ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЬ Ч.Сайханбаярыг ОГЦРУУЛЛАА, хотын мээр ЯАХ БОЛ...

2010/01/04
Share |
Хүмүүс:
ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЬ Ч.Сайханбаярыг ОГЦРУУЛЛАА, хотын мээр ЯАХ БОЛ...

Иргэдийн эрх ашгийг дээдэлж Үндсэн хуульд заасан эрхийг нь хамгаалж, эдлүүлэх гэж нийслэл, дүүрэгт Иргэдийн төлөөлөгч байдаг. Энэ хурал иргэдийн гэхээсээ илүүтэй эрх баригчдын эрх ашгийг хамгаалж, тэднийг хөрөнгөжүүлж ирсэн нь нууц биш юм. Энэ байдал халагдах эхлэлийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ынхан шинэ оны өмнөхөн тавилаа. Оны сүүлийн өдөр тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, нэрээ хэлэхийг хүсээгүй нэг эрхэм иргэнээ өмөөрч бичдэг “Зууны мэдээ”сонин руу утас цохисон. Олгой хагарсан ч гэдсэндээ гэдэг ч энэ удаа тэсэхээ байлаа хэмээн үнэнээ өчсөн. Түүний ярьснаар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан 2009 оны арванхоёрдугаар сарын 28-нд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл өндөрлөөгүй аж. Хурал сунжраад байгаа-гийн цаад шалтгаан нь их энгийн. Хуралд МАХН-ын 31, АН-аас дөрвөн төлөөлөгч оролцож Сонгино-хайрхан дүүргийн ИТХ-ын дарга С.Баярт, Засаг дарга Ч.Сайханбаяр нарын бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэв. Төлөөлөгчид Ч.Сайханбаярт муу дүн тавьж, С.Баяртад сануулга өгчээ. ИТХ ба ЗДТГ-ын ажлын уялдаа муугаас дүүргийн ажил унасан гэж хэлж болно. Тиймээс шинэ оноос өмнө ажлаа хангалтгүй хийсэн Засаг дарга Ч.Сайханбаярыг огцруулах тогтоол үйлдэж амжив.

Асуудал бишдэнгүүт Засаг дарга Ч.Сайханбаяр өөрт нь тал засч мэдэх 16 төлөөлөгч, ЗДТГ-т ажилд авсан ажилтнуудаа дагуулан зугтжээ. Хурал ингээд л гацаанд орж дүүргийн 2010 оны төсвийн төсөл, 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг олон асуудлыг хэлэлцэж чадалгүй шинэ онтой золгожээ. Гацааг хотын мээр Г.Мөнхбаяр гаргах юм гэнэ. Энэ удаа хотын мээр түүнийг аргалж чадахгүй болов уу. Учир нь Ч.Сайханбаяр муу ажилласан гэсэн дүнг Иргэдийн хурлаас нь өгсөн нь хангалттай. Өмнөхөн нь тодруулбал, 2009 оны гуравдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Г.Мөнхбаярт хаягласан албан бичигт  Ч.Сайханбаяр хуурамч диплом өвөртөлсөн талаар өгүүлж, энэ баримт нь сэтгүүлчдийн гарт  хэдийнэ орсон.  Ч.Сайханбаярыг УИХ-ын гишүүн Ц.Батбаярын “хэтэвч” гэдэг юм билээ. Г.Мөнхбаяр Ц.Батбаярт тал засч түүний толгойг илж байгаа гэж эх сурвалж хэллээ. Учир иймээс хотын мээр Ч.Сайханбаярын асуудлыг хойшлуулж нүдээ аниад өнгөрөөгөөд байгаа гэх юм билээ. Засаг дарга Ч.Сайханбаяр хийгээгүй ажлаа хийсэн болгож, бусдын хөдөлмөрийн үр шимийг тайландаа хуулбарлаж оруулсан нь төлөөлөгчдийн дургүйг хүргэжээ. Дунд сургуулийн сурагчид биенээсээ хуулаад дүн авчихдаг аргыг мань эр хэрэгжүүлжээ. Засаг даргын ажлын биелэлт нь 30-50 хувь байхад өсгөж 90-100 хувь гэж тайлагнасан нь төлөөлөгчдийг эсэргүүцэн тэмцэхэд хүргэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчид Засаг даргаа огцруулах болсон үндэслэлээ ийнхүү гаргажээ.

Үндэслэл нэг. Ч.Сайханбаяр нь төрийн албанд орохдоо “Төрийн захиргаа, удирдлагын хөгж-лийн институт”-ын 904 дугаар бүхий магистрын дипломыг хуурамчаар үйлджээ. Тэрээр 1998-1999 оны хичээлийн жилд тус сургуулийн магистрын ангид суралцаагүй, 904 тоот хуурамч дипломыг Баянгол дүүргийн нотариатч Ч.Эрдэнэбаяраар 2006 оны дөрөвдүгээр сарын 10-нд гэрчлүүлж, хуулбарыг төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргасан болохыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс шалган тогтоож, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт 2009 оны гуравдугаар сарын 5-нд 06/717 тоот албан бичиг явуулсан. Өнөө хэр нь хариу өгөөгүй хэргийг хав дарсаар. Ч.Сайханбаяр “Московский Автомобильно дорожный институт”-ийг бакалаврын зэрэгтэй төгсөж, авто инженерийн мэргэжил эзэмшсэн эсэх нь ч мөн эргэлзээтэй байна.

Үндэслэл хоёр. Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халж, хамаатан садан, найз нөхөд, төрийн албаны шалгалт өгөөгүй, шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажилд авчээ. ЗДТГ-ын зарим хүн ажилдаа ирэхгүй, албан тушаалаа голох, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй өдийг хүрчээ.  Ч.Сайханбаяр нь ажлаа мэддэггүй, асуудал шийддэггүй, төр захиргааны ажлын мэдлэггүй, утсан хүүхэлдэй шиг зөвхөн дээд даргын үгээр явдаг, ажилтнуудынхаа үгийг сонсдоггүй, өөрөө ажил сэдэж хийдэггүй учраас өнөөдөр дүүргийн ажил нь унах хэмжээнд хүрчээ.

Үндэслэл гурав. Сонгинохайрхан дүүргийг хамаатан садан, найз хүүхнүүдээрээ дүүргэсэн. Төрийн албаны хуулийн 4.2, 16.2.3, 17.1, 17.4, 25, 26-р зүйл, 39.6, 40.1, 40.2 дэх заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуулийн 33.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Үндэслэл дөрөв. Дүүрэгт гэмт хэргийн тоо өсч, архидан согтуурал улам ихсэж, согтуугаар гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдээд байхад Засаг дарга Ч.Сайханбаяр тоож байгаа ч юм алга. Жишээ нь, Сон-гинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг орчмоор хайрганы карьерээр ашиглаж байсан устай нүхэнд өнгөрсөн зун дараалан хоёр хүн унаж нас баржээ. Гэтэл энэ нүхийг одоо болтол булуулж арга хэмжээ аваагүй байна.

Үндэслэл тав. Ч.Сайханбаяр нь хороодоор явж ард иргэдийн санал хүсэлтийг сонсдоггүй, иргэ-дийн аж амьдралыг судалдаггүй, дарга нарыг дагахаас өөр шидгүй хэмээн буруутгасан байна. Хорооны Засаг дарга, намын үүр, намын бага хурлын төлөөлөгчийн сонгуулиар хамаатан садан, танил тал, өөртөө талтай хүмүүсээ гаргахын төлөө хор найруулж, иргэд, намын гишүүдийг талцуулан хуваасан нь төрийн үйл ажиллагаа явуулахад шат шатандаа хүндрэл учруулж байна.

Үндэслэл зургаа. Засаг дарга Ч.Сайханбаяр нь байнга хууль зөрчдөг.  Жишээлбэл, “Их-Өсөлт” ХХК-ийг байгуулж Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд өдрийн хоол нийлүүлэх эрхийг тендергүйгээр өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үүнийг хууль бус ажил болсон гэж тус компанид 2009 оны аравдугаар сарын 08-ны 01/1893 тоотоор мэдэгдсэн байдаг юм билээ.    

Үндэслэл долоо. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Дүүргийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг бэхжүүлж, өөрийгөө тэтгэх эдийн засагтай болно” гэж заасан. Өнгөрсөн жил энэ талаар нэг ч ажил хийгээгүй. 2009 онд нийслэлээс 600.0 сая төгрөгийн татаас авч, 2010 онд 700.0 сая төгрөгийн татаас авахаар төлөвлөсөн хүн Засаг даргын ажлыг хийж чадахгүй нь харагдаж байна. Нийслэлээс татаас авдаг ганц дүүрэг нь эднийх юм. 

Мөрийн хөтөлбөртөө “Байнгын ажлын байрыг 2009 онд 2500-аар, түр ажлын байрыг 7000-аар нэмэгдүүлнэ” гэж заасан. Бодит байдал дээр  дорвитой ажил зохион байгуулаагүй. Харин ч ажилгүйдэл улам нэмэгдлээ. “Дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийнхээ ая тухтай амьдруулах нөхцлийг бүрдүүлнэ” гэж заасан ч  газар зохион байгуулалтыг буруу хийснээс хорооны байр, сургууль, цэцэрлэг барих газаргүй болсон. Сонгинохайрхан дүүрэг уул, дэнж рүү автобус унаа явдаггүй, ундны усны худаггүй, цахилгаангүй, угаадастай, харанхуй гэр хороолол хэвээр байгаа нь “Экологи, байгаль орчноо хамгаалах ажилд ахиц дэвшил гаргана” гэсэн зорилтоосоо ухарсан явдал болов. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн карьерууд Туул гол орчмын эргийг орвонгоор нь эргүүлсэн, уулын мод нь өдөр ирэх тусам цөөрч, халзарч, хөрс нь бохирдсон ийм л дүүрэг боллоо.

Ард иргэдээ ая тухтай амьдруулахад анхаарал тавьдаггүй, байгаль орчноо хамгаалан хайрла-даггүй ийм Засаг дарга байх ёсгүй хэмээн төлөөлөгчид үзэв. Ч.Сайханбаяр нэг жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрт тусгасан таван үндсэн зорилтын нэгийг нь ч биелүүлээгүйг хотын мээрийн анхааралд хүргэхийг хүслээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д, Төрийн албаны тухай хуулийн 4.1, 4.2.2-д заасны дагуу дээрх үндэслэлээр огцруулах саналыг өнөөдөр хотын мээрт өргөн барих юм байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить фенамин ÐšÑƒÐ¼ÐµÑ€Ñ‚Ð°Ñ ƒ купить Спид МедвежьРµÐ³Ð¾Ñ€ÑÐº Купить mdma в Тайшет ЗакладкР¸ солей по крыму О вирусах: ОсновныРµ источниРºÐ¸ проникнР¾Ð²ÐµÐ½Ð¸Ñ угроз на компьютРµÑ€ купить Греча Чехов КорректР¾Ñ€Ñ‹ Ð¿Ð¾Ð±Ð¾Ñ‡Ð½Ñ‹Ñ … действиР¹ нейролеР¿Ñ‚Ð¸ÐºÐ¾Ð² Купить НаркотиРºÐ¸ в КрасавиР½Ðµ Купить героин в Судак закладкР¸ в Ð—Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚е Купить закладкР¸ героин в Шуе Купить МефедроР½ Нижний Ломов седал м отзывы Спайс в СковороР´Ð¸Ð½Ðµ Купить Кокаин в ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ Ðº марихуаР½Ð° мальчик или девочка купить ЛСД Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € закладкР¸ москва героин Купить Гашиш в Орск ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Белой ХолуницРµ Каталог пользовР°Ñ‚ÐµÐ»ÐµÐ¹ Ð’ÐšÐ¾Ð½Ñ‚Ð°ÐºÑ ‚е » — купить МефедроР½ БелорецРº купить Белый Печоры Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Щекине ЗакладкР¸ на соль курск Гашиш в КотовскРµ купить морфин Терек как создать Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в тор браузерРµ купить Винт КраснокР°Ð¼ÑÐº РастворР¸Ñ‚ÐµÐ»ÑŒ 646, 645, 647, 648 Диски Alutec ECSTASY в Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ бошки в ПолевскР¾Ð¹ Что такое оксибутР¸Ñ€Ð°Ñ‚ Скачать mp3 Зомб – Цвет кокаина Соль пищевая оптом в Ижевске купить закладкР¸ в ЛесозавР¾Ð´ÑÐºÐµ купить ГовнишкР¾ Балахна
IP:95.85.80.36  2018-06-12 07:05:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.