Залуу хүүгийн аз харьчихаж магадгүй, ах нь нэг үзчихье

2009/12/28
Share |
Хүмүүс:
Залуу хүүгийн аз харьчихаж магадгүй, ах нь нэг үзчихье

Тvшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харъяат Намхай буюу Сандаг-Очир аварга Халхын арван засаг болон долоон хошуу Даншиг наадамд 21 удаа, овоо тайлгын наадамд 20 гаруй, улсын чанартай наадамд 40 гаруй удаа тvрvvлсэн нь өдгөө хvртэл Монгол vндэсний бөхийн тvvхэнд эвдэгдээгvй амжилт юм.

Сэцэн ханы Санбэйсын хошууны харъяат их аварга Дугарын ид барилдаж байх vе буюу1870-аад оны vед Намхай Монгол бөхийн дэвжээн дээр гарч иржээ. 1870 оны гахай жилийн зун Дайчин вангийн хошууны Гэлэгванжил арслан, Тавхай заан, Жамъянчойжил арслан зэрэг Даншгийн нэр цуутай бөхчvvд Богдын Даншигт очиж барилдахаар Дайчин вангийн хvрээний ойролцоо Бух толгой гэдэг газар асар майхан босгон бөхийн сорилго хийж байжээ. Сорилго өндөрлөх тийшээ хандсан нэг өдөр хулгардуу чих, бөгтөрдvv сэрвээтэй, цээж өргөн, намхавтар, балтгар бадриун нэгэн хөвгvvн мөнөөх бөхчvvд дээр очсон нь Намхай байжээ. Тэр vед Намхай 17 настай байсан бөгөөд .....

Үргэжлэлийг энд дарж уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.