УА Д.Мөнх-эрдэнийг залуу бөх байхад Д.Хадбаатар аварга баяр хүргэж байжээ

2009/12/30
Share |
Хүмүүс:
УА Д.Мөнх-эрдэнийг залуу бөх байхад Д.Хадбаатар аварга баяр хүргэж байжээ

Улсын хvчит арслан Д.Мөнх-Эрдэнийг 1964 оны луу жил төрсөн улсын цолтнуудын нэг гэдгийг бид сайн мэднэ. Айлын ууган хөвгvvн тэрбээр нэг эрэгтэй, дөрвөн эмэгтэй дүүтэй.

Хөдөө мал маллан аж төрж байсан аав Дуламжав, ээж Лхамсvрэн нар нь идэр залуудаа нийслэл Улаанбаатарт шилжиж ирсэн ба жолооч болсон аав нь 28-р дунд сургуулийн тавдугаар ангид орох Д.Мөнх-Эрдэнэ хvvг МПСО-ы бөхийн дугуйлангийн багш С.Гомбо дээр дагуулан очиж, бөхийн эрдэмд сургах болжээ. С.Гомбо багшийн лекцэд одоогийн улсын заан Ц.Баярсайхан, цэргийн начин “Зууны манлай онигооч” А.Тэгшээ нар хичээллэдэг байсан гэдэг. Тэрээр одоогоос 26 жилийн өмнө буюу 1977 оны цагаан сарын болон тухайн vеийн ЗХУ-ын хошой, БНМАУ-ын нэг удаагийн баатар, сансрын нисгэгч В.В.Горбаткод зориулсан хvvхдийн барилдаанд тvрvvлж, баярын бичгээр шагнуулж байсан бол есдvгээр анги төгсөх жилдээ Заамарын сангийн аж ахуйн Ар-Урт бригадын өдөрлөгт сумын заан цолтонг давж, vзvvрт хvрэн бөх сонирхогчдоос “Сайн бөх болох хvv байна” гэсэн vнэлэлт авчээ. Аравдугаар ангиа төгсөөд цэргийн алба хааж байхдаа хэд хэдэн удаа хvнд гэмтэл авч  .....

Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.