Х.Цагаанбаатар гурав дахь удаагаа "Бөртэ Чоно"-оо гардлаа

2009/12/24
Share |
Х.Цагаанбаатар гурав дахь удаагаа

Бөртэ Чоно, Гоо Маралын удамт монголчууд бид жил болгоны энэ vед спортын ертөнцед амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдаа оны шилдгээр шалгаруулдаг уламжлалтай билээ.

Энэхvv уламжлалын дагуу энгөрсөн мягмар гаригт МОНРТ-ийн Студи 600" студиэс улиран өнгөрч буй 2009 оны шилдэг тамирчин, дасгалжуулагч шалгаруулах "Бөртэ Чоно" наадмыг эх орон даяар шууд дамжуулан хvргэлээ. Энэ жилийн "Бөртэ Чоно" наадамд 35 тамирчин, 14 дасгалжуулагч нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд тэдний 14 нь энэ орой "Бөртэ Чоно" наадмын цомыг гардаж авсан юм.

Энэ жилийн "Бөртэ Чоно"-ын хувьд хэд хэдэн онцлох зvйл байсныг хэлэх нь зvйтэй байх. Дэлхий дахиныг донсолгоод байгаа өвчний улмаасолон нийтийн арга хэмжээг аль болох хязгаарлах шийдвэрийн дагуу телевизийн студид хийж байгаа ч сонирхолтой болгох гэж чармайлт гаргасан нь тайзны засалтаас нь эхлээд л харагдсан. Эртний Грекчvvдийг бэлгэдсэн тайзны засалт нь телевизнийхний хувьд шинэлэг зvйл байлаа. Мөн шилдгээр тодорсон тамирчдын бараг 80 гаруй хувь нь дэлхийн аваргаас медаль хvртсэн тамирчид байсан ба шилдгийн шилдэг тамирчин номинацийн эзэд бvгд Дэлхийн аварга болсон тамирчид байсан гээд бодохоор хэр хэмжээний чансаатай наадам болсныг нь харагдана.

2009 оны "Бөртэ Чоно"-ын хамгийн анхны шагналыг шилдгийн шилдэг "Олимпийн зөвлөл"-өөр шалгарсан Увс аймгийн зөвлөл гардсан бол шилдэг олимпийн зөвлөлөөр Орхон аймгийн "Атланта", Сvхбаатар дvvргийн олимпийн зөвлөл шалгарсан юм. Мөн Спортын холбоодын шилдэг Ерөнхийлөгчөөр Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Л.Чинбат тодорсон бол шилдгийн шилдэг спортын холбоогоор Монголын олимпийн боксын холбоо шалгарч "Бөртэ Чоно"-ыг өөрийн болголоо. Боксынхны хувьд 2009 он амжилт арвинтай байж Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин төрvvлсэн.

Манай монголчууд багийн спортоор тэр болгон амжилт гаргаж чаддаггvйг бараг хvн бvр л мэдэх байх. Хөлбөмбөгийнхөн Дэлхийн аварга шалгаруулах сорилго тэмцээнд хожигдож, Сагсан бөмбөгийнхөн нь Зvvн Азийн наадмаас ганц ч хожил авч чадаагvй. Харин Волейболын оюутны шигшээ баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хvрэл медаль зvvж, Универсиад наадамд оролцсон амжилтаараа "Бөртэ Чоно"-ын шилдэгийн шилдэг баг тамирчид хэмээх шагналын эзэд болсон юм. Тус багийн гишvvн Г.Цэцэгжаргал Азийн оюутны АШТ-ий шилдэг довтлогч, Сербийн Белград хотноо болсон дэлхийн оюутны "Универсиад" наадамд оролцсон шилдэг 16 багийн 195 тамирчнаас хувийн vзvvлэлтээр шилдэг 25 оюутан волейболчны тоонд багтсан билээ.

Дасгалжуулагч vгvй бол тамирчид vгvй гэдэг. Энэ жил гурван дасгалжуулагч шилдгийн шилдгээр шалгарсан. Тодруулбал Боксын Vндэсний шигшээ баг, "Сvлд" спорт хорооны дасгалжуулагч Д.Ганзориг, Жvдо бөхийн vндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Насантогтох, боксын Vндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди нар шилдгийн шилдэг дасгалжуулагчаар шалгарч 2009 оны "Бөртэ Чоно"-ын эзэд болсон юм. Харин чөлөөт бөхийн vндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сvхбаатар шилдаг дасгалжуулагч болсон.

"Бөртэ Чоно" шагнал гардуулах ёслолын vеэр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Монгол улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын vvегэн санаачилсан "Амжилтын төлөө" төрийн бус байгууллага өөрсдийн нэрэмжит шагналаа өгсөн юм. Өөрсдийнхөө халааг бэлтгэх зорилготой энэ байгууллага шинэ залуу тамирчдаа бэлтгэх зорилгоор "Аваргуудын халаа" хэмээх шинэ шагнал гаргаж, аваргуудын халаа болох тамирчинд жил болгон уг шагналаа өгөхөө дуулгасан. Тэд энэ удаа шагналаа жvдо бөхийн олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэгт гардуулсан юм. Тэрбээр Жvдо бөхийн улсын аварга, дэлхийн оюутны "Универсиад" наадмын мөнгө, Дэлхийн цомын мөнгө, Зvvн Азийн аваргын хvрэл медальтай аж.

Аливаа шагнал гардуулах ёслолыг дуу хуур хөгжөөн цэнгvvнгvйгээр төсөөлөхийн аргагvй. Тиймдээ ч спортынхны дунд Төрийн дуулалаас дутахааргvй хамрын самсай шархируулдаг "Тамирчны алдар" дуугаа "Чингис хаан" хамтлагийн дуучин Монгол улсын гавьяат жvжигчин зочдод сонирхуулсан бол тэшvvрийн спортын олон улсын хэмжээний мастер Г.Мөнх-Амьдрал өөрийн авьяасаа спортынхны өмнө гайхуулаад авсан юм. Ингээд 2009 оны шилдгийн шилдэг тамирчин шалгаруулах алтан мөч ирэхэд боксын Дэлхийн аварга П.Сэрдамба, Дэлхийн-аварга, Их дуулга тэмцээний алт, мөнгө, Дэлхийн цомын алтан медальт, Самбо бөхийн ДАШТ-ий алтан медальт Х.Цагаанбаатар нар шалгарч, оны шилдэг тамирчид болсон юм. Х.Цагаанбаатар шагнал авах vедээ "Жvдогийн татами бол миний амьдрал. Мөн ялалт ялагдлын дэнсэн дээр эх орны минь нэр хvнд байнга надтай хамт байдаг учир тамирчин би ямагт ялах vvрэгтэй. Ингээд та бvхний итгэлийг алдахгvй, сэтгэлийг хөсөрдvvлэхгvй, энх наадмын талбарт төрийн тугаа мандуулж, энэ миний Монголоо гэж дэлхийд би vргэлж гайхуулж явна" хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм. Тэрбээр энэ шагналыг гурав дахь /2004,2006,2009/ удаагаа авч байгаа бөгөөд 2002 онд О.Пvрэвбаатар, 2003 О.Гvндэгмаа, 2005 онд Б.Наранбаатар, Х.Эрдэнэт-Од, 2007 онд Э.Бадар-Ууган, 2008 онд Э.Бадар-Ууган, Н.Тvвшинбаяр нар "Бөртэ Чоно"-ыг хvртэж байжээ.

1.Шатрын спортын олон улсы мастер Б.МӨНГӨНТУУЛ
эрэгтэйчvvдийн олон улсын мастерын болзол хангаж, "Global chess" ОУТ-д хоёрдугаар байр

2.Даян аварга Г.ӨСӨХБАЯР
Vндэсний их баяр наадамд дөрөв дэхээ тvрvvлж, даян аварга цол хvртсэн

3.М.ДАВААЖАРГАЛ
Мэргэжлийн сумо бөхийн Макvvчи зиндаанд гурван удаа тvрvvлж, жилийн 90 барилдааны 86-д нь давсан. 4.

4.Д.ТӨМӨРХVЛЭГ
Залуучуудын ДАШТ-ээс мөнгө, Азийн тулааны спортын наадмын мөнгө, Дэлхийн цомын хvрэл медаль

5.Б.ОДОНЧИМЭГ
ДАШТ-ий хvрэл, Азийн АШТ-ий хvрэл медальт

6.У.МӨНХ-ЭРДЭНЭ
ДАШТ-ий хvрэл, Дэлхийн цомын мөнгөн медальт

7.0.БУРМАА
ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хvрэл, Дан Коловын ОУТ-ий хvрэл медальт

8.Н.ТӨГСЦОГТ
ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хvрэл, Хабаровскийн ОУТ-ий хvрэл медальт

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.