ТЕНДЕРИЙН ВАКЦИНЫ ҮЛДСЭН 55 МЯНГАН ХҮН ТУН НӨГӨӨДРӨӨС ХЭТРЭХГҮЙ ИРНЭ.

2009/12/28
Share |
Хүмүүс:
ТЕНДЕРИЙН ВАКЦИНЫ ҮЛДСЭН 55 МЯНГАН ХҮН ТУН НӨГӨӨДРӨӨС ХЭТРЭХГҮЙ ИРНЭ.

Үлдсэн 55 мянган хүн тун вакцинаа хүлээн авахад халдварт өвчин судлалын төвийнхөн бэлэн байгаа гэнэ. Харин цаг агаарын таагүй байдлаас болж вакцины тээвэрлэлт маргаашийг хүртэл хойшлогджээ. Маргаашнаас цаг агаар тогтуун болно гэж тооцоолж байна. Тэгвэл шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд нэр заагдсан 10-аад сургуулийн 55 мянган сурагч тарилгадаа хамрагдах нь. Вакцинд хамруулах бүлгийг халдварт өвчин судлалын төвөөс тусгай судалгаа тандалтаар тодруулсан байна. Энэ нь өвчний тархалт багатай хэрнээ, хүн амын нягтрал ихтэй хэсгүүдийг сонгосон гэсэн үг юм. Сонголтын дагуу, СБД-ээс 35-6 р сургууль, Хан-Уул дүүргээс 41-75-р сургууль, СХД-ээс 81-76-р сургууль, ЧГД-ээс 50-72-р сургууль, Налайх дүүргийн Голомт, Эрдмийн-Оргил цогцолбор сургуулиудын сурагчдад гахайн томуугийн вакцин хийхээр болжээ.

Гэхдээ сургуулийн сурагчдыг шууд тариад эхлэхгүй. Эхний ээлжинд сурагчдын эцэг, эхээс нь хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй байгаа эсэхийг нь тодруулсан асуулга явуулж байна. Зөвшөөрсөн тохиолдолд сурагчдад вакцинтай холбоотой мэдээлэл өгч, тариулсны дараа мөрдөх гормын талаар мэдээлэл өгөх нь. Үүний дагуу халдварт өвчин судлалын төвөөс 3-5 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын багуудыг сургуулиудад томилжээ.

Вакцины хүний биед үзүүлэх зарим нэг гаж нөлөөний талаар ярьж байгаа ч эхний ээлжийн вакцинд хамрагдсан сурагчдаас ямар нэг гомдол санал ирээгүй байна. Гол нь вакцин хийлгэснийхээ дараа даарч хөрөхгүй байх, дор хаяж 3 цаг дулаан газар байх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Мөн илчлэг өндөртэй хоол хүнсэндээ хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Энэ горимыг сурагчдад мөрдүүлэхийн тулд сургуулийн захиргаа, ХӨСҮТ-ээс томилогдон ажиллаж байгаа багууд хамтран ажиллах нь. Цаг агаарын байдал л тогтуун болчихвол дээрх төлөвлөсөн бүхэн ажил болж эхэлнэ. Нэг ёсондоо тендерийн 60 мянган хүн тун үүргээ гүйцэтгэчихнэ гэсэн үг. Харин Дэлхийн банкнаас хаягласан 270 мянган хүн тун вакцин хэзээ ирэх нь одоо хэр нь тодорхойгүй байна. Албаны хүмүүс ирэх сарын 7 гэхэд ирчихнэ гэсэн хариу өгч байгаа боловч бүрэн итгэлтэй биш байгаа юм. Хэрэв албаныхны яриа ажил болоод эхэлвэл манай улс хүн амынхаа 30-аад хувийг аймшигт өвчнөөс сэргийлэх боломж бүрдэх юм.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala ЗакладкР¸ спайс россыпь в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐºÐµ Насвай способ приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ñ Соль в Орлове ТрамадоР» в Нижней Туре Курить гашиш через бонг Отзывы пациентР¾Ð² после наркоза кетаминР¾Ð¼ — СтоматоР»Ð¾Ð³Ð¸Ñ в Омске ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в НазываеР²ÑÐºÐµ ЗакладкР¸ героин в ЖелезноР´Ð¾Ñ€Ð¾Ð¶Ð½Ð¾Ð¼ Как сделать йод 3 из 5 ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð§ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ Аушка биз в обход Купить МЁД ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Купить экстази в Шахты Купить Снег Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ Ðº Спайс россыпь в ЛыткариР½Ðµ Купить спайс в воронежРµ Шишки в Чегеме Стаф в УрюпинсРºÐµ Купить Кокос ПавловсРºÐ¸Ð¹ Посад Chem 24 biz в обход блокироР²ÐºÐ¸ Купить закладкР¸ героин в Унече Реагент в ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐµ ЗакладкР¸ россыпь в Ревде Купить спайс закладкР°Ð¼Ð¸ в Москве Экстази супермеР½ Don24 biz в обход блокироР²ÐºÐ¸ ЗакладкР¸ спайс в СалаватРµ Купить закладкР¸ метадон в Кеми Как Ð¿Ð¾Ð»ÑƒÑ‡Ð¸Ñ‚Ñ Œ нитрат ртути в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ …
IP:5.101.219.218  2018-02-08 05:24:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.