ШИНЭ ЖИЛЭЭР...

2009/12/30
Share |
ШИНЭ ЖИЛЭЭР...

"Шинэ vе" продакшны захирал, жvжигчин Г.АРИУНБОЛД:
Уран бvтээлч хvн бусдын аз жаргалын төлөө хөдөлмөрлөдөг. Тиймээс он солигдох мөчид хаана байхаа болон хэрхэн тэмдэглэхээ мэдэхгvй л байна. Гэртээ байж чадах болов уу, даа. Гэхдээ 31-ний орой аль нэгэн арга хэмжээнээс гэр рvvгээ яарах сайхан байдаг. Хамгийн сайхан баяр бол шинэ жил. Харин шинэ оны эхний өдөр жаахан уйтгартай санагддаг. Урлагийнхан баярлаж чаддаггvй болохоор "Шинэ vе" продакшнаас хошин урлагийнхны шинэ жилийг нэгдvгээр сарын 1-нд зохион байгуулдаг юм. Энэ шинэ жилд бусад уран бvтээлч урилгаар оролцдог. Хэдий өнгөрсөн ч сvлд модны наадам ямар болдог яг тэр хэлбэрээр хөгжилтэй сайхан шинэ жил тэмдэглэдэг. Хvн намтраа өөрөө бvтээдэг. Тиймээс "Vнэн" сониныхоо уншигчдад шинэ жилийн мэнд дэвшvvлье. Цаг хугацаа биднийг хvлээдэггvй учир цаг хугацаатай уралдан ихийг хийж бvтээгээрэй гэж.

Зууны манлай дуучин Б.САРАНТУЯА:
Шинэ жилээр сэтгэл нэг л гоё болчихдог. Шинэ жил дөхөхөөр зурагт, радиогоор миний "Шинэ жилийн цагаан шөнө" дуу явах нь сайхан байдаг. Анх "Хөх тэнгэр" хамтлагийн Энхбаярын зөвлөснөөр дуулж байсан энэ дуундаа дуртай. Би цаснаас шинэ жилийн уур амьсгалыг олж хардаг. Өмнө нь нэг газар дуулаад л он гаргадаг байсан бол өнгөрсөн жил охиноо хараад гэртээ шинэ оноо угтсан. Энэ жилийн хувьд 21.00 цаг хvртэл гэртээ хvvхдvvдтэйгээ байж байгаад ээж, эгчийнхээ хамт найз нарынхаа хvрээнд он гаргахаар төлөвлөж байгаа. Мэдээж уламжлал ёсоор шинэ оны эхний өдөр зуслангийн байшиндаа шинэ оноо тэмдэглэнэ. Баяраар хvvхдvvддээ онц сурвал том бэлэг авч өгөхийг боддог. Хэрэв онц гарвал Индонезийн Бали арал, vгvй бол Тэрэлжид амраана шvv гэдэг. Өнгөрсөн жил Эрхмээ маань сайн сурч Европоор аялаад ирсэн.

Дуучин НАРА:
Би бvх баяраас шинэ жилд хамгийн дуртай. Багадаа Оросын соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвд болсон шинэ жилийн цэнгvvнд орсноо ердөө мартдаггvй юм. Тэр vед гоё цаастай, том шоколадтай чихэр бэлгэнд өгсөн. Ер нь шинэ жил болсныг би алим, жvрж, "24"-ийн чихэрнээс л мэдэрдэг дээ. Бас уржнангийн шинэ жилийг хамаатнуудтайгаа тэмдэглэсэн нь гоё байсан. Том, багагvй бужигналдаад л... АХА тэмцээн зохиож, бvгд авъяасаа vзvvлсэн. Би хvvхдvvдтэй зэрэгцээд л дуулсан. Өмнө нь би шинэ жилийг хамаатнуудтайгаа тэмдэглэж байгаагvй. Харин өнгөрсөн шинэ жилээр орой нь гарах төлөвлөгөөтэй өдөржин гэрээ цэвэрлэсэн. Тэгсэн орой нь зvгээр л оргилуун дарс буудуулаад өнгөрсөн. Тиймээс энэ жил он солигдох мөчийг гоё тэмдэглэнэ дээ.

ҮНЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Chaplin24 biz обход Купить НаркотиРºÐ¸ в ОкуловкРµ Тест на Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин купить Ганжа Тогучин ЗакладкР¸ стаф в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐºÐµ купить Первый СоветскР¸Ð¹ купить КристалР» АлексанР´Ñ€Ð¾Ð² купить Витамин Оса купить Ганджа ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº купить Снег ИланскиР¹ ЗакладкР¸ трамадоР» вФурманР¾Ð²Ðµ купить морфин ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овск ЗакладкР¸ трамадоР» вСортавР°Ð»Ðµ купить марихуаР½Ð° Вытегра Сайт закладоРº клад как марихуаР½Ð° СчастлиР²Ñ‹Ðµ Колеса играть онлайн Happy Wheels Трамал и трамадоР» в чем разница закладкР¸ шишки нижний новгороР´ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Ð¼Ð°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ ОбсуждеР½Ð¸Ðµ и Трип репорты экстази >>Superman>> Ð“Ð°Ð±Ð°Ð¿ÐµÐ½Ñ ‚ин прет ЗакладкР¸ гашиш в Спас-кле
IP:95.85.80.85  2018-03-05 10:39:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.