Хүмүүс: Намбар Энхбаяр | Нацаг Багабанди | Цахиа Элбэгдорж | |
Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид ямар авьяастай вэ. 3 дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хип хоп бүжихдээ гаргуун бол, цэнгээнт бүжгийг анхны Ерөнхийлөгч Очирбат ёстой бүжиглэх шиг болдог гэнэ. Элбэгээ Ерөнхийлөгч ардын бүжгэндээ гайгүй сурагтай. Гэхдээ тэдэн дундаасаа аливаад хэзээд нухацтай, хийгүй ханддагаараа ялгардаг Багабанди Ерөнхийлөгч хэнийг ч дагуулахгүй бүжигчин гэнэ. Телевизүүдийн шилдгийг шалгаруулах Алтан шонхор ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгч зэрэгцэн бүх төрлийн аянд бүжиглэж, шилдгээ тодруулсан юм байна. Гэхдээ үзэгч та нас намбатай эрхмүүдийг өөрсдөө гарч ирээд бүжиглэсэн гэж битгий бодоорой. Монгол төрийг толгойлж явсан болон яваа үе үеийн төрийн тэргүүн нарын зурагтай баг өмссөн телевизийн уран бүтээлчид бүжгийн авьяасаа харуулсан юм. Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн зурагтай баг өмссөн 25-р суваг телевизийн уран бүтээлч бүх аянд өв тэгш бүжиглэдэгээ харуулж, мэргэжил нэгт нөхдөөсөө шалгарсан гэнэ
TB5 tv