Улсын заан Түзэлийн Зундуй

2010/01/04
Share |
Хүмүүс:
Улсын заан Түзэлийн Зундуй

Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Чөлөөт бөхийн анхны шигшээ багийн 8 тамирчний нэгэн, чөлөөт бөхийн алтан үеийн тамирчин, спортын мастер, Армийн таван халууны нэгэн, уран мэхт Улсын заан Т.Зундуй Булган аймгийн Сайхан сумын харьяат, 1961 оны Даян аварга Сэрээтэрийн Цэрэн (1937-1992), Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, 1976 оны Улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир (1936), Өвөрхангай аймгийн Хархорин (Шанх) сумын уугуул, 1960 оны Улсын заан, том Санжаа буюу Цэрэндонойн Санжаа (1937), Архангай аймгийн Чулуут сумын уугуул, 1961 оны Улсын заан Түзэлийн Зундуй (1937-2008),  Булган аймгийн Сайхан сумын харьяат Бага Санжаа  хэмээн ард олонд алдаршсан цэргийн заан Балдангийн Санжаа (1937) тав болно.
     
1937 оны 5 сарын 15-нд Гал үхэр жил Архангай аймгийн Чулуут сумын ард Түзэлийн хүү болон мэндэлсэн.1958 онд (21 нас) шар нохой жил эр цэргийн албанд татагдан Булган аймгийн Сайхан сумын харьяат Даян аварга Сэрээтэрийн Цэрэн (1937-1992), Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Улсын начин хөл Пүрэвдорж буюу Бат-Очирын Пүрэвдорж нарын хамтаар 1000 гаран цэрэг бужигнасан барилгын 01-р анги буюу Улаанхуарангийн цэргийн ангид хуваарилагдан эр цэрэг хүчит бөх болох гараагаа эхэлжээ. 1959 онд (22 нас) Монголын чөлөөт бөхийн спортын анхны суурь тавигдан.....

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.