Жорлонд хаясан хүүхдээ эх нь өсгөхөөр болжээ

2010/01/06
Share |
Хүмүүс:
Жорлонд хаясан хүүхдээ эх нь өсгөхөөр болжээ

Шинэ оны өмнөх өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд “Автобус-1” компанийн жорлонд нярай хүүхэд хаясан байсан тухай бид өмнө мэдээлж байсан. Энэ хэргийг сурвалжлахаар бид хэрэг гарсан газрыг зорьсон юм. Эмэгтэйн ажиллаж байсан гэх цайны газар орлоо. Тус газарт хоёр эмэгтэй ажиллаж байв. Биднийг ороход тэд их л сэжиглэнгүй харж байлаа.

Тус бааз Үйлдвэр комбинатад байх цагаан хаалганы ойролцоо байдаг. Эмэгтэй тус баазад байх түрээсийн цайны газарт ажилладаг байжээ. Түүнийг Б гэдэг бөгөөд 25 орчим насных аж. Тэрбээр тус компанийн цайны газарт жил шахам ажилласан гэнэ. Эх сурвалжийн яриагаар эмэгтэйн нөхөр шоронд хоригдож байж болзошгүй гэсэн. Гэхдээ тэрбээр одоо тав орчим насны хүүтэй гэнэ. Харин хаясан гэх хүүхдийн эцэг тодорхойгүй байна.

Эмэгтэй долоон сар орчимтой жирэмсэн байжээ. Гэхдээ ойр орчмынх нь хүмүүс сайн мэддэггүй байсан гэнэ. Тэр өдөр Б зүв зүгээр ажлаа хийж байсан аж. Хэрэг гарсан тухайн өдөр Б нь шүд өвдөөд байна хэмээн байн байн эм ууж байсан байна. Энэ нь өвдөлтөө намдаахын тулд өвчин намдаах эм ууж байсан байх магадлалтай аж.
Хүүхэд унасан гэх бие засах газар нь нийтийх юм. Нэг метр гаруй гүнзгий бөгөөд бохир ялгадасаар дүүрсэн байлаа. Ийм нүхэнд хүүхдээ хаясан гэж бодоход үнэхээр аймшигтай байв.

Сав агшаах тариаг өөртөө хийсэн байж болзошгүй
Эх сурвалжийн хэлж буйгаар Б нь долоон сартай ургаа дутуу төрүүлэх гэж өөртөө сав агшаах тариа хийсэн байж болзошгүй гэнэ. Тэрбээр урьд нь хүн эмнэлэгт асрагч хийж байсан аж. Тиймээс ч энэ талаар мэдлэгтэй байж болзошгүй. Тухайн өдөр тус баазынхан цайны газраар үйлчлүүлэхэд ажлаа зүгээр хийгээд явж байжээ. Харин үдээс хойш тус баазын жолооч н.Батбаяр бие засахаар жорлонд ороход хүүхэд уйлах дуу гарсан байна. Тэрбээр сандран инженер, засварчин нарыг дуудан тусламж хүсчээ. Хүүхдийг олсон жолооч нэлээд жижиг биетэй учир түүнийг доош буулган хүүхдийг дээш гаргасан байна.

Тэд өөрсдийн өмсөж явсан хувцсаараа хүүхдийг боож авчээ. Харин хүүхдийн хүйг угаар нь хурц үзүүртэй зүйлээр огтолж хаясан байсан гэнэ. Урт хүйтэй байсан учраас хүүхэд амьд гарсан байж болзошгүй. Хүүхдийг олсон хүмүүс тэр даруйдаа шуурхай бүлэг 105 болон цагдаа дууджээ. Жорлонд хаягдсан гэх хүүхэд хоёр кг 100 гр жинтэй охин байсан байна. Хүүхдийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Хүйтэнд хайрагдаж даарсан байжээ. Харин чухам хэн хүүхдийг жорлонд хаясныг тухайн үед мэдээгүй байна. Учир нь тус баазын хашаанд байх нийтийн бие засах газарт шил лааз түүдэг гудамжны гэх тодотголтой иргэд олонтаа ордог байжээ. Иймээс тийм хүмүүс орж ирээд хүүхдээ хаячихлаа гэж бодож байсан гэнэ. Гэтэл удалгүй цайны газарт Б нь цус алдаж эхэлсэн байна. Ингээд түүнтэй хамт ажилладаг хүмүүс нь такси барин Эх нялхсын эмнэлэгт аваачиж өгснөөр мэджээ. Үүний дараагаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж, хүмүүсийг байцаасан аж. Холбогдох хүмүүс түүнийг санаатайгаар хүүхдээ зулбуулах гэсэн гэж үзэж байгаа юм. Учир нь өөртөө тариа хийсэн байх магадлалтай тухай яриа дэгдсэн нь ийм таамаглалд хүргэж байгаа юм.

Эмэгтэй охиноо өөрөө авна гэжээ

Бяцхан үрээ санаатайгаар зулбуулсан эмэгтэйг хүүхдээ авахгүй гэнэ гэсэн яриа чих дэлсээд авав. Харин эх сурвалж энэ яриаг няцаасан юм. Эмэгтэй одоогоор охинтойгоо Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хэвтэж байгаа. Охин дутуу төрсөн учир одоогоор инкубаторт байгаа. Шинэ оны эхний өдөр Б охиноо амлуулсан, өөрөө авна гэж байгаа аж. Оны дараахан түүнийг эмнэлэгт эргэж очиход огт үг дуугарахгүй, гөлөрсөн шоконд орсон байдалтай байсан гэнэ. Харин тэнд байсан хүмүүсийн ярьж буйгаар одоо шокноос гараад сэтгэл санаа нь тайвширсан гэнэ. Охиноо өөрөө авч өсгөнө хэмээн ярьж байгаа гэсэн.

Түүнтэй уулзахаар Эх нялхсын төвийг зорьсон ч олж уулзаж чадсангүй. Жорлонд хаясан нярай үрээ өсгөж, ээж нь болохоо хүлээн зөвшөөрсөн бололтой.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хахаха аймар юмаааа
IP:150.129.143.26  2014-10-30 02:54:14
puma ysan ch hetsuu yum b deee.iim shan ur tengerees zayaj bhad yaj hayj chadaj bnaaa neeree
IP:112.72.13.88  2014-12-16 21:54:59
GeogSag cialis effect on women can i buy cialis online cialis prescription onlinebuy generic cialis softtabs cheap cialis precio farmacia benavides online medication cialiscialis testosterone booster cialis professional england buy cialis generic onlinecan you take finasteride with hytrin proscar pelo propecia propecia hair treatmenflomax cialis acquistarecialis generico cialis online boots
IP:31.184.238.55  2015-05-10 05:54:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.