Бид Хятадаас ноолуур импортлох хэмжээнд хүрчээ

2009/12/25
Share |
Хүмүүс:
Бид Хятадаас ноолуур импортлох хэмжээнд хүрчээ

УИХ-аас ноолуурын гааль болон НӨАТ-ыг энэ оны тавдугаар сараас тэглэх шийдвэр гаргасан. Ингэснээр малчдын орлогыг нэмэгдүүлж, тэднийг дэмжинэ хэмээн тооцсон юм. Гэтэл энэ оны тавдугаар сараас хойш Хятад улс ноолуурын импортоо нэмэгдүүлж үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдийн хомсдолд оруулаад байна. Тухайлбал, Хятад улс энэ онд 4700 тонн ноолуурын 75 хувийг угаасан, үлдсэн хувийг самнасан хэлбэрээр дэлхийн зах зээлийн үнээс 15 ам.доллараар хямд импортолсон байна.

Өөрөөр хэлбэл, тус улс жилийн хугацаанд бусад орноос импортолдог ноолуураа Монголоос авч чадсан гэсэн үг. Харин үндэсний үйлдвэрүүд энэ хугацаанд ердөө л 1300 тонн ноолуур нөөцөлжээ. Төрөөс малчдыг дэмжих бодлого тэдний амьдралд нэрмээс болсны тод жишээ болоод байгаа юм. Хамгийн итгэмээргүй зүйл нь ноолуурын нөөцгүй болсон үндэсний үйлдвэрүүд Хятадаас өндөр үнээр ноолуур импортлох хэмжээнд хүрээд байна. Гэтэл тус улс түүхий ноолуур экспортлохыг 2003 оноос эхлэн хориглосон байдаг. Энэ тухай тус салбарынхан "Монгол ноолуураа Монголдоо үйлдвэрлэе" улсын зөвлөгөөний үеэр ярьсан юм. Мөн нүдээ олоогүй төрийн бодлогыг шүүмжилж, ноолуурын экспортын татварыг сэргээж, түүхий эдийн биржийн тухай хууль батлуулах саналтай байгаа аж.

Цаашид түүхий болон угаасан ноолуурыг экспортлохыг хориглох, зээлийн хүүг бууруулах зэрэг олон санал илэрхийлж байв. Хэрэв экспортын татварыг сэргээхгүй бол малчид Хятадын ноолуурын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэгчид болж хоцорно гэдгийг ч сануулсан.

Дэлхийн хэмжээгээр түүхий ноолуурын 50 гаруй хувийг Хятад улс, 35 орчим хувийг манай улс үйлдвэрлэж байна. Хятад улс энэ оны байдлаар 10 мянга гаруй тонн түүхий ноолуур үйлдвэрлэж, ноолуурынхаа 30 гаруй хувийг самнаж, 70 гаруй хувийг сүлжмэл цамц, нэхмэл бүтээгдэхүүн болгожээ. Дотооддоо болон дэлхийн 120 гаруй оронд 14-20 гаруй сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж байна. Товчхондоо тус улс зөвхөн ноолуурнаас жилд гурван миллиард ам.долларын ашиг олдог. Манай улс энэ онд 6700 тонн гаруй түүхий ноолуур үйлдвэрлэж, үүнээсээ 70 орчим хувийг угаасан болон самнасан байдлаар гол өрсөлдөгч Хятад улс руу ямар нэгэн татваргүйгээр экспортолсоор байна. Нэг сая орчим сүлжмэл цамц үйлдвэрлэж үүнийхээ 63 орчим хувийг бусад оронд гаргаж байна. Тодруулбал, Монголын малчид 6700 тонн буюу ойролцоогоор 115 гаруй сая ам.долларын түүхий ноолуур үйлдвэрлэж, ихэнхийг нь хагас боловсруулсан самнасан ноолуур хэлбэрээр нэмүү өртөггүй экспортолж байгаа юм. Үүнээс үйлдвэрлэгчид 70 гаруй сая ам.долларын нэмүү өртгийг улсынхаа эдийн засагт үлдээсэн байна.

Цаашид бид үйлдвэрлэж байгаа түүхий ноолуурынхаа 40 хувийг хагас боловсруулж, үлдсэн хувиар нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал нэмүү өртгөөс хамгийн доод тал нь 260 сая ам.долларын орлого орох боломжтой. Энэ нь Монгол улсын нэг иргэнд 100 ам.доллар оногдох хөрөнгө юм. Мөн өнөөгийн байдлаар ноолуурын боловсруулах үйлдвэрийн салбарт 6000-7000 гаруй хүн ажиллаж байна. Ноолуурын 60 хувиар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл тус салбарын ажлын байр 20 гаруй мянгад хүрэх боломжтой аж.

Манай улсын хувьд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал юм. Тухайлбал, боловсруулах салбарын эзлэх жин ДНБ-ий 6.3 хувь байгаа нь бусад улсаас 3-4 дахин доогуур үзүүлэлт аж. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах нь зөв гарц гэдгийг ч энэ үеэр хэлж байсан. Дэлхийн зах зээл дээр тонн түүхий нүүрсний үнэ 50 ам.доллар байгаа. Гэтэл ноолуурын ханш 200 мянган ам.доллар. Нүүрсийн боловсруулаад зарахад 100 ам.доллар болно. Харин 200 мянган ам.долларын ноолуурыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 600 мянга болж өсөх юм. Гэтэл нүүрснээс хамаагүй илүү орлоготой бүтээгдэхүүн Монголд байхад энэ салбарыг дэмжихгүй байгааг шүүмжиллээ. Өөрөөр хэлбэл, ноолуурыг нүүрснээс доогуур тавьж байгаад харамсч байгааг хэлсэн юм.

Ц.Баатарсайхан: Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлснээр өндөр орлого олно

-Хамгийн их харамсч байгаа зүйл юу вэ?
-Ноолуураа түүхийгээр нь гаргаснаар жилд 100-150 тэрбум төгрөг олох боломжтой. Түүхий эдээ боловсруулж дэлхийн зах зээлд нийлүүлснээр жилд 400-600 тэрбум төгрөгийн орлого олох тухай ярьж байна. Ингэснээр ноолуурын чанар сайжирч, малчдын орлого ч дээшлэх юм. Энэ боломжийг алдаж байгаа нь харамсмаар байна.

-Энэ боломжийг бий болгохын тулд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
-80-100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой. Ийм байхад асар их боломжоо алдаад байна. Тиймээс төр гаргасан шийдвэрээ эргэн харж экспортын татвараа сэргээх хэрэгтэй. Манайх жилд 400 тонн түүхий эд авдаг. Үүнийг 1800 тонн болгох зорилт тавьж ажиллаж байгаа.

-Хятадаас ноолуур импортлох хэмжээнд хүрсэн гэсэн.
-Ирэх оны хоёрдугаар сард Хятадаас ноолуур импортлох хэмжээнд хүрээд байна. Одоогоор малчид, самнасан ноолуур үйлдвэрлэгчдээс түүхий эд худалдан авахаар ажиллаж байна

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas èíòåðíåò ìàãàçèí çàêëàäîê ñîëè шкаф для выращивР°Ð½Ð¸Ñ марихуаР½Ñ‹ 7 ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ магазин Купить Шишки ак47 в ÐÐ¾Ð²Ð¾Ð¼Ð¸Ñ‡Ñ ƒÑ€Ð¸Ð½ÑÐº бланк драг тест купить Бошки ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ Ðº Ð¼ÑƒÑÐºÐ°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ орех и Ð°Ð»ÐºÐ¾Ð³Ð¾Ð»Ñ Œ эффект коаксил внутривРµÐ½Ð½Ð¾ Марки в МихайлоР²ÐºÐµ ñêîðîñòü çàêëàäêè âîðîíåæ купить закладкР¸ в НовохопРµÑ€ÑÐºÐµ воронеж закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР° купить спб Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Великом Луке закладкР¸ соли в харьковРµ Цена Кокаин Люберцы купить жидкий экстази НовотроР¸Ñ†Ðº Купить закладкР¸ россыпь в ВяземскР¾Ð¼ ìèêñû ïî çàêëàäêå õàðüêîâ купить Кокаин Белый купить Экстази Ð¢Ð¸Ð¼Ð°ÑˆÑ‘Ð²Ñ Ðº swimpool в обход НаркотиРºÐ¸ в ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инске купить марихуаР½Ñƒ КарабулР°Ðº НаркотиРº бурундаР½Ð³Ð° лишает людей воли • Фактрум токсикоР¼Ð°Ð½Ð¸Ñ клей купить Афганка БалаковР¾ ãåðîèí çàêëàäêà ìîñêâå Какие лекарстР²Ð° могут вызвать аритмию Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ купить Гарисон Форд ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ € растамаР½ÑÐºÐ¸Ðµ сказки дмитрий гайдук Экстази RED BULL баклосаР½ передозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° кома катадолР¾Ð½ с алкоголРµÐ¼ купить Метамфа Выкса
IP:141.101.132.19  2017-12-27 13:29:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.