ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН ХИЛЧДИЙН ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ

2010/01/06
Share |
Хүмүүс:
ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН ХИЛЧДИЙН ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ

Өнгөрөгч онд гарсан хэргийн цаад учир шалтгаан өнөөдрийг хүртэл ил болоогүй байна. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт гарсан хэргийн гэрч, үйлдсэн хилчид ч мөрдөн байцаагдаж байгаа. Гэтэл хэргийн илрүүлэлт удааширч хилийн цэргийн удирдлага солигдоод ч дорвитой үр дүн гарсангүй. 0129-р анги төдийгүй хилийн цэргийнхэнд хар толбо дагуулсан хэрэг Улсын мөрдөн байцаах газарт шилжиж байсан цаг саяхан. Хилчдээс байцаалт авч мөрдөн шалгаж байсан ч хэргийн цаад нарийн учрыг ил болгож чадаагүй бололтой. Хамт алба хааж байсан журмын нөхдийнхөө өөдөөс бууны ам шагайж 3 хүний алтан амь хороож 7 хүнийг барьцаалан оргосон байлдагчид өнөөдөр Ганц худгийн урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа. Хилийн цэргийн тэргүүний анги, дэг журамтай байцаагчид, ёс зүйн асуудалгүй хамт олон гээд хэрэг гардаг ангийг хайцаалах зүйл олон бий. Тэгвэл яагаад хүний амь хохироож хүнд гэмт хэрэгтэн болох эхлэлийг хилчид тавив. Уул усны догшин хайрхан, урд байсан сүмийн үлдэгдэл дээр хилийн цэргийн ангийг барьсан гээд мухар сүсэгтэй холбон тайлбарлах зүйл гарч ирж байсныг ч үзэгчид мартаагүй биз. Гэдэс өлсөж, ам цангах хүнд нөхцөл үгүй, дарамт шахалт зодуур нүдүүр байгаагүйг ангийн хамт олон шалгалт хийсэн ажлын хэсгийнхэнд ч мэдүүлж байсан. 3 хүний амийг авч олон түгшүүр дагуулсан хилчдийн хэрэг он дамналаа. Яаралтай шийдэж эцсийн дүгнэлтийг гаргах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд нийслэлийн прокурорын газарт үүрэгджээ. Хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд хэргийн шалтгаан үүслийг прокурорын байгууллага эцэслэн тогтоох учиртай.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.