Арван КМ газрыг сэглэж орхисон "Алтан дорнод монгол"-ын хэрэг авлигач төрд сануулга өглөө

2009/12/25
Share |
Хүмүүс:
Арван КМ газрыг сэглэж орхисон

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Боржгоны бор тал” аян замын хань болсоор зорьсон газар хүргэв.
…Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүрийг залгихад агь хоолойд аргасан
Боржгоны бор тал минь…
Нандин эрхэмсэг эгэл боргилын тууль
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь…
Шүлгийн мөрүүдийг сонсох тусам “Бид ийм л нутгийн эзэд” гэх бахархал, омогшил төрнө. Санаж бодох зүйлгүй салхи татуулан давхисаар Заамарын хөндийд очиход таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь сэглүүлж, сийчүүлж, жигүүртэн ч жиргэхээргүй хүйт даасан хөндий болон хувирсныг олж харав. Яг л гэсгээл хүртчихсэн гэмээр байдалд нь нүд хальтирч, зүрх зүсэгдэв.

Бавуугийн хүүг тэнгэр тийчиж, чулуу ханарааж төрөхөд торго шиг зөөлөн байсан тал ашиг хонжоо хайгчдын хөлд ийнхүү талхлагдаад дуусчээ. Тугалны бэлчээрээс эхлэн тоглоом дэлгэдэг уул тал маань уужуухан амьсгалах аргагүй тоос, тортогт автаж, тоотой хэдхэн чулуу л байрандаа үлджээ. Бавуугийн хүүгийн жаргал зовлон хоёрыг амсаж, эдэлж чулуун дээр нь баяр гунигийн нулимсаа унагааж явсан Боржгоны бор тал болжмор ч үүрлэх бургасгүй болтлоо цөлмүүлжээ. Уул, ус минь уйлж, урдаас хараад авраач гэх шиг болоход ямар ч монгол хүний нүдэнд нулимс дүүрэхээр юм билээ. Алтыг нь аваад авдрыг нь хаячихсан “Алтан дорнод монгол”-ын эзэн С.В.Паушок ёстой л хүний хүн шиг загнаж, тал нутгийг минь там болгочихоод төр засаг, ард түмэн, юутай ийтэй нь тавлачихаад явсныг энэ зуур санав. Тэр нутаг мал тогтож, машин зөрөхийн эцэсгүй арав гаруй километр үргэлжилсэн томоос том ангал, энд тэндгүй уул овоо мэт босгосон шороо, гольдролыг нь эргүүлээд хаясан голын тохой, химийн бодистой хаягдлын далангаар дүүрчээ. Сүүний дусал ч хүргэлгүй хайрлаж, тахин шүтэж ирсэн газар шороогоо харийн луйварчин, хумхай сэтгэлтнүүдийн хөлд юу ч үгүй болтол нь сүйтгүүлснийг хараад эцэг өвгөдийн минь ариун сүнс, эх орны ирээдүйн эзэд хэзээ ч уучлахааргүй болгож орхижээ. 

С.В.ПАУШОКИЙН ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТЫГ АВЛИГАЧИД ДЭВЭРГЭЖЭЭ
Ардчиллын өмнөх он жилүүдэд Дарханы экспедици, оросын геологичидтой хайгуул судалгааны олон ажил хийсний нэгд Заамарын хөндий багтдаг. Хэдэн ногоон харуулсан шар толгойтнуудад манайхан гайгүй нөөцтэй бүх ордоо алдсаны нэг нь “Алтан дорнод монгол”-ын талбай юм. Хожим хайгуулын ажлын нөхөн төлбөрийг тусгай журам, аргачлалын дагуу тушаачихаад С.В.Паушок гэгч нөхөр монголын хөрс шороог эргүүлэх ажилдаа орж, өнгө-рөгч арав гаруй жилд нийт 25 тонн алт олборлосон байдаг. Монгол төрийн сул дорой байдлыг ашиглаж хамаг баялгийг нь хяналтгүй авч гарчихаад адаг сүүлд нь “Нэг унци алт олборлохдоо манайх асар их зардал гаргадаг. Ашиггүй ажилладаг учраас 68 хувийн татвар төлөхгүй” хэмээн мэлзэж олон улсын арбитрын шүүхэд хандсан нь монголчуудыг дэндүү басамжилсан явдал болов. Алтны vнийн өсөлтийн 68 хувийн татварт төлөгдөөгvй нийт мөнгөний 72 хувийг “Алтан дорнод монгол”-ын өр төлбөр эзлэдэг нь мэргэжлийн хяналт, татвар, орон нутаг гээд төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байсныг илчилнэ. Өнөөх нөхөн төлбөр шаардаж, амь насаа золиос-лоно гээд байдаг хөдөлгөөн, ТББ-ууд ч монголын баялаг дээрх С.В.Паушокийн ганцаарчилсан тоглолтод юу ч хэлэхгүй, тэмцэхгүй байсаар арван км газрыг сэглүүлчихсэн зогсож байна. Үндэсний үйлдвэрлэгчид 68 хувийн тат-вараа төлөхгүй долоо хоновол цагдаад шилжүүлнэ, хааж, торгоно гэдэг атлаа гадныханд татваргүй орчин бэлдэж суудаг төрд шургалсан авлигачдад цаазын ял ч багадахаар байгаа. Буянгийн Жаргалсайхан гэхэд Үйлдвэр худалдааны сайд байхдаа С.В.Паушокийг дэргэдээ суулгачихаад яамныхаа газрын дарга нарыг дуудан “Та нар асуудлыг нь шийдэж өг, харин чи эд нарт тав, таван кг алт өг” гэж байв. Эх оронч царайлчихаад ингэж аашилдаг нөхөд олон байгаа гэхээр амьдрал бүрхэг байгаа биз. 

ШӨНӨДӨӨ САЙХАН ТУУЛЫН УРСГАЛАА, ТОРГОН ДОЛГИОГ НЬ ОЛЖ ХАРСАНГҮЙ
25 тонн алт гэдэг бага зүйл биш. Баян хангайг цөлмөсөн С.В.Паушок энэ их алтнаас монголд юу өгөв, Заамарт юу хийв, Хатан туулыг ямар болгов оо. Улаанаараа эргэлдэж, урсгал нь хаашаа чиглэж байгаа нь мэдэгдэхгүй хүнээр бол хөл, гар, толгойг нь салгаад хаячихсан гэмээр болж. Шөнөдөө сайхан Туулын урсгалаа, торгон долгиог нь ч хайгаад олж харж чадсангүй. “Алтан дорнод монгол”, “Шижир алт”, “Монполимет” компаниуд Заамарт гольдро-лын ордын үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ нь голын хоёр эргээр усан сан үүсгэж, гольдролыг нь өөрчлөөд, шороогоо ухаад баяжуулахыг хэлнэ. Монголд ердөө тав байдаг драгыг дээрх гурван компани ашигладаг. Драг 3-3.5 метр гүн усанд хөвөх чадвартай бөгөөд уул уурхайн томоохон техникүүдийн дэргэд ёстой аварга биет. Хүржигнүүр моторынх нь дууг сонсоход сүрдмээр том драг голын урсацыг хэдэн тийш нь самраад хаячихдаг нь ойлгомжтой байв. Бид “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уул уурхай гэж олон жил ярьсан. Гэвч алтаа ухаад, гадагшаа зөөгөөд байснаас байгаль орчныхоо хохирлыг тооцох нарийвчилсан үнэлгээгүй байж. “Тийм хэмжээний нутаг сүйтгэвэл тэдэн төгрөг нэхэмжлэнэ” гэх нарийн заалт одоо ч дутмаг. Засгийн газар олон улсын шүүхэд “Алтан дорнод монгол”-оос байгаль орчныхоо хохирлыг нэхэмжилж, сөрөг нэхэмжлэл гаргахдаа тусгай аргачлалаар хохирлоо тооцсон нь анхных болов. Хэдийгээр “Алтан дорнод монгол” байгалийг унаган төрхөнд нь оруулна гэдэг ч хэдэн сая жилд үүссэн голын гольдрол нөхөн сэргээгдэж, хуучин хэвэндээ орно гэдэг худал юм.

ХЭЭЛ, ХАХУУЛЬ ХОЙЧ ҮЕДЭЭ ГАЙ АВЧИРАВ
Уул уурхайн хөлд 15 мянган га газар талхлагдсан мэдээ бий. Хамгийн аюултай нь сүүлийн жилүүдэд монголын 3300 гаруй нуураас 1181 орчим, 9600 булаг шандаас 2270 нь хатаж ширгэжээ. 2020 он гэхэд монголчууд ундны цэвэр усаар гачигдаж эхлэхийг эрдэмтэн, судлаачид сануулсан. Саяхан УИХ-аас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталж, тусгай хамгаалалтын бүсэд лиценз эзэмшиж байгаа компануудын лицензийг хүчингүй болгох шийд гаргасан. Монголын хууль гурав хоног гэгч нь болчихгүй бол “Алтан дорнод монгол”, “Шижир алт”, “Монполимет” гээд голын гольдролоос 200 метрээс дотогш үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын лиценз цуцлагдах учиртай. Гэвч уул уурхайн томоохон компаниуд энэ асуудалд өөр саналтай байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бүх баялгаа харийнханд ямар ч татваргүйгээр цөлмүүлчихээд ийм хууль гаргалаа. Олон зуун хүнийг ажлын байраар хангаад, нэгэнт хөрөнгө мөнгөө оруулчихсан компаниудад хатуудсан хууль болсон. Шинээр эрх авч байгаа болон лицензээ хав дарчихаад дамлаж суудаг газруудад энэ хуулиа мөрдлөгө болговол яасан юм бэ. Энэ хууль сум, багаас эхлээд ашигт малтмалын бүхий л салбарт авлигын таатай орчин бүрдүүлж өгөөд зогсохгүй нинжа нарын хөлд талхлагдаж, эргээд хариуцлага тооцох эзэнгүй үлдэх вий гэх болгоомжлол. Ашигт малтмалын газар анх лиценз олгохдоо төр, иргэндээ хамаатайгаар шийдвэрлэсэн бол өнөөдөр бид газар нутагтаа айж эмээх зүйлгүй амьдрах байж. Монголын баялаг монгол хүн бүрийн өмч гэсэн атлаа ухаж төнхөх эрхийг нь гадныханд өгөөд дуусчээ. Хахуульд автагдсан төрийнхний хийсэн энэ мэт үйлдэл хойч үедээ гай авчирав. Адаглаад ямар ч лицензэд монгол хүний эзэмших хувь хэмжээг хуульчлаад өгчихсөн бол цөөхүүлээ гэлтгүй бид газрын баялгийнхаа эзэн нь гээд омог бардам сууж болох байлаа.

Энэ хэрэгт бидний буруу ч их байдаг.  Төрийн албан хаагчдад эх оронч сэтгэл, төрийн дархлааг бий болгож өгөхгүй бол юунд ч хамаагүй худалдагдаж эрсдэлтэй, шийдвэргүй алхам хийхэд хүрч байна. Захын нэг орос хүссэнээрээ бужигнуулаад явахад Монгол улс хөл алдаж, хөрөнгө хүч, газар нутгаараа хохирч үлдэж байх жишээтэй. Алтны төлөөх шунал монгол төрийн хүчгүй, дорой, эмх замбараагүй байдлыг ашиглаж нөхөж баршгүй гарзыг бидэнд учруулсаар байна. С.В.Паушок монголд удсан, найзан дундаа олон ажлыг амжуулж, хууль бус үйлдэл ихтэй байсан зэрэг нь энэ удаад манай талд хожил болж байгаа. Харин олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд хөнөөлгүй, технологи, менежментийн хувьд дэлхийд танигдсан уул уурхайн томоохон компани арбитрын шүүхэд гомдол мэдүүлсэн бол монголын өнөөдрийн  эмх замбараагүй байдал асуудалд хүргэж, үг дуугүй ялагдаж ч мэдэхээр байсныг бид мартах ёсгүй. Иймд энэ олон уул уурхайн компанид зэрэглэл тогтоож, стандартын дагуу шийддэг, төрийн дархлаа бидэнд үгүйлэгдэж байна.

Гэнэтийн ашгийн татварыг долоо хоногийн дотор баталж, цуцлаж байгаа нь улс төрчдын лоббигоор төрийн ажил явагддаг болсны илрэл. Уул уурхайн компанид энэ татвар ямар нөлөө үзүүлэх талаар улс төрчид ямар ч хуулийн хэлэлцүүлэг явуулахгүй шууд л лоббид автаж шийд гаргасны алдаа эхнээсээ ийм үр дүнд хүрч байна. Дэлхийн банкнаас 68 хувийн татвар өндөржсөн байж магадгүй, 55 хувь байхад компани, төрд ч ашигтай гэж үзсэн боловч улс төрчид авч хэлэлцээгүй. Уг нь төр гэдэг судалгаанд суурилж, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах ёстой баймаар. Татварын бодлого савлаад байхаар олон улсын тавцанд монголын байр суурийг тодорхойлж, нэр хүндийг унагааж байгаа тухай албаны хүмүүс харамсангуй ярьдаг. Жишээ нь, манай улс олон улсын гэрээгээ цэгцлэхгүй бол ямар учиртай нь мэдэгдэхгүй төрөл бүрийн гэрээнд нэгдээд орчихдог. Асар том судалгаа, бодлогын хүрээнд биш зүгээр нэг сэтгэл хөдлөл, олон улсын байгууллагын шахалт, хэн нэгний айлчлалаар олон улсын гэрээнд нэгдээд орчихдог. “Алтан дорнод монгол”-ынх шиг хэрэг дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тэр цагт олон улсын гэрээ нэгдүгээрт, дотоодын хууль хоёрдугаар хүчин чадалтай болдог гэдгийг бид бодох хэрэгтэй.

Одоо С.В.Паушокийн хөрөнгийг лацдаж, лицензийг нь хөдлөх эрхгүй болгожээ. Цаашид лицензийг нь цуцалж, дуудлага худалдаагаар зарж мөнгө босгох арга бидэнд үлдэж. Үнэндээ энэ компаниас мөнгө олж, хохирол төлүүлэх хэцүүхэн болчихоод байна. Нөхөн сэргээлгүй үлдээсэн арван км нутгийг хэрхэх вэ гээд асуудал бий. Монголын улс төр дэх хариуцлагагүй, эмх замбараагүй, бодлогогүй, лоббид амархан автдаг явдал энэ хэргээр эцэслээсэй бурхан минь

Д.Ариунаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Okcjwxrn in Moscow remove kopeck piece?, https://seistasexgui.storeinfo .jp/posts/5210781 vehicle_blackbox_dvr_instrukts iia_na_russkom, http://archive.is/liDxK tscalibration2_instruktsiia, https://genliweriz.shopinfo.jp /posts/5212199 free_download_epson_adjustment _program_l120, https://seistasexgui.storeinfo .jp/posts/5211021 crack_need_for_speed_most_want ed_2012_no_origin, https://cireconpai.shopinfo.jp /posts/5211412 ms_project_2013_free_download_ torrent, https://cireconpai.shopinfo.jp /posts/5211592 30_year_old_dating_college_gir l, https://genliweriz.shopinfo.jp /posts/5212277 stellar_phoenix_outlook_pst_re pair_60_crack_serial_number, https://singlorethe.amebaownd. com/posts/5211525 kaplan_usmle_step_2_ck_qbook_6 th_edition_pdf, https://genliweriz.shopinfo.jp /posts/5212094 game_of_thrones_season_4_downl oad_utorrent, https://latabcinigh.theblog.me /posts/5212336 usmle_step_2_ck_videos_torrent , https://recarpadent.localinfo. jp/posts/5212392 htc_opbd210_firmware, https://antineson.amebaownd.co m/posts/5210484 download_icms_dvr_software, http://archive.is/qAxUN friends_season_1_with_english_ subtitles_kickass_torrent, https://neydotkoni.theblog.me/ posts/5210738 loveread_chitat_knigi_onlain, https://lunacomtea.shopinfo.jp /posts/5211802 wincc_flexible_2008_rukovodstv o_polzovatelia_na_russkom_s_pr imerami, https://recarpadent.localinfo. jp/posts/5212044 v380_wifi_camera_programma_ska chat, https://lunacomtea.shopinfo.jp /posts/5212027 Java_game_download_for_nokia_m od, http://archive.is/KFJbn Pokemon_resolute_how_to_evolve _kadabra_to_alakazam, https://cireconpai.shopinfo.jp /posts/5211523 arrow_season_3_episode_10_torr ent, http://archive.is/IWjCG age_of_warring_empire_chit_na_ zoloto, https://recarpadent.localinfo. jp/posts/5212192 Pokemon_light_platinum_in_game _trades, https://recarpadent.localinfo. jp/posts/5212063 n-track_studio_pro_multitrack_ apk, http://archive.is/1jtvZ roads_of_rome_new_generation_t orrent_kickass, https://seistasexgui.storeinfo .jp/posts/5210889 turkmen_rus_sozluk_skachat, https://cireconpai.shopinfo.jp /posts/5211567 pearson_education_limited_2002 _photocopiable_otvety, https://seistasexgui.storeinfo .jp/posts/5211081 Pokemon_ex_full_art_card_maker , https://unpaforce.themedia.jp/ posts/5211028 paperport_11_skachat_besplatno _russkaia_versiia_torrent, https://cireconpai.shopinfo.jp /posts/5211561 autodesk_stitcher_unlimited_20 09_full_serial_crack, https://unpaforce.themedia.jp/ posts/5211106 free_russian_dating_apps, https://recarpadent.localinfo. jp/posts/5212208 Toyota_camry_v40_rukovodstvo_p o_ekspluatatsii_to_i_remontu, https://cireconpai.shopinfo.jp /posts/5211764 Tiziana_cantone_video, http://archive.is/mJHjL eastbound_and_down_season_1_to rrent_kickass, https://latabcinigh.theblog.me /posts/5212452 begegnungen_a1_audio_download, http://archive.is/Qjwhi torrent_autocad_2011_ita_crack , http://www.wuzizb.com/go.php?g o=https%3a%2f%2fsinglorethe.am ebaownd.com%2fposts%2f5211564 friends_season_1_with_english_ subtitles_kickass_torrent, https://adamakar.themedia.jp/p osts/5211485 iso_zone_downloads_xbox_isos, https://recarpadent.localinfo. jp/posts/5212314 maroon_5_v_deluxe_album_downlo ad_zip, https://recarpadent.localinfo. jp/posts/5212407 suits_season_2_episode_5_torre nt_download_kickass, https://seistasexgui.storeinfo .jp/posts/5210622 download_tolerance_data_2011_g reek, https://seistasexgui.storeinfo .jp/posts/5210642 sprint_layout_70_rus_torrent, https://singlorethe.amebaownd. com/posts/5211393 Pokemon_sacred_gold_download_g ba4ios, https://anindionuss.storeinfo. jp/posts/5211049 windows_7_ultimate_product_key _generator_free, http://archive.is/ByJGo warriors_orochi_3_pc_registrat ion_code, https://lunacomtea.shopinfo.jp /posts/5211854 do_you_have_to_pay_for_zoosk_d ating, https://genliweriz.shopinfo.jp /posts/5212111 download_jessie_j_flashlight_m p3_song, https://fruhisorot.storeinfo.j p/posts/5211445 download_mp3_smile_for_me_the_ tiger, https://seistasexgui.storeinfo .jp/posts/5211021 crack_need_for_speed_most_want ed_2012_no_origin,
IP:5.62.157.203  2018-11-15 04:31:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.