гарсан. Тэр бүү хэл булш тоногчдын олсон зарим эд өлгийн зүйлийг зургаан өрөө байраар солих зар тарааж зуучилсан  гэсэн яриа хөөрөө дуулдсан?
-Мөнгөн товруутай дээлийг зургаан өрөө байраар зарна гэсэн мэдээлэл гарсан.  Өнгөрсөн намар бил үү дээ, тэр хүмүүс булшыг 130 сая төгрөгөөр зарна гээд давхиж явсан гэнэ лээ. Юу болсныг сайн мэдэхгүй.  Өнгөрсөн хавар нэг цуглуулагч хувийн цуглуулгаа үзүүлж байсан. Тэр дотор  нь булшнаас гаргаад ирсэн нь илэрхий мэдэгдсэн зүйлүүд харагдаж байна лээ. Тэр цуглуулагчийг  хулгай хийсэн гэж бодохгүй байна, хэн нэгэн хул-гайчаас худалдаад авчихсан байх. Энэ мэтээр цааш нь судалж, сурвалжилбал олон  юм бий. Эцэст нь хэлэхэд энэ салбарт хууль хэрэгтэй байна. Хөдөө орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байцаагч нар энэ чиглэлд ямар ажил хийхээ сайн мэддэггүй  шиг билээ. Яагаад гэвэл зөвшөөрөлтэй хүмүүс очихоор мөнгө, төгрөг нэхэж, хууль дүрэм ярьдаг. Гэтэл хулгайч нартай тэмцэж чаддаггүй. Ядаж орон нутгийнхаа хаана нь ямар дурсгал байгааг хамгийн түрүүнд мэдэж байх ёстой. Тэр газар болгонд хүн амьдарч байгаа. Тэдэнд түүх дурсгалын ач холбогдлыг тайлбарлан таниулж эргээд  байнга  мэдээлэл авдаг  сүлжээ бий болгох нь  чухал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ìèêñ ñîëü çàêëàäêè тирп ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси форум купить Марки ШарыповР¾ закладкР¸ в БиробидР¶Ð°Ð½Ðµ купить марихуаР½Ð° Павлово Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в КологриР²Ðµ екб закладкР¸ спайс приготоР²Ð¸Ñ‚ÑŒ амфетамР¸Ð½ в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … çàêëàäêè â ïèòåðå ñîëåé как отбить залдиар от парацетР°Ð¼Ð¾Ð»Ð° amanita muscaria купить Амфа Грязи кратом запрет в россии циклодоР» передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° марки кислота купить Героин АпрелевРºÐ° что похоже на гашиш ñïàéñ çàêëàäêè â í íîâãîðîäå купить Амфа БилибинР¾ Купить закладкР¸ марки в Торжке купить БеленькР¸Ð¹ БелинскР¸Ð¹ купить Ляпка ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ „имск Героин в Ð¡Ð¾Ñ€Ð¾Ñ‡Ð¸Ð½Ñ ÐºÐµ купить АмфетамР¸Ð½ ЯлутороР²ÑÐº el24 biz cannabis oil что это êóïèòü çàêëàäêè â îäåññå ЗакладкР¸ шишки в Тулуне атропин принцип Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  закладкР¸ севастоР¿Ð¾Ð»Ñ соли купить Орех Сусуман куплю фен или ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР° Купить Экстази Мдма Пилсы Иркутск попперс купить ярославР»ÑŒ Купить закладкР¸ лирика в Иванове
IP:188.72.126.186  2017-12-28 01:01:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.