Хүмүүс: Номинжин | |
Азийн хамгийн дур булаам цагаан хоолтон К.Номинжингийн амьтанд энэрэнгүй хандахын төлөө” үйл ажиллагаа үргэлжилсээр. Салатны навчаар хийсэн гоёмсог ногоон даашинзтай зургаа татуулж, дэлхийн өнцөг булан бүрт интернет, вэб сайтуудын хуудсыг чимж байсан залуу дуучин маань энэ удаад “Загварт дарлуулахаа боль, Үслэг эдлэл бүү өмс” уриатай нэгэн зураг авхуулжээ. Гайхамшигтай зохиомжтой энэхүү сурталчилгааны зургийг Зеев Розин авсан бол нүүр будагчаар Б.Анхцэцэг, үсчинээр Б.Дарьсүрэн нар ажилласан байна. Бурхны шашинтай, цагаан хоолтон бүсгүй "Ямар нэгэн амьтны үсэн эдлэл эсвэл зах зухыг нь хэрэглэж байгаа хэн ч байсан жилийн жилд зэрлэг хэрцгийгээр амиа хороолгож байгаа сая сая амьтдын гаслант амьдрал болоод амины өрний төлөөх гэм буруутай үйлийн үрийг хуваалцаж л байгаа" хэмээн шүүрс алдсан гэнэ шүү.