Иргэдийг айлгасан эрчим хүчний үнийн өсөлт юу дагуулах вэ?

2010/01/05
Share |
Хүмүүс:
Иргэдийг айлгасан эрчим хүчний үнийн өсөлт юу дагуулах вэ?

-Vйлдвэрлэсэн цахилгаанаасаа ашиг олохоо байг гэхэд алдагдалгvй ажиллаж чадахгvй байгаа эрчим хvч vйлдвэрлэгч аж ахуйн нэгжvvдийн мeнeжмeнтийг өөрчлөх хэрэгтэй байна-

Эдийн засгийн хямралын далбаан дор эрчим хvчнийхэн алдагдлаа ард тvмний нуруун дээр тохохоор шийдлээ. Хувийн хэвшлийнхэн нь хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгөө төсөвт тушааж, харин төрийн байгууллагууд ард тvмний халааснаас алдагдлаа нөхөхөөр тушаал vйлджээ.

Эрчим хvчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөл өнгөрсөн оны сvvлчийн хурлаараа цахилгаан, дулааны vнийг чамгvй төгрөгөөр өсгөхөөр шийдвэрлэсэн. Тодруулбал, цахилгааны vнийг кВтц тутамд 11.8 төгрөгөөр, дулааны vнийг Гкал тутамд 1467 төгрөгөөр нэмэхээр болсон бөгөөд энэ сарын 15-наас мөрдөж эхлэх юм. Багагvй хэл ам дагуулсан шийдвэрээ баяраар далимдуулсан эрчим хvч vйлдвэрлэгчдэд алдагдлаас гарах арга зам vнийн өсөлтөөс өөр байгаагvй гэвэл худал болно. Нvvрсний vнэ болон төмөр замын ачаа тээвэрлэлтийн хөлс нэмэгдээгvй байхад яахаараа эрчим хvчний vнийг нэмж, иргэдэд дарамт учруулах болов гэсэн асуултад өнөөх л алдагдал, ашиггvй ажилдагаа тус салбарынхан урьтал болгох биз.

Тэгвэл яагаад шинэ оны босгон дээр хувийн байгууллагууд нь ашгаа хувааж байхад төсвийн мөнгөөр тэжээлгэдэг төрийнхөн нь болохоор алдагдлаа тооцож суудаг байна аа. Хvний юманд хvйтэн ханддагийн нэг илэрхийлэл бөгөөд болохгvй бvхнээ захын хар овоохойд vvрvvлчихдэг төрийнхний гэм биш зангийн нэг хэлбэр энэ.

Дээрх шийдвэрээр энгийн тоолууртай айлд цахилгааны vнэ НӨАТ-гvйгээр 68 төгрөг байснаа 79.8 төгрөг, гэр хорооллынх 66 төгрөг байснаа 77 төгрөг болж байгаа юм байна. Vйлдвэр аж ахуйн газруудынх өдрийн цагаар 11.80 төгрөгөөр, оройн буюу оргил цагийн хэрэглээний тариф нь 28 төгрөгөөр нэмэгджээ. Дулааны хувьд орон сууцных ам.метр нь 265 төгрөг байсан бол 17 хоногийн дараанаас 304 төгрөг, хэрэгцээний халуун усны vнэ халаалтын улиралд хvн тутамд 1000 төгрөг байснаа 1145, халаалтын бус улиралд 1500 байснаа 1718 болж нэмэгдлээ. Нvvрсний vнэ, төмөр замын тээвэрлэлтийн хөлс өссөн тохиолдолд цахилгаан дулааны vнийг нэмэх нь зvйн хэрэг. Гэтэл алдагдлаа нөхөхийн тулд ард тvмний халаасанд "гар дvрэх" эрх эрчим хvчний салбарынханд байхгvй баймаар. Засгийн газар ч биш зам зуурын "том толгойт"-нууд ийнхvv шийдвэрлэсэн нь энэ оронд хэн эрх баригч вэ гэсэн эргэлзээг төрvvлэх.

Мэдээж, Зохицуулагчдын зөвлөл Засгийн газрын мэдэлд байдаггvй хэмээн "томрох" байх л даа. Гэхдээ Засгийн газарт тэдний шийдвэрийг цуцлах эрх нь бий гэж иргэд итгэж байгаа. Хэрвээ эрх баригчид Эрчим хvчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн гаргасан шийдвэрт нөлөөлөх эрхгvй юм бол төсвийн мөнгөөр тэтгэж тэжээж, төрөөс тус газрыг цалинжуулах хэрэгтэй ч юм уу, бvv мэд. Цахилгаан, дулааны vнэ өссөнөөр талхны vнэ 10.6 төгрөг, нэг килограмм нэгдvгээр болон дээд гурилын vнэ 4.6-5.3 төгрөг, нэг литр савласан сvvний vнэ 5.8 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэнэ. Төсвийн байгууллагын хувьд эмнэлэг, их сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт зардал дээрх vнийн өөрчлөлтөөс болж 0.8-3.3 хувь буюу 2.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж. Энэ бол эрчим хvчнийхний өөрсдийнх нь гаргасан тооцоо. Харин бодит байдал дээр шал өөрөөр тусгалаа олох нь ойлгомжтой.

Цалин хөлс нь нэмэгдээгvй байгаа иргэдэд талх, будаа тариа ногоо нь таван төгрөгөөр биш 50-500 төгрөгөөр өсч очих нь практик жишээ. Цахилгаан дулааны vнэ өссөнөөр vйлдвэрлэгчид бvтээгдэхvvнийхээ vнийг нэмнэ. Өөрөөр хэлбэл бvхий л салбарт vнийн хөөрөгдөл дэгдэх нь дамжиггvй. Эдийн засгийн хямралд нэрвэгдсэн эдийн засаг эрчим хvчний vнийн хөөрөгдөлд улам л сульдаж, иргэдийн амьдрал улам л доройтох болно. Хичнээн жижиг, дунд vйлдвэрvvд хаалгаа барьж, хичнээн хvн ажилгvйдлийн эгнээнд шилжиж, хичнээн айл эмзэг бvлгийн тоонд орохыг Эрчим хvчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөл тооцоогvй нь харамсалтай. Оюутны сургалтын төлбөр, тvрээсийн байр, идэх хоол, өмсөх хувцас, орон сууцны vнэ тэнгэрт хадаж, банк санхvv, барилга орон сууц, эрvvл мэнд, боловсрол гээд цахилгаан дулааны vнийн өсөлт салбар бvхэнд "дайн" зарлаж, дажин vvсгэх нь илэрхий болжээ.

Vйлдвэрлэсэн цахилгаанаасаа ашиг олохоо байг гэхэд алдагдалгvй ажиллаж чадахгvй байгаа эрчим хvч vйлдвэрлэгч аж ахуйн нэгжvvдийн мeнeжeрийг нь өөрчилж, мeнeжмeнтийг нь солиод vзвэл яасан юм, ингэхэд. Vйлдвэрлэсэн цахилгааныхаа хөлсийг бvрэн бvтэн авч чадахгvй хэрнээ vнэ нэмэх нь гал дээр тос асгасантай л адил хэрэг болов уу. Эцсийн эцэст дандаа л иргэдэд буруугаа тохдог төрийн албан хаагчдад албаа муу авч явсных нь төлөө ажлын хариуцлага тооцох цаг нь болжээ.

Эрчим хvчний vнийг нэмсэн тохиолдолд Засгийн газраас зарласан мөнөөх "Бизнeсийн орчны шинэтгэлийн жил" талаар өнгөрөх нь эхнээсээ л тодорхой болчихлоо. Иргэдээ боддог төртэй юм бол энэ шийдвэрийг эрх баригчид цуцална хэмээн найдья. Эс бөгөөс энэ улсын иргэд эмзэг бvлгийн эгнээд шилжээд дуусах дэгээ.
Ж.НЯМСVРЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.