"МИАТ"-ийн онгоцонд дахиад саатал гарчээ

2009/12/25
Share |
Хүмүүс:

Өнгөрсөн даваа гаригт "МИАТ" компанийн Аэробус-310 онгоцонд техникийн дутагдал гарч, хуваарьт нислэгээ гvйцэлдvvлж чадахгvй болсон талаар мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр өглөө "МИАТ"-ийн дахин нэг онгоц Бээжин хотод ослын буулт хийсэн талаар мэдээлэл цацагдсан юм. Улаанбаатараас өглөөний 06.25 цагт хөөрсөн Боинг 737-800 онгоц Бээжинд буух vеэр ийн ослын буулт хийсэн гэнэ. Энэ талаар "МИАТ-аас албан ёсны тайлбар гаргасан юм. Уг мэдээлэлд, "Боинг 737-800 агаарын хөлөг Бээжин хотноо буухаар өндөр алдаж байх vед онгоцны салоны битvvмжлэл багассан заалт илэрч, хvчилтөрөгчийн багнууд буусан байна. Онгоцны салонд даралт багасч, кабины өндөр өөрчлөгдөх vед хvчилтөрөгчийн багнууд автоматаар буудаг. Энэ дагуу нисэх бvрэлдхvvн аюулгvй өндөрт орох шийдвэр гаргаж, агаарын хөлөг Бээжин хотноо хэвийн газардсан. Энэ нь ослын буулт биш" гэжээ. Олон улсын Иргэний нисэхийн конвенци болон Монгол улсын Иргэний нисэхийн дvрмээр энэ явдал БНХАУ-ын газар нутагдээр болсон тул тус улсын Иргэний агаарын тээврийн Шинжлэн шалгах албанаас уг дутагдлыг шалгаж шалттааныг тогтоотол тус агаарын хөлгөөр нислэг хийхгvй байхаар шийдвэрлэжээ. Харин уг онгоцоор Улаанбаатарт ирэх байсан 61 зорчигчийг өөр авиакомпанийн нислэгээр авчирч байгаа аж.

С.Дөлгөөн /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kfxuvl 4mUfTxdiqiblfjrscz, [url=http://jdtyvlkslahz.com/] jdtyvlkslahz[/url], [link=http://ptcafozymuqz.com/ ]ptcafozymuqz[/link], http://kqbbeetbmcrv.com/
IP:5.188.84.151  2019-11-09 00:08:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.