"Олон овоот"-ын алтны орд "Жаст" группт очжээ

2010/01/06
Share |
Хүмүүс:

Гурван ч банкны барьцаанд байсан "Олон овоот"-ын алтны орд оны өмнөхөн "Жаст" группийн захирал Ш.Батхүүгийн мэдэлд очлоо.

Төрийн ордноор олон хоног гүйдэлтэй юм шиг яваад байсан "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр ийм л ажил амжуулж явсан байх нь. Тэрбээр "Анод", "Зоос", "Хадгаламж" банкуудад тус тус 40, 50,20 сая ам.долларын барьцаанд "Олон овоот"-ын алтны ордоо барьцаалчихаад зээлээ эргэн төлөөгүй. Хулхидуулсан банкууд нь ч дампуурч эхэлсэн билээ. Гэхдээ энд ганцхан гайхамшиг бий. "Жаст" группээрээ халхавч хийн, "Олон овоот"-ыг компанидаа Ш.Батхүү ямар "хор" найруулж худалдан авсныг одоохондоо мэдэх хүн ховор. Ямар ч байсан мөнгө төлөөгүй гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой болсон. Яагаад гэвэл тус ордыг худалдан авахаар 2009 оны сүүл мушгин Хонгконг, БНСУ-аас тус бүрдээ 130 сая ам.долларын үнийн санал ирсэн юм билээ. 200 гаруй тэрбум төгрөг шүү дээ. Төрөөс "Зоос" банкинд зориулан бонд гаргаж зовох шаардлагагүй. Бүр нэг ч биш нэлээн хэдэн дампуурсан банкийг хөл дээр нь босгоод ирэх мөнгөөр "Бидэнд худалдаач ээ" гээд гуйж ч үзсэн, чадаагүй. Тэднийг огтхон авч хэлэлцээгүй гэсэн. Зүгээр л "Жаст"-д "май" гээд бэлэглэчихэж.

Өмнө нь "Анод" банк дампуурахад барьцаанд байсан ордыг нь зүгээр л чөлөөлчихсөн. Тэр үед хууль зөрчиж байгааг нь олон хүн ярьсан ч нэг их асуудал болгон гаргаж ирээгүй юм. Харин удирдлагуудыг нь чанаргүй зээл гаргасан гээд хорьж билээ. Гэтэл араас нь "Зоос" банк дампуурахад "Энэ банкны цаана Олон овоотын алтны орд байгаа. Түүнийг зараад хохирлыг нь хялбархан дарчих боломжтой" гээд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өөрийн амаар ярьж байсныг бид мэднэ.

Тиймдээ ч төрөөс 100 тэрбум төгрөгийн бонд гаргуулж, "Зоос"-ыг төрийн банк хэмээн нэрийдэхээр шийдвэрлэсэн дээ. Тун саяхны асуудал юмдаг. УИХ-аас шийдвэр нь гараад 14 ч хоноогүй байхад дампуурлын эсрэг "аварлын од" болгон зарлаад байсан ордоо хувь компанид өгчихдөг нь хачирхалтай юм. Тэгэхээр анхнаасаа л "Жаст"-ын Ж.Батхүү "Монгол газар" компанийн "Олон овоот"-ын лицензд шунаж байсан юм гэнэ.

Энэ байдлыг эхнээс нь ухвал "Монгол газар" компани зээлсэн мөнгөө эргүүлэн өгөх нь битгий хэл худалдан авсан техникийнхээ төлбөрийг төлөөгүй. Бүр ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй болоод ирэхдээ "Жаст" групптэй нэгдэхээр болсноо зарласан. Харамсалтай нь тооцоо мөнгөн дээрээ тохиролцоогүй болохоор "Жаст"-ын мөрөөдөл талаар өнгөрсөн гэнэ лээ. Одоо "Монгол газар" ХХК-г Баянгол дүүргийн татварын алба "Нийгмийн даатгалын татвараа хэдэн жилээр нь төлөөгүй" гээд шүүхэд өгчихсөн байгаа.

Харин дараа нь ордын лиценз гурван банкны барьцаанд байлаа. Уншигч та санаж байгаа бол бараг хоёрхон сарын өмнө дөө "Монголшуудан" банк, "Хадгаламж" банктай нэгдээд удирдлагыг нь "Жаст" групп авсан. Ингээд "Зоос" банкийг эгнээндээ нэгтгэнэ гээд хэвлэлийн хурал ч зарлаж байлаа. Гэхдээ бас л тохиролцоонд хүрээгүй учраас энэ явдал дуусгавар болсон. Одоо харин "Дампуурч байсан банкийг "Жаст"-ынхан аваад яах байсан юм бол" гэсэн асуулт дагаж явдаг. Энэ асуултын учиг өнөөдөр л тайлагдаж байх шиг байна. Мэдээжийн хэрэг энэ бүхний цаана өнөөх алдарт "Олон овоот" байсан юм байх. Таамаг төдий яригдаж байсан зүйлийг батлах хүн олон байна.

Болсон үйл явдал энэ. Дампуурдаг нь дампуурч, алддаг нь алдаад төрөөс мөнгө гарах нь тодорхой болчихсон. Харин энэ бүхнээс ганцхан "Жаст" групп хожиж байх шив дээ. Гэхдээ л үүний цаана асар том хуйвалдаан болж, хуулийн олон заалт зөрчигдсөн. Тоочиж барахгүй ч заримаас нь дурьдвал, Төсвийн тухай хууль, Банкны тухай хууль гээд зогсохгүй Монгол Улсыг хөгжүүлэх сангаас өгсөн зээлийг үрэн таран хийчихлээ. Хэн хариуцлага хүлээх бол. Байгаагаа барьцаанд өгчхөөд, банк дампуурах эх үүсвэрийг тавьсан "Монгол газар"-ын эзэн Ц.Мянганбаяр "унах нь ч унана" гэж байгаа. Харин хууль зөрчсөн "Жаст"-ынхан яах бол. Үүнийг хянадаг, хариуцдаг байгууллага гэж байна уу. Ямар сайндаа л Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих гэж байх вэ дээ. Гэхдээ хувийн банк, компаниудын дундуур ороод хориг саад тавих эрхгүй учраас "Зоос" банкинд зориулан гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийн бондод өнөөдөр хориг тавина гэсэн. Ингэхдээ "Төрийн банкинд гаргасан бондны зориулалт нь "Зоос" банкинд очиж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн I зүйлийн хоёр дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн нэгдэх хэсгийн заалтыг зөрчсөн" гээд хориг тавихаар хэлэлцэж байгаа юм байна лээ.

news.gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ìèêñû ñîëè çàêëàäêà купить экстази опт грибы ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð°Ñ ‰Ð¸Ðµ псилоциР±Ð¸Ð½ насвай ютуб кокаин состав купить КристалР»Ñ‹ Элиста купить ГанджубР°Ñ Красный Холм купить LSD Нижний Ломов Купить Экстази Мдма Пилсы В Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ çàêëàäêè êðàñíîäàðå ñîëü купить Героин Емва наркотиРº мефедроР½ колеса закладкР¸ купить жидкий экстази ОтрадноРµ ЗакладкР¸ экстази в ЛениногР¾Ñ€ÑÐºÐµ амфетамР¸Ð½ купить в спбе wayprim Аналоги капсул Лирика çàêëàäêè ñîëè ïî çàïîðîæüþ Как грамотнР¾ слезти с TRUE BLUE Ð¼ÐµÐ½ÐµÐ´Ð¶ÐµÑ € по приему персонаР»Ð° купить Иней ÐÐ¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐº купить skunk семена как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚ рега hidra купить Кокос Мышкин Список прекурсР¾Ñ€Ð¾Ð² | СП Химпром ñïàéñ çàêëàäêà êàëóãà как определР¸Ñ‚ÑŒ кокаин ТРАМАДОР› цена в АрмавирРµ, купить ТрамадоР» в аптеках АрмавирР° почему Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð»Ð¸ meendo купить Снег Алексин купить Шишки Тула купить МЕФ БелинскР¸Ð¹ купить Гарсон НестероР² MDMA в ПодгорнР¾Ð¼
IP:146.185.205.92  2017-12-27 03:58:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.