Анхням эргэн ирэх нь

2010/01/07
Share |
Хүмүүс: Анхням | 
Анхням эргэн ирэх нь

Анхны уран бүтээлээрээ бүрэн нүцгэлж байсан цэл залуухан, толгой дээгүүр түүнийг өдгөө ч хувцасгүйгээр төсөөлөх хүмүүс олон. Харин Анхням өөрийгөө 30 эргэм насны, буурь суурьтай, ажилсаг, тун ч сайхан зантай эмэгтэй хэмээн тодорхойлдог.  Халуухан хэр нь намбалаг хатагтай хааяа нэгхэн тэсэрдэг зангаараа тун удахгүй Сексийн эрх чөлөөг тунхаглах болсон гэнэ шүү. Урд хөршрүү гүйдэлтэй болсон Анхням хятадын жүжигчин залуутай хайрын романс үүсгэж, хамаг охидуудынх нь нулимсыг барж байгаа тухай бүдэг бадаг сураг бүүр түүрхэн дуулдаж байсан. Тэгвэл жүжигчин бүсгүй маань “Мөрөөдлийн хөлөг онгоц” МУСК-нд хамтран тоглосон жүжигчин Ж.Жамъяансүрэнгийн найруулж буй “Сексийн эрх чөлөө” кинонд тоглохоор эх орондоо ирсэн аж. Хэдий халуун залуу насаа алдаж, хашир бурхи эзэгтэй болсон ч эротик жүжигчин хэвээр байгаа нь олон фэнүүдэд нь таалагдах биз. Юутай ч тун удахгүй хамаг монголын хүсэмжит бүсгүйчүүдийн нэг Анхаа цоо шинэхэн, халуухан уран бүтээлээр эргэн ирэх нь байна шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.