Монголын хүүхнүүд

2010/01/05
Share |
Хүмүүс:
Монголын хүүхнүүд

Хайр уу, гэмшил vv?
…Аргалд явсан ижий минь Арай дэндvv удлаа шvv дээ Аагтай цайг чинь

 санан санасаар Ангаж л явна даа муу хvv чинь … Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын ая, гавьяат жvжигчин А.Долгорын дуулсан энэ дууг сонсохоор өөрийн эрхгvй сэтгэлд тань ээж гэдэг эрхэм хvн vгvйлэгдэж байна уу? Таны ээж аагтай цайгаа чаначихаад ирэхийг тань хvлээж хаа нэгтээ суугаа ч байж мэднэ. Тэгвэл яг одоо яваад очиж чаддаггvй юм аа гэхэд утас цохиж “Хvv тань сайн явна аа” гэж сэтгэлийг нь аргадаарай. Яг одоо л ярихгvй бол, бас бодож эхлэхгvй бол амьдралын галт тэрэг хэзээ ч биднийг хvлээхгvй гэдгийг бас бодолцоорой. Бид ч бас яг одоо энэ бvхнийг танд хvргэхээр хавтасны сэдвээ эндээс эхлэхээр шийдлээ.

Монголчууд бид ээж гэж хэлд ордог, ээж ээ гэж унаж боссоор хорвоод   хvн болдог. Гагцхvv тэр ач буянтай хvн байсан болохоор л бид зvvний vзvvрт тогтож vлдсэн ховорхон хувь заяаныхаа эзэн болж, хvний амьдралыг бvтээж босгож яваа шvv дээ.

Юуны тvрvvнд танд нэгэн бvсгvйн ээждээ бичсэн захидлыг хvргэе гэж бодлоо.  

“  Ээжийгээ би зөндөө их саначихаж. Их хотын өнгө алаг амьдралд сатаарах зvйл их юм аа, ээж ээ. Амаа авсан морь шиг хурдалсан, завгvй цахилсан өдрvvдтэй уралдаж, амьдралд хөлөө олох гэсээр охин нь танаасаа дэндvv хол удчихаж. Ажилдаа тvvртсэн саарал өдрvvдийн нэгэнд тандаа эрхэлж, багын танхил зангаар хошуу цорвойлгон vнсvvлж, дэндvv дотнохон vнэрийг тань цээж дvvрэн мэдрэхсэн гэж яасан их боддог гээ.

Жилдээ ганц удаа та хоёр дээрээ бараг л гуйлгуулан байж очно. “Ажил   ихтэй очиж амжихгvй нь ээ” гэхэд “Миний охин ажлаа бод доо” л гэнэ. Төрvvлсэн ганц охин vр нь юм шvv дээ, уг нь. Гурван хөвvvнээсээ илvv ээж минь надад амь. Эрчvvд яахав дээ, баргийн юмыг тоохгvй улс. “Сайн уу, ээж ээ” гээд санаагаараа нэг ярьчихгvй, хэнэггvй нь дэндсэн товаришууд.

Бөөн сvр болж нутагтаа нэг очихоороо тэгэх л ёстой юм шиг санаж яамны   том тvшмэл аятай хэд хоног дайлуулж цайлуулсаар буцахыг нь яана. Vнсээд угтаж, аанай л vнссээр vддэг миний ижий сэтгэлдээ харин яасан их тэвчээр заадаг бол доо… Vvрээ орхин одсон шувуу шиг vр хvvхдvvд нь дэргэд эзгvйд дотроо сэмэрч л суугаа, миний ээж.

Охин чинь одоо бодоход танд их л цөөхөн захидал бичжээ. Сэтгэлдээ   “Ээж” хэмээн нялхрахаас бус хайртай ч гэж ил хэлж байгаагvй санагдана. Ээж ээ, охин чинь тандаа хязгааргvй их хайртай шvv”

Энэ захидлын эзэн шиг ээждээ очиж чадахгvй яваа, vнсvvлж амжихгvй   суугаа олон олон хvн энэ мөчид хорвоогийн хамгийн сайхан хvн, ээжийгээ өөрийн эрхгvй дурсаж байгаа биз ээ. Ээждээ очиж чадахгvй шалтгаан бидэнд олоон. Ажил төрөл, хичээл ном, авгай хvvхэд, гэр бvл гээд араасаа татлаа тvтлээ ихтэй. Гэхдээ жаахан биедээ зөндөө их хvлээлт тээн ээжvvд хоног сар тоолон vр хvvхдээ хvлээж суудгийг та мэдэх vv? Нэг л мэдэхэд хорвоогийн нар буцаж хамгийн хайртай дотны хvн чинь явах болчихсон байх вий. Ээжийгээ хэзээ хойно, бурхны оронд заларсан vед “Амьдад нь жаргаахгvй яав даа” гэж халаглан гашуудах хvн цөөнгvй. Энэ тухай дуу шvлгэндээ ч бид мөнхрvvлэн дуулсаар ирсэн.

Ногоон торгон дээлээрээ 
Хичнээн жил гоёлоо доо 
Нартай сартай хорвоодоо 
Хичнээн жил амьдарлаа даа 
Гоёлоо өмссөн ижий минь 
Гунхаж явсан нь саяхан даа 
Гоёлоо өмссөн ээжтэйгээ 
Хөтлөлцөж явсан нь сайхан даа хэмээн сэтгэлдээ нулимстай дуулж байхдаа  тэр цаг vе одоо яагаад байж болоогvй юм бэ гэж байж ядан харуусдаггvй гэж vv?

Ээжийн тухай дуу олоон олон. Монголд ямар сэдвийн дуу хамгийн олон бэ гэсэн манай санал асуулгын дvнгээр “Ээжийн тухай” дуу толгой цохисон бол араас нь хайр дурлал, хурдан хvлэг, нутаг ус, хань ижлээ магтан дуулсан дуунууд орсон байлаа. Монголчууд бид ээжийгээ нэгдvгээрт тавьдгийн жишээг эндээс олж харахаар байна. Харин хамгийн сонирхолтой нь дуунд мөнхөрсөн ээжvvд ихэвчлэн нас дээр гарсан, тулганыхаа урд суусан, сэгсгэр, намхан нуруутай, эрvv өвдөг нь нийлсэн өтөл буурал эмээ нар байх юм.

Сэрvvн булгийнхаа усыг нь ээ хө 
Рашаан чинээ санасангvй дээ хө
Сэгсгэр буурал ээжийгээ 
Өтөлнө чинээ санасангvй дээ хө гэх буюу 

*******************
Томоогvй явж боллоо ээж ээ 
Тогоруу буцаж зэгс шаргалтна аа 
Хорвоод намар ирдгийг мартсан 
Хонгор хvvгээ уучлаач, ээж ээ 

Дууных нь vг ч гэсэн дандаа л өнгөрснийг эргэн санагалзсан, ээжийнхээ   хойноос гашуудсан, амьдад нь хайрлаж чадаагvйдээ гэмшсэн, хожуу ухаарсан харамслын өнгө аястай. Бас болоогvй ээ, ээжийнхээ гарын цай, хоол тэр ч байтугай эдэлж хэрэглэж байсан юмс, аяга тавгийг нь хvртэл дуунд мөнхөлсөн байх вэ дээ. “Ээжийн чанасан цай”, “Ээжийн бор аяга”, “Гоёлоо өмссөн ээж” гээд л дурдаад байвал уртаас урт жагсаалт ч гаргаж мэднэ шvv.

Цэцэрлэгийн жаахан дvv минь шинэ жилийн баярын vдэшлэгт цовоо гэгч   нь дуулж байгааг хараад өхөөрдөхгvй байж чадсангvй. Харин дууных нь vгийг сонсоод хөх инээд хvрээд явчихлаа.

Жин жингээр дундарсан 
Жирэмийн цагаан нуур минь 
Жилээс жилд жижгэрсэн 
Жаахан буурал ээж минь 

Надаас хоёр дvv ээжтэйг нь бодоод нээрээ намхан буурал болчихсон юм   биш байгаа гэж бодохоос утас руу нь залгамаар санагдаад болдоггvй. Залуу ээжvvдэд зориулсан дуу байдаггvйдээ биш, харин бид хожимдож ухаарч, жаахан буурал ээжvvдээ өрөвдөж дуулаад байдаг.

  Зовоож зовоочихоод нэг л өглөө босоод харсан чинь ээж нь нас буурал,  vрчгэр чавганц болчихсон байхаар нь өрөвдөхдөө дуу зохиогоо юм болов уу. Эсвэл ээжийгээ vнэхээр зовж байгааг нь харж, мэдэрч өсөөд, баярлуулахсан гэж бодсоор чадалгvй хадан гэртээ харьчихсан хойно нь гашуудаж дуулдаг хэрэг vv? Магадгvй ээжийнхээ насан дээр очиж байж л хvн тэр өндөрлөгөөс эргэн харж, одоо миний ээж дахин битгий зовоосой гэж vнэн сэтгэлээсээ боддог, ээждээ зориулж дуу, шvлэг бичдэг байж мэднэ.

Олон   хvvхэдтэй айлд хvvхэд бvрт хvртэх хайр тэнцvv биш байдаг. Нэг юм уу, хоёр хvvхдэд нь л хайр бvтэн очдог. Ийм бичигдээгvй хууль бий. Тиймээс эхийн хайрыг бага эдэлж өссөн нь илvv эмзэг, мөн тэр чинээгээр эрт биеэ даадаг. Тэр эмзэглэл нь хожуу илэрч, дутуугаа нөхөх гээд дуулаад байгаа хэрэг хэмээн нэгэн философич өгvvлсэн. Тvvнээс биш эхийнхээ хайранд цадсан хvн бол нэг их гаслаад дуулаад байдаггvй.

Монгол айл бvрт ээж гэдэг хvн хамгийн эрхэм байдаг. Энэ ачтанаа бараг   л бурхан шиг шvтэн дээдэлдэг билээ. Тэр байтугай дайсан ирэхэд эхнэрээ орхиод ээжийгээ аваад зугтаж байгаа Чингисээр төсөөлvvлэн бодъё. Мэргидvvдээс зугтаж явахдаа Тэмvvжин эхнэр Бөртийгөө биш, ээжийгээ мориндоо сундлаад давхичихдаг дvр зургийг бид мэднэ. Авгайгаасаа илvv ээжийгээ гэдэг монгол хvний сэтгэхvй өнөө ч бидний дунд бий. Айл гэрт настай ээж нь хамгийн хvндтэй байр суурь эзэлдэг шvv дээ.

Бидний өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог нэгэн жишээг өгvvлье л   дээ. Арван жилийн төгсөх ангийн найзууд нэгнийдээ цугларчихсан, гитар тоглож суулаа. Хvvхдvvд өдөржингөө л хөгжим хангинуулж, дуу дуулж байхад ээж нь тэнд аяга таваг цэвэрлэж, тvмпэн шанагаа тvчигнvvлээд их л завгvй байлаа.

Хvvхдvvд дуулаад л… 
Алган дээрээ бөмбөрvvлсэн 
Айлын хооронд vvрсэн 
Азай буурал ээжийнхээ 
Ачийг нь яаж хариулна даа… 

Ээж нь гэнэтхэн цаад өрөөнөөс “Золбоо, миний хvv, ээжийнхээ ачийг   яаж хариулна даа гээд дуулаад байх юм. Ядаж ганц аяга угаагаад өгчих л дөө” гэж аргадах зэмлэх хослуулан хэлж байгаа сонсогдов.

О.Дашбалбар агсны “Амьдад нь бие биенээ хайрлая” гэдэг vгийг манайхан   их иш татаж ярьдаг. Тэгвэл бид ээжийгээ, эмэгтэй хvнийг, эхнэрvvдээ амьдад нь биш, тухайн цаг мөчид нь хайрлаж, амьдармаар байна.

Ээжvvд маань vргэлж дэргэд байгаа учраас тоодоггvй ч юм уу, эсвэл бид   ухаан суутлаа тэрийг бодох сөхөөгvй явдаг ажээ. Тиймээс заавал өтөл буурал болсон хойно нь дvv шvлэг зохиож, халаглан харамсах биш, цаг vргэлж тэднийгээ хайрлаж, бага ч болтугай баярлуулж явах ёстой юм байна. Vр хvvхэдтэйгээ vргэлжийн мөнхөд сэтгэлээрээ аргамжаатай явна гэдэг монгол эмэгтэй хvний vнэхээр бахархмаар сайхан чанар юм. Харин бид энэ сайхан сэтгэлийг нь их л хожуу ухаарах юм даа.

Хvvхнvvд хариуцлагатай, бас тэвчээртэй

Бvсгvйчvvд эрчvvдээс илvv хариуцлагатай, бас тэсвэр хатуужилтай. Энэ нь юун дээр илрээд байна гэвэл сvvлийн vеийн бизнесийн болоод хувийн томоохон компаниуд эрэгтэйчvvдээс илvv эмэгтэйчvvдийг ажилд авах сонирхолтой болжээ. Хvvхнvvд мэдээж хvнтэй сууна, vе vе хvvхэд гаргах гээд яваад өгнө. За тэгээд, жаахан хов ярьчихна, хоорондоо хөөрхөн асуудал vvсгэнэ. Яриад байвал их зvйл бий л дээ. Гэлээ ч тэдний хариуцлагатай vнэнч чанарыг нь vнэлж томоохон хувийн компаниуд ажилд авч байна. Тэд архи уугаад ажил цалгардуулаад явна гэж vгvй. Ер нь бvсгvйчvvдийн оролцоотой гаргасан шийдвэр ихээхэн уян хатан байдаг, бас их тэвчээртэй зан нь ямар ч ажилд нөлөөлдөг аж.

Төрийн байгууллагаас илvv хувийн хэвшил, vйлчилгээний байгууллагууд, банк санхvvгийн газар эмэгтэйчvvд олон. Хаана ажил оволзож, хариуцлага өндөр байна, тэнд манай хvvхнvvд ханцуй шамлан ажиллаж байх вий. Яам тамгын газар эмэгтэй хvн ажиллахад улам л хэцvv болж байгаа тухай нэг найз минь хэлж байсан. Төрийн байгууллагууд нам хvчнvvдийн гар хөл, карьер хөөсөн, хуйвапдааны vvр уурхай болж буй талаар тэр ярьсан юм. Ажил хэрэг явуулна гэхээсээ илvv тэнд олз омог, эрх мэдэл булаалдах, тийм орон зай болоход хvрээд буй гэнэ. Өөрөөр хэлбэл тэнд нягт нямбай, хариуцлагатай байдал нэг их vгvйлэгдэхгvй байна гэсэн vг л дээ. Ийм газар эмэгтэй хvн нэг ёсондоо саад болно, өөрөөр хэлбэл шаардлагагvй гэж vздэг ажээ.

Манай бvсгvйчvvд эртнээсээ л гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан.   Энэ нь ч их олон шалтгаантай. Амьдралын хатуужил монгол эмэгтэй хvнд бусдаас илvv гэж ярьдаг нь ч vнэний ортой. Байгаль цаг агаарын энэ эрс тэс уур амьсгалтай оронд жижигхэн бор гэртээ, гурав дөрвөн жаахан хvvхэдтэйгээ хоцроод, аж ахуйгаа явуулдаг. Нөхөр нь адуу малын эрэлд яваад хэд хоногоор, бvр хэдэн сараар гэртээ ирэхгvй байх нь энvvхэнд.

Тvvнээс гадна эмэгтэй хvн гэрт орж эм, гадаа болж эр болохоос аргагvйд хvргэсэн тvvхэн шалтгаанууд бий.  

XIII-XYII зуун хvртэл vргэлжилсэн дайны хөлд оло  н олон гэргий эр нөхрөө тулааны талбарт vдэж, орон гэрээ сахиж vлдсэн тvvх бий. Монгол эхнэрvvд хvvхдээ өсгөж, адуу малаа хариулж, тогоо шанагаа барьсаар ёстой л бор зvрхээрээ амьдарч явсан гэдэг. Хvv нь 18 хvрэхээр мөн л дайнд дуудаад аваад явчихдаг, Монголын хамаг сайхан эрчvvд хар залуугаараа байлдаанд vрэгдсэн тун ч бvрхэг нийгэмд бvсгvйчvvд маань голомтоо залгуулж ирсэн юм.

  Тvvнээс хойш дайны хөл намжиж, ашгvй нэг эрчvvд маань гэртээ суух нь  уу гэтэл шарын шашны урсгал Монголд орж ирснээр толгойтой болгон лам болох болов. Бас л эрчvvдийг нь бөөн бөөнөөр нь аваад явчихлаа. Өнөө бvсгvйчvvд л орон гэрээ авч явахаас аргагvй болов. Энэ бол тvvхийнхээ хувьд эмэгтэй хvн яах аргагvй, нийгмийн золиос болж явсны жишээ. Тийм учраас эмэгтэй хvн бvхнийг хийж сурахаас, хатуу хvтvv амьдралтай өөрөө тэмцэхээс аргагvй болсон явдал юм.

  Тэгвэл өнөөдөр ч гэсэн орон гэрээ ханхайлгаж, vр хvvхдээ өнчрvvлээд  олон олон аав нар харийг зорьж байна. Солонгос гэдэг сайхан оронд очоод их мөнгө хурааж ирэхээр эрчvvд хэдэн мянгаараа гадагш зvглэх болов. Эхнэрvvд аанай л гэр сахиж vлдсээр. Тэдэнд гэрт орж эм, гадаа гарч эр болохоос өөр зам vлдсэн гэж vv? Манай эмэгтэйчvvд асар их тэвчээр хатуужилтай болсны нэг шалтгаан нь энэ ч байж болох. Тэгвэл энэ тэвчээртэй зан нь vр хvvхдээ, тэр ч байтугай эрчvvдээ авч явахад хvргэжээ.

1990-ээд оны ардчилсан хувьсгалыг эргэн саная. Эрх чөлөөт, ардчилсан   сайхан нийгэм гарлаа гэж нийгэм даяараа оволзсон. Нийгмийн энэ давалгаанд олон зvйл өөрчлөгдсөн. Замбараагvй байдал ноёлж, ёс суртахуун уланд гишгэгдэж, нийгэм тэр аяараа бухимдалтай vе байлаа. Олон ч эр сэтгэлээр унаж, архинд живсэн шvv дээ. Харин тэр шавар шавхайн дундаас бvсгvйчvvд л тэднийг чирч авч гарсан. 1930 хэдэн оны их хэлмэгдvvлэлтийн vед хамгийн их хохирсон хvмvvс өнөө л хөөрхий бvсгvйчvvд. Тэд маань биедээ баймгvй зориг гаргаж, тэр хvнд бэрх цагийг шvд зуун давж гарч чадсан юм. Тэгэхээр нийгмийн хямралын аль ч vеийг эмэгтэйчvvд нуруун дээрээ vvрч авч гарч явсан гэвэл нэг их vнэнээс зөрөхгvй л болов уу.

Өнөөгийн цаг vед сайн эмэгтэйчvvд эрчvvдээсээ олон байна. Эрчvvд илvv   дампуу, архичин, боловсрол муутай болсныг нийгэм бэлхнээ харуулна. нөхөргvй сайхан бvсгvйчvvд ч маш олон болж байна. Vнэндээ тэдэнд эр нөхөр олдохгvйдээ биш юм. Тэдэнд тэнцэх залуус тун ховор болсон. Гэхдээ 30 - 40 гараад ирэхээрээ зарим нь суухаас аргагvй болдог. Яршиг цаашаа, ганцаараа явж байснаас архичин ч байсан яахав, хvvхэд гаргаж, гэр бvл зохиож амьдаръя гэж боддог. Суугаад зовж яваа нь ч цөөнгvй бий.

  Монгол эмэгтэй гадны хvнтэй суух гарцаагvй нөхцөл энэ болж байна.  Архичин, боловсролгvй, гэр бvлээ авч явах чадваргvй эр хvнтэй суугаад яаж амьдрах юм бэ. Нийгэмд нэлээд нөлөө бvхий нэгэн бvсгvйн ярьж байсан санаанд орж байна. Зургаан настай хvvтэй тэрбээр нэг залуутай суух болж, хамт амьдарч эхэлжээ. Өөрөөс нь бvх талаар олон зvйлээр дутмаг өнөөх эрийг хvv нь хvлээн зөвшөөрдөггvй. Өрх гэрт эхнэр нь нөхрөөсөө эдийн засгийн хувьд хараат байхад төдийлэн гайхахгvй дээ. Харин эхнэрээсээ хараат байх нь гэр бvлийнхэн хэнд нь, хамгийн гол нь vр хvvхдэд нь таалагддаггvй ажээ. Хvvхнvvд маань хvчирхэг байгааг, эрчvvд тэднээс асар олон зvйлээр сул дорой, тэвчээргvй байгааг бид харж байна. Дайн байлдаан, нийгмийн ороо бусгаа ямар ч vед эмэгтэйчvvд ямар нэгэн байдлаар ар гэрээ авч vлдэж, гал голомтоо залгуулж ирж. Шилжилтийн vед ч гэсэн гэр орон, vр хvvхдэдээ тохиолдсон тэр бэрхшээлийг эмэгтэйчvvд л давж гарсан гэж боддог. Маш их архидалт, замбараагvй байдал, ёс журам, ёс суртахуун алдагдсан тэр vед асар их тэвчээртэй байж, бусадтай адилхан сэтгэл санаагаар уналгvй эрчvvдээсээ илvv зовлон бэрхшээлийг сөрж иржээ. Энэ сэдвийг бичиж байгаа нь эрчvvдийг муулж, vгvйсгэх зорилготой юм биш ээ. Эмэгтэй хvн эрчvvдэд байхгvй сэтгэлийн их хаттай. Гэр орны хамаг л нарийн ширийн зvйлийг тэд л зохицуулдаг, давс хужирыг нь тааруулдаг. Тэр зан эрэгтэй хvнд байдаггvй.

Азидаа хамгийн сайхан нь

Монгол бvсгvйчvvдийг маань гvйцэж гарах сайхан хvvхнvvд дэлхийд хаана ч алга хэмээн гадна, дотно явж ирсэн манай эрчvvд ам булаалдан, бvр чин сэтгэлээсээ ярих нь бий. Байгалийн эрс тэс уур амьсгалтай хатуу ширvvн цаг агаар нөлөөлснийх vv, монгол хvvхнvvд ази бvсгvйчvvдийг бодвол бие хаа, царай зvс тэгшхэн. Онигордуу хар нvд, танан цагаан шvд, гялалзсан хар хөмсөг, гунхалзсан сайхан бие, гоолиг нуруугаараа хаанахын ч бvсгvйчvvдийг дагуулахгvй гэдэг. Энэ талаар эрчvvд маань харин юу хэлэх бол?

О.Гэрэлсvх /Жvжигчин/

- Монгол бvсгvйчvvд байгаль, газар нутгаасаа ч юм уу, иддэг хоол   унднаасаа ч болдог байх, Азийн хvvхнvvд дотроос бие бялдар, нуруу туруугаараа их өвөрмөц шvv дээ. Биеийн хөгжил сайтай, их өсгөлvvн. Гэтэл солонгос, япон хvvхнvvд тийм биш. Их туниа муутай. Манай хvvхнvvдийн нvд, шvд сайхан, ухаан тунгалаг цэлмэг байна. Энэ бол монгол эмэгтэйчvvдийн нэг онцлог байх аа. Өнөөгийн монгол эмэгтэйчvvдийн нийгмийн идэвх ч гэсэн шал өөр болсон. Энд тэнд, аль ч байгууллагуудаар орсон, эмэгтэйчvvд л олон байна.

Манай эмэгтэйчvvд асар их тэвчээртэй. Ер нь бол гоё шvv дээ.   Чингисийн vеэс л нөхрvvдээ дагаад байлддаг байсан. Би эмэгтэй хvн гээд буланд суудаггvй байсан. Би гэр бvлээрээ төлөөлөөд vзэхэд л манай гэрийг хөдөлгөж байгаа хvн бол эхнэр маань юм шvv дээ. Намайг сурах бололцоогоор хангаж байна. Бас намайг Герман ч байсан, Солонгос ч байсан дагаад л явж байна, ард нь барьж байгаа байхгvй юу. Ямар ч сангийн тэтгэлгээс илvv бvх л зvйлээр хангаж, тусалж дэмждэг. Би хэрвээ монгол эмэгтэйтэй гэрлээгvй бол намайг дагаж явах хvн байхгvй шvv. Газар газрын хvvхнvvдтэй танилцаж л байсан. Тэгэхэд монгол хvvхнvvд шиг минь суурь сайтай хvн алга байна ш дээ.

Ж.Батсайхан /Сэтгvvлч, яруу найрагч/

- Би монгол эмэгтэй хvнд дурласан монгол эр хvн байна. Монгол бvсгvй   хvний сайхан нь юундаа байна гэхээр “Би чамд хайртай” гэж чихэн дээрээ өдөр шөнөгvй хэлvvлдэггvй юм. Зvгээр л их энгийн. Сайхан хоол цайгаа хийгээд, сайхан амьдраад л явж байдаг. Хэн нэгнийг шагнах болвол хэнийг хамгаинй тvрvvнд шагнах вэ гэж надаас асуувал би ханиа л шагнана. Надад хvv, охин хоёр төрvvлж өгсөн. Vр хvvхдийг гагнаж өгсөн хань гэдэг сайхан юм. Хvний хань дандаа сайхан явдаг юм. Ядаж л өглөө болгон миний хань надад халуун сvvтэй цай өгдөг. Тэр цайг ууж босоод би өглөө болгон ажилдаа өөдрөг явдаг. Эр хvний хийморь сэргээд л ирдэг байхгvй юу. Аягахан цай гэдэг, ханийн чанасан цай гэдэг хvний хайр байдаг юм аа. Vvнийг манай сvvлийн vеийн залуучууд мэддэг юм уу, vгvй юм уу. Манай залуус хайр гэж юу байдгийг мартсан байна. Эр, эм хоёр хvн нийлж байж л хайр ургадаг. Тэрийг амилуулж байгаа нь хайр юм. Бие биедээ сайхан vг хэлж байгарай. Өглөө болгон vнсдэггvй юм гэхэд өдөр болгон хайрлаж байх хэрэгтэй. Хайрыг хvмvvс олон янзаар ярьдаг юм билээ. Зарим нь алмаазан шигтгээтэй алт мөнгөн бөгж өгөхөөр vнэхээр хайртай юм байна гэж ойлгодог. Тийм биш. Олон удаа хайртай гэж хэлэхээрээ хайр болчихдог юм биш. Ерөөсөө л чимээгvй хайр, ухаантай хайр гэдэг л нандин юм. Дэрийг нь засдаг, дээлийг нь нөмөргөдөг, өглөө болгон цай өгдөг, өдөр болгон хайраа өгдөг тийм л хайрыг хэлж байгаа хэрэг.

Нийгмийн цохилох зvрх нь эмэгтэйчvvд

Монгол хvvхнvvд нийгмийн идэвх сайтай. Ямар нэгэн нам хөдөлгөөнийхөн гудам-жинд жагсана, эмэгтэйчvvд хамгийн тvрvvнд л туг барьчихсан хашгирч явах, цалин нэмэхгvй байна гэж багш нар суулт зарлахад аанай л хvvхнvvд магнайд нь зогсож байх жишээтэй.

Манай эмэгтэйчvvд ямар эрх чөлөөтэй байгааг эндээс харж болохоор   байгаа биз. Арабын оронд эмэгтэйчvvд ингэж цагдаа руу дайрах нь байтугай нvvрээ ч хvнд харуулах эрхгvй байдаг. Манай эмэгтэйчvvдийн нийгмийн идэвх 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойш ихээхэн нэмэгдсэн. Дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж, эмэгтэй-чvvдийн эрхийг хамгаалах гадна, дотнын байгууллагууд ч хэдэн арваараа бий болсон. Энэ нь муу зvйл биш ээ. Парламентын 76 дотор эмэгтэйчvvдийн эзлэх хувь цөөхөн байгаа болохоос нийгмийг авч явж байгаа хvмvvсийн олонх нь өнөөдөр эмэгтэйчvvд байгаа гэдэгтэй та ч бас санал нийлэх биз ээ. Өнөөдөр нийгэмд бvсгvйчvvд яагаад ийм хvчирхэг болчихоо вэ гэсэн асуулт гарч ирж байна.

  Энэ нь нэг талаар гэрийн хvмvvжилтэй л холбоотой. Айл гэрт эрэгтэй  хvvхдийг vл ойшоосон, охин хvvхдээ аль болох өргөх, дэмжих гэсэн бичигдээгvй хууль байдаг. “Эрчvvд яахав ээ, яаж ийгээд болно биз, муу охиноо л бусдын гар царайчлахааргvй эрдэм боловсролтой хvн болгоё” гэж охиныхоо ирээдvйд санаа тавьдаг. Аавууд хөвгvvдээ сахилгагvйтлээ гэж алганы амт vзvvлдэг хэрнээ охидод бол огтхон ч гар ч хvрдэггvй шvv дээ. 10 жилийн сургуулиудад ч энэ нь хэвийн vзэгдэл. Эмэгтэй хvvхдийг их дэмждэг, голдуу л онц дvн тавьдаг. Харин хөвгvvдийг сахилгагvйгээр нь дуудаж охидын өмнө загнаж, элдвээр нь хэлж, ангиас хөөж гаргана гээч. Эмэгтэй хvvхдийг хэзээ ч тэгэхгvй. Магадгvй энэ vзлээс нь болоод эмэгтэй хvн эрчvvдээс илvv боловсрол эзэмших нөхцөл бvрдэж ч болох юм.

Өнөөдөр аль ч их, дээд сургуульд орсон эмэгтэй оюутнууд дийлэнх нь   байгаа вий. Өнөө л аав ээжvvдийн “Охин vр минь” гэсэн ойлголт өнөөдрийн нийгэмд ийм шударга бус хуваарилалтыг бий болгосон гэж vзэх vндэстэй. Магадгvй хэдэн жилийн дараа эмэгтэйчvvдийн эрин vе бий болох вий.

Хаана нь ч очсон эмэгтэйчvvд олон байгааг одоо ч гэсэн та анзаарч л   байгаа байх. Харин таксины жолооч, баар цэнгээний газрын хамгаалагч нар, энд тэндхийн харуулын албаныхан, наймаачид нь дандаа эрчvvд байгааг анзаарсан уу. Гэтэл нийгмийг авч яваа боловсрол, шинжлэх ухаан, жижиг дунд vйлдвэрлэл, банк бизнесийн салбар, эрvvл мэнд, дэд бvтэц гээд хаа сайгvй эмэгтэйчvvд ноёрхож байна. Хэдийгээр улс төрд эмэгтэйчvvдийн эзлэх хувь цөөхөн байгаа ч нам хөдөлгөөн, эвсэл холбоодод эмэгтэй хvний дуу хоолой тун тодоос тод сонсогдох болсон шvv дээ.

Хvсээгvй хувь тавилан

Хэрвээ эмэгтэй хvн ямар нэгэн байдлаар буруу хазгай гишгэж, амьдралд уруу дорой явж байгаа бол энэ нь гарцаагvй эрчvvдтэй л холбоотой. Vнэхээр л тийм байдаг. Хvний амьдралд юу ч тохиолдож болно. Гагцхvv байгалиас заяасан нандин мэдрэмж, сайн сайхан зvйлийг нь устгачихвал бvсгvй хvн тун амархан хагдардаг гэдэг.

Эрчvvд, эр нөхрvvд нь тэднийг араар нь тавьж хуурсан болохоор тэд   гомдлоо тайлах гэж буруу алхам хийдэг, нөхөр нь тvvнд олиггvй vг хэлсэн учраас л тэд ийм яхир ааштай, хатуу ширvvн болж хувирдаг. Хайр халамж дvvрэн сайн нөхрийн дэргэд, айдас тvгшvvргvй амар амгалан амьдарч байгаа хvvхнvvд хэзээ ч муу муухай vйлдэл хийж, хань ижлээ хуурдаггvй. Харин ч дэлхийд хаана ч байхгvй vнэнч хvvхнvvд Монголд бий.

Хөдөөгийн нэгэн суманд одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ийм хэрэг   гарсан юм. Олон эгчтэй, айлын ганц хvv ёстой л дур зоргоороо өсчээ. Аманд нь хоол хийх шахам ар өвөрт нь бөндгөнөдөг хөөрхий ээж нь ч хорвоогийн жамаар бурхан болж. Гэтэл эрх танхи өнөөх эр өдөр шөнөгvй архи ууж эгч нараа амар тайван байлгахгvй зовоох болов. Шөнө дөлөөр согтуу ирж, эгчийгээ орноос нь чирч гулдран, архинд явуулж, тэр ч байтугай гар хvрдэг ч боллоо. Өдөр ирэх тусам давтагдах энэ vзэгдэл эгчийнх нь тэвчээрийг бvр барж гvйцжээ. Нэг орой дvv нь согтуу ирж, өнөөх хэрvvл ч vргэлжлэв. Тэсэхээ байсан нэг эгч нь дvvгээ барьж аваад хоолойг нь боотол тэр нас барчихжээ. Ингээд зовж шаналсан эгч шоронгийн хаалга татах нь тэр. Харин олон жилийн ял авсан тvvний хэргийг шvvх эргэн vзээд таван жилийн дараа шоронгоос сулласан гэдэг.



Ер нь эхнэрээ зодож, зовоодог, өөдгvй эрчvvд олон бий. Цаг ямагт   сэтгэлийн шаналгаатай, орон гэртээ ч амар амгалан байж чаддаггvй, нөхөр минь хэзээ ирж, намайг зодох бол гэсэн айдастай. Эмэгтэйчvvдийн энэ байдал нь зуршил болж, тэр нь даамжирсаар стресс, өвчин болж хувирдаг ажээ. Хэдэн сарын өмнө манай сэтгvvлд номын дэлгvvрийн хулгайн талаар нэг нийтлэл гарсан юм. Уг нийтлэлд ном хулгайлж байгаа хvмvvсийн олонх нь эмэгтэй байдаг тухай номын дэлгvvрийн худалдагчийн ярьсныг сонсоод их гайхаж билээ. Хэрвээ эрэгтэй хvн хулгай хийсэн бол тvvнийгээ зарж, архи дарс, зугаа цэнгэлд зарцуулах гэж байна гэж бодохсон. Харин ядарсан эмэгтэй хvн ном хулгайлж байгаа нь цаанаа явж явж vр хvvхэд, гэр бvлийнхээ төлөө хийсэн vйлдэл байдаг. Магадгvй тэр эмэгтэйн гэрт хоногийн хоол, талхны мөнгө байхгvй учраас ном хулгайлж зарах гэсэн байж болох юм. Тэднийг буруутгах, бас зөвтгөх хэцvv.

Нөхрөө архи уулгахгvй гэж урдуур нь орсоор байгаад архинд орчихсон эмэгтэйчvvд ч зөндөө байдаг шvv дээ. Ер нь бvх эмэгтэйчvvд л гэр бvлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байдаг шvv дээ.

  “Тунгалаг Тамир” киноны хэсгээс эргэн саная л даа. Эрдэнэ Долгороос  ганцхан асуулт тавьдаг. “Vнэн vv?” гэж. “Vнэн” гэдэг vгийг сонсоод л хар гvйхээрээ орж ирсэн шигээ хаалга саваад яваад өгдөг. Эмэгтэй хvний хувь заяа ийм л хатуу. Ганц vгнээс болоод амьдралаараа хохирч байна. Энэ бол монгол эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн харилцааг vнэнээр өгvvлсэн дvр зураг. Эрдэнэд арай жаахан илvv сонсчих тэвчээр байгаагvй гэж vv. Тийм болсон байлаа гэхэд тэрийг ухамсарлах ухаан яагаад байгаагvй юм гээд л асуулт ургана гарна. Бид зvгээр л ийм байх ёстой гэж бодоод л ирсэн. Эмэгтэй хvн эрэгтэй хvнд дарлагдах ёстой гэж боддог. Эх хvн ч гэсэн охин vрээ айлд очиж, эрийн гарт нухлагдаж зовно гэж боддог. Зөндөө их зовлон амсах юм чинь гэртээ байгаа дээрээ жаргаж аваг гэдэг шvv дээ. Нийгмийн сэтгэхvйд хvртэл хэвшил болчихсон зvйл.

Бид энэ асуудлыг өөрөөр харж, өөрөөр хандах, гарцаагvй амьдралын   шаардлага нэгэнтээ бий болсон байна. Эрчvvдээс илvv гэр орноо авч явж тэднээс илvv байхад яахаараа энэ сэтгэхvйд баригдаж явах ёстой гэж. Нийгэм хөгжил цэцэглэлт рvv, илvv оюунлиг тийшээгээ явж байгаа энэ vед хуучинсаг энэ байр суурь гарцаагvй өөрчлөгдөж харилцан хvндэтгэх, харилцан ижил тэгш харилцаан дээр л хамгийн сайхан аз жаргалтай амьдрал vvсэх болно гэдгийг ойлгох цаг болсон.

Цаг төр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.