"Sound of kiss" анхны цомгоосоо урьтаж анхны "мама"-гаа өлгийдөн авлаа

2010/01/05
Share |
Хүмүүс: Sound of kiss | 

“Киви”, “Гурван охин” хамтлагууд бол охидын биш, бүсгүйчүүдийн хамтлаг хэмээн тодорхойлсон чихрийн цуглуулга мэт өнгөт охид бүр анхнаасаа л эгч нартайгаа өрсөлдөхгүй хэмээн гараа өргөн, гарч ирсэн. Тиймдээ ч “Candy girls” имиж бүхий “Sound of kiss” хамтлаг халуухан стиль имижийг “хөгшчүүлд”-д үлдээн “pop, dance” урсгалыг өмчлөн авахдаа гайгүй эргэлдчихдэг бүсгүйчүүдийг маань ерөөс бүжиглэдэггүй нь бидэнд хоосон орон зай болж өглөө хэмээсэн нь олон хүний гайхлыг төрүүлж байсан удаатай. Өрсөлдөгчгүй бүжиж буй “Sound of kiss” хамтлаг тун саяхнаас анхны цомгоо гаргана хэмээн цэцэрлэгийн голдуу фэнүүдийнхээ дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байгаа. Харин уран бүтээлийн нөр их ажлын хажуугаар хамтлагийн гишүүн Золзаяа амаржиж Тамираадаа хөөрхөн хүү төрүүлж өгсөн гэнэ шүү. Авъяаслаг эмээ, өвөө, ээж, аавын мундаг гентэй хүү магад ирээдүйд “Молливуудын сүпер од” болно биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.