Олонх нь цөөнхтэйгээ нийлээд засаг барьдаг тогтолцоо дэлхийд хаана ч байхгүй

2009/12/28
Share |
Хүмүүс: О Магнай | 
Олонх нь цөөнхтэйгээ нийлээд засаг барьдаг тогтолцоо дэлхийд хаана ч байхгүй

“Ардчиллыг бэхжүүлэх олон улсын сан”-гийн Монгол дахь газрын захирал О.Магнайтай ярилцлаа.

-Ардчиллын арван найз, арван дайсан гэсэн мессэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ мэдээллийн ард АН дахь “Эрдэнийн хувь” гэдэг бүлэг бий. Тэд Ц.Элбэгдоржийн үзэл бодлыг илэрхийлж байдаг гэсэн мэдээлэл дуулдсан нь хэр бодитой вэ. Зарим хүн Хам-тарсан Засгийн газрыг огцруулах зорилготой тараагдсан мессэж гэж үзэж байна?
-Одоо ард нь, урд нь гэсэн хардлагыг дууссан гэж ойлгож байгаа. “Ардчиллыг бэхжүүлэх санг”-гаас ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан ардчиллын арван дайсан, арван найзыг тодруулах судалгаа хийж дүнг нь сонин хэвлэлээр гаргасан. Судалгаа хийх ажлын хэсэг гарч, ахлаг-чаар нь би ажилласан юм. Судалгааны дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд тараасан.

-Хамтарсан Засгийн газрын талаар та ямар байр, суурьтай байна?
-Дэлхийд байхгүй юм Монголд бий болчихоод байна шүү дээ. Ардчилсан төр, парламентат ёсны үнэт зүйл юу вэ гэвэл, сонгуульд олонх болсон нам Засгийн газраа байгуулдаг, цөөнх нь хяналт тавьдаг. Гэтэл олонх нь цөөнхтэйгээ нийлээд засаг барьдаг тогтолцоо дэлхийд хаана ч байхгүй. Хэсэг хүн нийлж ард түмнийг хуурч, хуйвалдааны замаар засгийн эрхийг хувааж байна. Ард түмний нэг хэсгийг тодорхой хугацаанд хуурч болно, нийтэд нь үүрд хуурч хэн ч чадахгүй. Энэ байдал хэзээ нэгэн төгсч л таарна. Зарим хүн стандарт бус гэсэн нэр томъёо гаргачихаад түүндээ хөөрөөд яваад байх шиг. Стандарт бус нь явсаар байгаад бас нэг стандарт бус үр дүнд л хүргэнэ шүү дээ. Энэ нь яавч ард түмэнд эергээр нөлөөлөхгүй. Сүүлийн үед болж байгаа олон үйл явдал харуулж байна. Улсын төсөвт хяналт байхгүй боллоо, Засгийн газар нь УИХ-аа авлигаддаг болсныг 76 тэрбумын асуудал харууллаа. Өнгөрсөн 20 жилд төрөөс явуулсан хамгийн зөв бодлого яах аргагүй хүүхдийн мөнгө байсан. Хүүхдийн мөнгө олгогдож эхэлснээр төрөлт нэмэгдэж, хүн амын тоо өссөн. Монголчууд цөөхүүлээ, 2.6-хан сая хүн амтай. Төрөлтийг дэмжих зөв бодлого хэрэгтэй. Гэтэл энэ бодлогыг хоёр нам хамтраад үгүй хийчихлээ. УИХ ч гэсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргадаг бүтэц. Гэтэл өнөөдөр намын бүлгүүд тохиролцоод асуудал оруулж, ганц кноп дараад батладаг болсон. Сөрөг хүчин гэдэг асар том хяналт, гэтэл өнөөдөр алга болчихоод байна.

-”Ардчиллыг бэхжүүлэх сан” ХЗДХЯ-наас зөвшөөрөл аваагүй, албан ёсоор бүртгүүлээгүй юм биш үү. Гүржийн хувьсгалынхнаас санхүүждэг гэж дуулсан. Монголд хувьсгал эхлүүлэх, санхүүжүүлэх зорилготой байгууллага уу, эсвэл?
-Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авсан. Украйны “Украйна открыта” гэдэг АНУ-д төвтэй олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Монгол дахь ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, туслах дэмжих зорилготой юм. Үүнийг хувьсгалыг санхүүжүүлэх гэж байна гэж ойлгож болохгүй л дээ. Хүн болгонд өөр өөрийн өнцгөөс харах эрх бий, тэрүүгээрээ л дүгнэнэ биз. Гэхдээ монголын ард түмний нийтлэг сайн, сайхны төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байж болно.

 -Та АН-ын гишүүн. Хоёр нам нэг тогоонд, тухайлбал хамтарсан Засгийн газрын гал тогоонд хошуу холбож байгаа тохиолдолд Засгийн газрыг шүүмжилж болж байгаа юм уу. Намаас чинь ямар нэгэн байдлаар дайралт ирэхгүй гэж үү?
-Харин ч би АН-ын гишүүний хувьд намынхаа цаашдын хувь заяанд санаа зовж байна. Энэ хэ-вээрээ цааш явах юм бол АН байхгүй боллоо. АН-ын асуудал нэг намын дотоодын хэрэг биш. Улс орны нийгмийн асуудал. Энэ улсад ардчиллын үнэт зүйлс оршин тогтнож байгаагийн баталгаа. Тиймээс үйл ажиллагаа нь идэвхтэй, зарчимтай үнэт зүйлтэйгээ ойрхон байгаасай гэж боддог. Би төрөөс хамааралгүй амьдардаг хүн шүү дээ. Хэн нэгэн дарга, УИХ-ын гишүүн миний амьдралд ямар ч нөлөөгүй учраас надад ирэх дарамт шахалт гэж юу байхав.

 -МАХН-тай хамтарснаар сөрөг хүчний байр, сууриа алдсан АН цаашид өөрчлөгдөх, шинэчлэгдэх боломж байна уу?
-Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. АН гэдэг хэдэн хүнийг албан тушаалтай байлгахын тулд бүрэлд-сэн бүтэц биш. Ардчилсан үзэл санааг Монгол Улсад төлөвшүүлж байгаа улс төрийн хүчин. Өнөөдөр хамтраад зогсохгүй, ойрын 20 жил энэ хэвээр байх хэлбэр рүү орох гээд байна. Сонгуулийн хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгүүд гарчихлаа. Хоёр нам улс төрийн сонгуульд сонгогчдоос хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй. МАХН-ын өнгөрсөн 20 жилд хамгийн өндөр дэмжлэгтэй байсан 2000 онд л гэхэд нийт сонгогчдын 52 хувийн л дэмжлэг авч байсан шүү дээ. Интервалыг бодох юм бол нэг нь 40 хувийн санал авлаа гэхэд нөгөөх нь 30 хувь. Тэгэхээр нийгмийн 70 хувийн дэмжлэг дээр суурилсан үүрдийн хамтарсан засаглалын хэлбэрт шилжих гээд байгаа юм. Уг нь дэлхийн бусад оронд эхэлж пропорцианаль хэлбэрийн сонгууль явж байгаад төлөвшөөд ирэх үедээ можаритар болдог л доо. Манайд л бүх юм эсрэгээрээ байх юм. Гэхдээ юм болгон хэсэг бүлэг хүний санаснаар болчихгүй л дээ. Мэдээж өөрчлөлт орно. Үүний төлөө бид өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх болно.

 -Хоёр намын завсраар жижиг намууд гарч ирэх, өөрөөр хэлбэл гуравдагч хүчний орон зай байна уу?
-Боломж ямар ч үед байдаг гэдгийг эхэнд нь онцольё. Гэхдээ өнгөрсөн 20 жилд нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга бус явагдсан. 90-ээд оны эхээр бүхэл бүтэн ард түмний 70 жилд бий болгосон баялгийг өмч хувьчлал нэрийн дор 50-60 гэр бүл долоохон жилийн дотор л хуваагаад авчихсан шүү дээ. Таны аав, ээж, өвөө, эмээ гээд дээшээгээ гурван үеийн чинь 70 жилийн дотор бүтээсэн баялгийг долоохон жилийн дотор л хуваагаад авчихсан хэрэг л дээ, улсын төсөвт ч доривтой зүйл оруулаагүй. Гэтэл өнөөдөр Монголын бий болгож буй нийт баялгийн 95 хувь нийт ард түмнийхээ тавхан хувьд ногдож байна гэсэн судалгаа бий. Гуравдагч хүчин гарч ирэхийн тулд нийгмээс авч байгаа дэмжлэгээс гадна санхүүгийн болон бусад хүчин зүйлийн маш том бааз суурь-тай байх ёстой. Харамсалтай нь тэр баялгийн 95 хувийг хүртэгч таван хувь нь цаашлаад 70 жилийн бүтээсэн баялгийг хулгайлсан 50-60 гэр бүл чинь энэ хоёр том намд хуваагдчихаад байгаа учраас 3 дахь хүчний орон зай өнөөдөртөө харагдахгүй байгаа юм.

-Хоёр нам улс төрийн нэг хөнжилд шургаж сөрөг хүчний дуу хоолой алга болсноор өнөөдөр иргэний нийгмийн дуу хоолой, хяналт дутагдаж байна. Ганц хоёр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл л дуугарч байгаагаас өөр хэн ч алга. Жагсч, цугладаг хүмүүс яагаад чимээгүй болчихов?
-Долдугаар сарын 1-ний хэрэг явдал миний хувьд өнгөрсөн наймдугаар сард дуусч, эцэслэн ший-дэгдсэн. Тэрнээс хойш хоёр сар гаруй амарлаа. Өнгөрсөн сараас “Ардчиллыг бэхжүүлэх” олон улсын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлаар ажиллаж байна. Энэ сан Монгол Улсад ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, ардчилсан үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой. Цаашид Монголын ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг болох олон ажлыг хийнэ.

-Ойрын үед ямар ажил төлөвлөж байна?
-2010 оны эхний улиралд ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч М.С.Горбачев манай сан-гийн урилгаар Монголд ирнэ.1990-ээд онд Зүүн Европоос эхэлсэн өөрчлөлтийн салхи, түүнд 1985 онд М.С.Горбачевийн ЗХУ-д эхлүүлсэн “Перестройка” хэрхэн нөлөөлсөн талаар сонирхолтой лекц унших юм. Энэ үйл явдал Монголын ардчиллын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Цаашид дэлхийн ардчилсан үзлийн баталгаа болсон олон лидерүүд Монголд ирнэ. Засгийн эрх барьж байгаа намын нөхдөд ч, иргэдэд ч ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхэд эерэг нөлөөг үзүүлнэ гэж бодож байна.

-Ингэхэд шинэ оны босгон дээр өнгөрөгч оны улс төрийн үйл явцыг хэрхэн дүгнэж байна?
-2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотой гарсан долдугаар сарын 1-ний үйл явдал, түүнтэй холбоотой хэлмэгдэж хилс хэргээр шийтгэгдсэн иргэдийн асуудал нэг тийшээ боллоо . 2009 онд ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон зэрэг яах аргагүй эерэгээр үнэлэгдэх үйл явдлууд олон болжээ. 2010 онд их юм болно. Тэр бүгдийн суурийг 2009 онд хангалттай тавьж чадлаа гэж хэлэх байна даа.

-Их юм болно гэдэг нь юу билээ?
-Цаг хугацаа харуулна шүү дээ, нэг их удахгүй. Нийгмийн баялгийн шударга хуваарилалтанд бүгд санаа тавих цаг болсон. Бангладеш зэрэг улсад тавхан гэр бүл дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийг барьдаг гэж таван жилийн өмнө бид уншиж байсан бол өнөөдөр манайд 4-5 олигархи бүлэглэл Монголын нийт баялгийн 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш юм. Энэ хэвээр үргэлжилбэл олонх болсон ард түмэн улам ядуурна, цөөнх буюу олигархи бүлэглэл улам баяжина. Хэдэн жилийн өмнө биднийг телевиз, радиогоор ярихад энэ намыг муулж болохгүй гэсэн цензур их байсан бол өнөөдөр тэр компанийг, тэр хүнийг муулж болохгүй бусад нь хамаагүй гэсэн хувь хүнийг хамгаалсан шүүлтүүр бий болсон байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр аль нэг нам, улс төрийн хүчин харгалзахгүй нам дамнасан олигархи бүлэглэлүүд хүчирхэгжиж байна.

Тэд Монголын төрийн толгой дээр лав суужээ. Төрийн бүх шийдвэр олигари бүлэглэлүүдийг эрх ашигт нийцэж гардаг болж. Ард иргэдийн буюу олонхийн эрх ашиг орхигдож байна. 2010 он бол оли-гархиудтай тэмцэх жил байх болно. “Ардчиллыг бэхжүүлэх сан”-гийн хувьд ч гэсэн олигархиудтай тэмцэх тэмцлийг бүхий л талаар дэмжиж ажиллана. Иргэний нийгмийн идэвхитэй үйл ажиллагаа нь ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулдгийг ойрхоны түүх бидэнд харуулсан шүү дээ. Эцэст нь нийт Монголчууддаа хандаж танай сониноор дамжуулан шинэ оны мэнд хүргэе. Ирж буй он олонхийн хүсэл биелэх он байх болтугай гэж ерөөе дөө

Ч.Үл-олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êàê çàêàçàòü çàêëàäêó ñîëè ТрамадоР» в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐºÐµ купить трамадоР» в спб с доставкР¾Ð¹ леха скажи что нибудь Купить закладкР¸ гашиш в НазываеР²ÑÐºÐµ Купить Гашиш в ГородищРµ закладкР¸ героин форум ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ сальвия Ð´Ð¸Ð²Ð¸Ð½Ð¾Ñ€Ñ ƒÐ¼ закон украины çàêëàäêè ñïàéñ êðàñíîäàð Купить закладкР¸ героин в КомсомоР»ÑŒÑÐºÐµ опиумноРµ молочко катадолР¾Ð½ прет калея закатечР¸Ñ‡Ð¸ купить семена закладкР°Ñ… миксы ростов марцефаР»ÑŒ это купить Гаш Елец закладкР¸ соли нижний новгороР´ óìèðàþò îò ñîëè çàêëàäêè Купить Гашиш в ÐœÐ°Ð»Ð¾ÑÑ€Ð¾Ñ Ð»Ð°Ð²ÐµÑ† Купить закладкР¸ героин в ВолгодоР½ÑÐºÐµ Купить ЗакладкР¸ Спайса ВолгогрР°Ð´ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Абакане купить Перец Рудня уникальР½Ð°Ñ возбуждР°ÑŽÑ‰Ð°Ñ жвачка Mega Exstaz — теперь в ВоронежРµ циклодоР» таблеткР¸ отзывы Купить Кокаин в ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ çàêëàäêè ïî ñîëè â ïåðìè фенил 2 нитропрР¾Ð¿ÐµÐ½ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Холмске как сделать ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси купить Хмурый ЧистопоР»ÑŒ порох по закладкР°Ð¼ купить недорогР¾ коноплю закладкР¸ мефедроР½ порошки для ванн
IP:5.101.219.201  2018-01-05 13:29:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.