"Ододтой бvжиглэе" шоуны ялагч шагналынхаа тоёото маркийн машиныг эхнэртээ бэлэглэх гэнэ

2009/12/24
Share |
Хүмүүс:

Олны танил эрхмvvд хоёр сарын турш бvжгээр өрсөлдөн, ялагч нь тодорлоо. TV5 телевизээс санаачлан зохион байгуулсан энэхvv тэмцээнд жvжигчин Ууганбаяр тvрvvлэн Хайнанд долоо хоног амрах эрхийн бичиг, Тоёото маркийн машины эзэн болов. Ингээд жvжигчин Ууганбаярын яриаг хvргэе.

-Юуны өмнө ялагч болсонд чинь баяр хvргэе. Магадгvй энэ шоунаас хойш хvмvvс өөрийг чинь илvv сайн таньдаг болсон байх. Анх энэ шоунд оролцох болсноо дурсвал...?
-Баярлалаа. Намайг Энхбатын Ууганбаяр гэдэг. 2005 онд СУИС-ийн хөгжимт театрын ангийг төгссөн. Манай анги эхний бөгөөд сvvлчийн анги л даа. Улсаас ганцхан анги л төгсгөсөн юм. Анх ТV5-ын Насаа над руу яриад "Ододтой бvжиглэе" шоунд оролцооч ээ гэсэн саналыг тавьсан. Би итгэж ядаад "Нээрээ тийм шоу болох гэж байгаа юм уу? Яг болох гэж байгаа юм бол яваад очъё" гэж хэлсэн. Намайг очиход бvх ажил жигдэрчихсэн байсан. Зөвхөн одуудад л санал тавих ажил vлдсэн байсан. Би ТV5-ынханд хэлж байсан л даа, ододтой бvжиглэе гэхээр манай монголчууд буруугаар ойлгох байх. Би бол залуу уран бvтээлч ш дээ, болох юм уу гэсэн чинь бололгvй яах вэ залуу уран бvтээлчдээ төлөөлөөд, жvжигчдээ төлөөлөөд Аюуш та хоёрыг урьж оролцуулж байгаа юм. Мөн танай ангиас загварынхныг төлөөлөөд Пvрэвсvрэн оролцож байгаа. Бид салбар салбарынхнаас, нас, уран бvтээлийг нь харж оролцогчдоо сонгосон гэж хэлсэн. Надад маш гоё санагдсан тул би саналыг дуртай хvлээж авсан. Тэмцээний хувьд маш сайн зохион байгуулалттай байсан. Бас шударга болж чадсан. Би тvрvvлсэн болохоороо ингэж ярьж байгаа юм биш л дээ. Манай монголчууд аливаа юмыг өнгөц талаас нь хараад, дvгнээд сурчихсан, хэцvv хvмvvс. Ямар нэг юм боллоо гэхэд булхайцсан гэж яриад л. Энэ тэмцээн дээр тийм юм байгаагvй. Тэмцээний vр дvнг оролцогчид бvгд хvлээн зөвшөөрсөн. Анхнаасаа тавьж байсан болзлын дагуу шvvгчдийн оноо тавин хувь, мессэж санал тавин хувь гэсэн дvгнэлтээр явагдсан. Энэ дашрамд намайг дэмжсэн бvх хvмvvстээ баярлалаа гэж хэлье.

-Урьд нь бvжиглэдэг байсан уу?
-Vгvй гэж хэлж болно. 10 жилд байхдаа рэп энэ тэр хийж л байсан. Гэхдээ шагнал авч байсан эсэхээ одоо санахгvй байна.

-Vзэгчид топ модель Пvрэвсvрэнг тvрvvлнэ гэж бодож байсан. Харин та тэр хvмvvсийн таамгийг эвдлээ. Өөртөө итгэлтэй байсан уу?
-Тvрvvн хэлсэн дээ. Энэ нь хvмvvсийн юмыг өнгөц хардагтай л холбоотой гэж. Тvvнээс биш тэнд яг юу болж байгааг, ямар тэмцээн болж байгаа вэ гэдгийг маш сайн мэдэж байгаа хvмvvсийн хувьд бол тийм бодол байгаагvй. Дандаа л гоё сайхан нь тvрvvлдэг гэсэн ойлголт хvмvvст байдаг. Тэглээ гээд Пvvжээ тvрvvлэх албагvй л байхгvй юу. Ер нь бол нэг ардын баатартай болчихсон, тэр нь зөвхөн ялж байх ёстой гэж хvмvvс ойлгодог. Хvмvvсийн таамгийг эргvvлж өөр хvн энэ шоунд тvрvvлсэн нь бас нэг онцлог юм. Пvvжээгийн хувьд надаас хувь илvv давсан фэнvvдтэй, авьяаслаг, сайхан, жvжигчин л дээ. Гэхдээ энэ удаа бvжгийн шоунд хэрхэн оролцож байгаагаар нь хvмvvс хvлээж авч саналаа өгсөн.

-Тэмцээний явцад ямар бvжгийг хийхэд хамгийн хэцvv бас амар байсан бэ?
-Ерөнхийдөө бvх бvжгvvд хэцvv байсан л даа. Гэхдээ бvх бvжгvvдийг бvжиглэх нь гоё байсан тул надад маш их эрч хvчийг өгсөн. Би энэ шоунд анх орохдоо нэг юмыг хэлж байсан. "Дандаа миний таньдаг ах эгч нар байгаа болохоор найзан дундаа ороод энэ шоу шударга болж чадах уу" гэхэд манайхан бvгд "тиймээ шударга явагдана" гэж хариулж байсан. Хоёрдугаарт, "Шагнал нь юу юм бэ" гэж тоглоом шоглоомоор асуухад шагналаа хэлсэн. Тэгэхэд нь би "Тэгвэл уучлаарай, би энэ шоунд тvрvvлнэ" гэж хэлж байлаа. Энэ бол хамгийн эхний өдөр болсон явдал л даа. Одоо vvнийг бодохоор аймаар санагдаад байдаг юм. Миний хувьд Монгол хvн гэдэг утгаараа vндэсний бvжгээ бvжиглэхэд арай дөхөм байсан.

-Таны гол өрсөлдөгч хэн байв?
-Эрэгтэйчvvдийн хувьд "Ньюанс" хамтлагийн Амараа ах байсан. Бусдаас нь бол би илт давуу байсан л даа. Амараа ах надаас олон ах хvний хувьд бvжиглэх техник, хөдөлгөөний хувьд бага зэргийн алдаа дутагдал байсан болов уу. Бvжгийг зохиомж, техник ур чадвар гэсэн шалгуураар шvvсэн. Би зохиомжийн хувьд Амараа ахтайгаа мөн ч их өрсөлдсөн дөө. Зарим vед Амараа ах зохиомжийн хувьд илvv байсан. Эмэгтэйчvvдийн хувьд Пvvжээ хамгийн чанга өрсөлдөгч.

-Онооны хувьд бусдаасаа хэр тасархай байсан бэ?
-Мессэж саналын хувьд 1500-1700 саналаар илvv байсан. Энэ бага тоо биш. Шvvгчдээс авах оноогоор мөн л би давуу байсан. Пvрэвсvрэн бид хоёрын хувьд бол таван онооны л зөрvvтэй. Нөгөө хэд маань бид хоёроос хорин тав буюу тvvнээс дээш оноогоор хоцорсон. Пvvжээ бид хоёр оноогоор бол илт тасарчихсан байсан.

-Та шагналаа авсан уу?
-Шагналаа авсан. IST toyoto маркийн 2002 оны хамгийн сvvлийн vеийн загварын машин байгаа. Мөнгөлөг саарал өнгөтэй. Шагналын машинаа эхнэртээ бэлэглэсэн. Энэ машиныг авах эрхтэй хvн гэж бодож байгаа. Хайнань явах эрхийн бичгээ мөн ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаа авчихсан. Хайнань руу шинэ он гаргаад гэр бvлийнхээ хvнтэй хамт явна даа.

-Гэр бvлээ танилцуулахгvй юу?
-Манай гэр бvлийн хvнийг Уянга гэдэг. Жvжигчин мэргэжилтэй. Манай ангийн охин. Миний хамгийн хайртай хvн. Бид таван настай хvvтэй. Удахгvй хvv маань дvvтэй болно. Бид конкурс өгөх гэж байгаад танилцаж байсан. Эхэндээ бид хоёр бие биедээ бvх юмаа ярьдаг жирийн сайн найзууд байлаа. Би тэр охиныг найрвал ямар вэ, хөөрхөн vv гэж хvртэл ярьдаг байсан. Тийм юм яриад сууж байсан хvмvvс одоо гэр бvл болоод долоон жил болж байна ш дээ. Бодвол би л найрсан байх даа. Сайн найзууд байсан болохоор бид илvv сайн ойлголцсон байх. Манай эхнэр чинь тэр чигээрээ хайр татам энхрий царайтай. Эмэгтэй хvний зөөлхөн ааш, ухаалаг зан чанар нь л намайг татсан.

-Хамтрагч, бvжгийн багшдаа шагналаасаа хувь хvртээсэн vv?
-Монголчуудын дунд бас л буруу сэтгэлгээ байгаад байна. Уул нь манай хамтрагч, бvжгийн багш хоёр маань ажлаа л хийж байгаа хvмvvс шvv дээ. ТV5-тай хийсэн гэрээнийхээ дагуу цалингаа аваад явж байгаа хvмvvс. Дараагийн ододтой бvжиглэе шоу болоход ахиад л ажиллана. Монголчууд ямар нэгэн юм болонгуут сэтгэл хөөрлөөрөө бусаддаа бэлэг өгдөг нөгөө хэсэг нь гар хардаг болчихсон. Тэгэхдээ багш, хамтрагч хоёртойгоо маш ойр, дотно байсны хувьд ялагч болж чадсан. Багш, хамтрагч хоёрт маань манай гэр бvлийнхэн тодорхой хэмжээний хувь хvртээсэн. Гэхдээ гомдоохооргvй гэж хэлж болно. Харин хэмжээг нь нууцалчих уу.

-Таны гол дvрд нь тоглосон "Хайрын рекорд" киноны нээлт болж өндөрлөлөө. Киноныхоо тухай товчхон яривал?
-Бидний эхний уран бvтээл болох "Амьдралын амт" киноныхоо тухай юуны өмнө ярих ёстой болов уу. Энэ киног манай ангийнхан болох "A-cappela" хамтлаг, Отгоо, Уянгаа, Пvvжээ нар хамтран хийсэн юм. "Амьдралын амт" кино дэвшvvлсэн санаа гэвэл хотод бvгд бөөгнөрч амьдрахаар аймагтаа, сумандаа боловсроод аймгаа сумаа хөгжvvлээд гоё амьдрах боломж байна гэдгийг харуулсан. "Амьдралын амт" кино намайг шоуны ялагч болсны маргааш нээлгээ хийсэн. Харин "Хайрын рекорд" кино маань хоёр хоногийн дараа нь нээлтээ хийж байна. "Амьдралын амт" киног бvтээсэн манай "Найзууд" театрын хувьд тайзны уран бvтээлээр дагная гэж шийдээд байгаа. Хувь уран бvтээлчдийн хувьд бусад уран бvтээлчидтэй нийлж кино хийж байгаа Мөнхтөр бид хоёрын хувьд "Хайрын рекорд" киноны гол дvрийн санал ирсэн. "Ододтой бvжиглэе" шоунд оролцож байх хоёр сарын хугацаанд энэ киноны зураг авалт болсон. Маш сайхан инээдэм бэлэглэсэн кино. Хамгийн гол хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь миний дvр байгаа юм. Киноны гол санаа нь одоогийн залуучууд их салж, нийлж байна. Энэ нь юунаас болж байна гэдгийг шог хэлбэрээр гаргаж өгсөн. Шинэ он гаргаад бид vзэгчидтэйгээ шинэ уран бvтээлээрээ уулзана аа.

-Ярилцсанд баярлалаа.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Гусь-Хру
IP:188.68.3.199  2018-06-01 06:42:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.