Халамжинд дулдуйдсан "хулхи" гэр бүлүүд

2009/12/25
Share |
Хүмүүс:
Халамжинд дулдуйдсан

Шинэ гэр бvл болж буй хосуудад таван зуун мянган төгрөг өгч эхэлсэн мөчөөс эхлээд манай улсад гэр бvлээ батлуулагсад эрс нэмэгдсэн. Vvний араас шvvхээр шийдвэрлэж байгаа иргэний хэргvvд дотор гэр бvлийн маргааныг шийдвэрлэж, гэрлэлтээ цуцлуулсан хэрэг ч огцом өссөн байх юм.

Улсын хэмжээнд гэр бvлээ цуцлуулсан иргэд 2004 онд 2918, 2005 онд 2955, 2006 онд 2989, 2007 онд 3544, 2008 онд 3629 хос гэрлэлтээ цуцлуулсан тоо гарчээ. Vvнээс харахад гэр бvлээ цуцлуулж буй хосуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ бvхний vндэс нь шинээр гэр бvл бологсдын тэтгэмж 500 мянган төгрөгөөс vvдэлтэй гэж хэлэхэд болно. Монголын нийт хvн амын гуравны нэг хувь нь ядуу амьдралтай байгаа өнөө vед халамжийн хагас сая төгрөгийн төлөө улайрсан залуус "хулхи" гэр бvлээр эх орноо "мялааж" байсан нь энэ. Төрөөс хайрлаж буй их хишгийн төлөө чанарын биш тооны, гэр бvл олширч Монголын vрс маш олон болох нь гэмээр гэрлэлтийн vр дvнд гэр бvл салалтын тоо эрс нэмэгдэж байгаа нь харамсалтай. 100 айл дахь иргэний бvртгэл мэдээллийн төвийн гадна гэр бvлээ батлуулах гэсэн уртаас урт цуваа хэдэн жил vргэлжилсэн.

Монголчууд гэр бvлээ батлуулахдаа онцгой содноор чухал ханддаг болчихсон юм уу даа гэмээр л байлаа. Энэ бvхний учир нь дэндvv тодорхой. Ерөөсөө "хуурамч" гэрлэлт, "хулхи" гэр бvл. Төрөөс өгч буй 500 мянган төгрөг л авч байгаа бол залуусын хувьд энэ бол асуудал биш бололтой. Зvгээр л эр эм хоёр хvн тохиролцож л байвал болоо. Дээд сургуулийн оюутан охин 30 гарсан залуу хоёр гэр бvлээ батлуулаад мөнгөө тэнцvvхэн хувааж аван зvг зvгээ хөөж байсан жишээтэй миний бие таарч байсан. Энэ бол өнөөх төрийн өндөр албан тушаалтан болох гэсэн хvмvvсийн дампуу бодлогын vр дvн.

2004 оны УИХ-ын сонгуульд МАХН мөрийн хөтөлбөртөө шинээр гэр бvл болсон хосуудад 500 мянган төгрөг олгоно гэж амласнаас болж арга сvйхээтэйхэн залуус заль хэрэглэн мөнгө олох аргыг төр засгийнхан өөрсдөө тавьж өгсөн. Ер нь бол энэхvv 500 мянган төгрөгийн асуудал анхнаасаа л мордохын хазгай байсан. Эхэндээ шинээр гэр бvлээ батлуулж байгаа л бол хэн ч байсан энэ мөнгийг авна гэж зарлаад их хурал өөрөө тэвдэж байв. Монголчууд аливаад хойрго ханддаг зангаараа зvгээр л нэг гэрт орчихсон байсан хvмvvс 500 мянгын сургаар гэр бvлээ албан ёсоор батлуулж хэдэн төгрөгтэй болох гэж бvгд л хөдөлсөн. Энэ дотор нэг гэрт амьдарч арав, хорин жил болоод хэд хэдэн хvvхдийн эцэг эх болсон хvмvvс ч цохиж явав.

Төсөвлөсөн мөнгө хаанаа ч хvрэхгvйг мэдээд бачимдсан УИХ яарч сандран 2006 оны нэгдvгээр сарын 01-нээс хойш танилцсан хосод өгнө хэмээн тодорхойлж арай гэж тогтоож авч байсан. Харин тэдний тодорхойлсончлон өчигдөр танилцаад өнөөдөр хуримаа хийн 500 мянгаа аваад нөгөөдөр нь салах өргөдлөө барин гvйж байсан залуусын тоо ч нэмэгдэж байв. Хуурамчаар гэрлэж мөнгө авсан, мөнгө аваад салсан иргэд цаашид хууль ёсныхоо гэр бvлийг зохиож л таарна. Хуулийн ойлголтоор бол "гэрлэлт" гэдэг нь "гэр бvл" гэсэн vр дvнг бий болгохоор хvсэл зоригоо илэрхийлэн хийж буй нэгэн төрлийн хэлцэл гэж заасан байдаг. Харин залуус өнөө vед "гэр бvл" бий болох хvсэл зориг агуулалгvй таван зуун мянган төгрөгтэй болох зорилгоор дvр vзvvлэн гэрлэж эхэлсний балаг өнөөдөр гэр бvл салалтаар харагдаж байна.

Харамсалтай нь мөнхийн өөрчлөлтөд оршдог хорвоо дэлхийн хvний хvсэл хязгааргvй болохоор "уучлаарай би хайртай хvнтэйгээ гэрлэлтээ батлуулах гэсэн чинь эхний гэрлэлтээ цуцлуул гээд байна. Уг нь тэр vед надад жинхэнээсээ гэрлэх хvсэл байгаагvй ч 500 мянган төгрөгний тал нь хэрэгтэй байсан юм. Тиймээс миний өмнөх гэрлэлтийг хvчин төгөлдөр бусад тооцож өмнө нь гэрлэж байгаагvй гэсэн тодорхойлолт хийж өгөөч. Цаанадаж би хадам болох хvмvvстээ vзvvлмээр байна" гэж хэлэх хvн гарахгvй гэх баталгаа алга. Төр өөрөө дампуу бодлогоороо зальтай залууст ард тvмний татварын мөнгийг тарааж байгаа таван мянган төгрөгийн тэтгэмжээ сая нэг болиулах шийдвэр гаргасан. Харин он гарангуут зогсох таван зуун мянган төгрөгийн тэтгэмжийг амжиж авах гэсэн хvмvvс бvр ч олширлоо. Нийслэлдээ хамгийн олон хvн амтай Баянзvрх дvvрэг л гэхэд өнгөрсөн жилийн өдийд шинээр олгогчдод сард 190-200 сая төгрөг өгч байжээ. Харин зөвхөн энэ сард өнөөдрийн байдлаар 350 сая төгрөгийг шинээр гэр бvл олгогчдод олгоод, байгаа аж. Сард дээд тал нь 210 хvн гэр бvлээ батлуулдаг байсан бол энэ сард 700 хос гэрлэлтээ батлуулсан байх юм. Ямар ч байсан хуурамч гэрлэлтээрээ "хулхи" гэр бvлvvд ондоо амжаад таван зуун мянган төгрөгөө авчихлаа. Эцэст нь юу болох вэ. Ямар ч хяналтгvй цацаж байгаа мөнгөө төр "Өө тийм байсан юм уу. Тэгвэл бид хохирлоо нөхөн төлvvлнэ. Та биднээс авсан таван зуун мянган төгрөгөө эргvvлж өг" гэж хэлэхгvй нь тодорхой. Ахиад л бидний мөнгийг энэ мэтийн ажиллагаанд зарцуулах уу. Ийм тохиолдол гарахгvй байсан ч хуурамч гэрлэлт маань нийгмийн сэтгэл зvйд маш сөргөөр нөлөөлсөн, залуусын харьцаанд сэв суулгасан vйлдэл болоод өнгөрлөө.

Б.ЭНХЖАРГАЛ /НИЙСЛЭЛ ТАЙМС/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð›Ð°Ð½Ð³ÐµÐ¿Ð°Ñ Ðµ Купить закладкР¸ трамадоР» в ПолесскРµ Купить героин в Эртиль купить DOMINO ЕнисейсРº Купить Азот Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ Ðº россыпь в Ð‘ÐµÑ€ÐµÐ·Ð¾Ð²Ñ ÐºÐ¾Ð¼ Купить Кокаин в Верее Kladka biz Купить mdma в Южно-Сах
IP:79.110.28.100  2018-06-12 15:30:23
osfkpnlyish vmmjS7jhjaonhwgsyn, [url=http://spmnwjkurtlv.com/] spmnwjkurtlv[/url], [link=http://islpnrxepzwg.com/ ]islpnrxepzwg[/link], http://fthazxmfnybt.com/
IP:31.184.238.177  2019-07-19 17:26:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.