Үзэгчид "Брэнд" хатагтайд татагдах болсон уу?

2010/01/06
Share |
Хүмүүс: Хулан |  Д.Пүрэвсүрэн | 
Үзэгчид

Хэдэн жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоодын реклам л цуварч өгдөг байсан телевизээр өдгөө Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийж буй шинэ кинонуудын рекламаар хахаж цацах болж. Муу нь юу байхав. Алдаа оноотой ч уран бүтээл төрж байна. Борооны дараах мөөг шиг бөөн бөөнөөрөө бүтээл урсаж буй энэ үеийг монголын кино урлагийн сэргэн мандалтын үе гэх болсон нь учиртай.  Тэр ч бүү хэл топ модель Пүрэвсүрэн, драммын театрын залуу жүжигчин Хулан гээд л кино бүхэнд дүрээ мөнхлөх болсон эрэлттэй жүжигчдийг Молливууд хэмээн нэрийдэх болов. Техник технологийн дэвшил, уран бүтээлчдийн өсөлт, хөгжлийн үр дүнд төрөн гарсан өч төчнөөн уран бүтээлүүд үзэгчдээс өндөр үнэлгээ авах болж. Тэр дундаа ямагт брэнд жүжигчдийг сонгодог мяндсан мэдрэмжтэй найруулагч Батболдын бүтээл бүр “хит” болж байгаа. Сонголт хийх эрхтэй болсон манайхан ч давуу талаа ашиглан таалагдахгүй кинондоо таван төгрөгөө үрэхээ больсон. Харин Батболдын кино бол Пүүжээ тоглосон байж таараа, Пүүжээ байгаа л бол тасалбараа авахаас биш яахав гэдэг болсон гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй л байх. Юутай ч Батболд найруулагчийн “Цасан охин” МУСК нэг цагт нээлтээ хийж буй "үе тэнгийн үхэр, хонь жилтнүүдээсээ" арай л илүү рейтингтэй яваа дуулдсан шүү.


Отгонцэцэг
Отгонцэцэг
Одбаяр
Одбаяр
Хулан
Хулан
Нарансолонго, Бархүү
Нарансолонго, Бархүү
Лхагваа, Мягаа, Аюуш
Лхагваа, Мягаа, Аюуш
Пүрэвсүрэн
Пүрэвсүрэн
Молливууд
Молливууд
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.