Нүүрсний замаар 10 мянган км аялсан нь

2010/01/07
Share |
Хүмүүс:
Нүүрсний замаар 10 мянган км аялсан нь

“ТЭРБУМТАН” УЛС-ӨМНӨД ХӨРШ
Нүүрсний зам дагасан аялал маань Тянжинийг зорив. Номхон далай руу өөр эргээс очиж байгаа нь энэ. Владивостокоос Харбинаар дамжин зорьсон газраа хүрнэ. Сибирийн хүйтэн өмнөд хөршид маань бас тухалчихжээ. Харбины нисэх буудалд онгоц саатаж, шатахууны хоолой  хөлдсөн учир зам түр саатав. Өмнөд хөрш, БНХАУ 1.3 тэрбум хүнтэй. Бөмбөрцгийн хүн амын 5/1 нь бидэнтэй айлсан амьдарч байна. Дуунд гардагчлан жинхэнэ яндаж болдоггүй далай шиг том зах зээл өмнө маань цэлийж байна. “Тэрбумтан” улсын нүүрсний олборлолт, хэрэглээ, импорт, экспортын хэмжээ яг л хүнийхээ тоо шиг томоор яригдана. Бидний зорьж очсон Тянжин БНХАУ-ын гурав дахь том далайн боомт. Номхон далайн Шар тэнгисийн Бохайн буланд энэ боомт оршдог. Чухам энэ л боомтоос Америк, Канад, Австрали, Индонези, Энэтхэг, Европ гээд энэ дэлхийн тив бүрээс ачаа тээврийн хөлөг онгоцууд ирж очин байдаг билээ.

ХЭМНЭ, ХЭМНЭ, БАС ДАХИН ХЭМНЭ…
Монголын нүүрс Тянжинд хүрч Япон, Солонгос зэрэг гуравдагч зах зээлд гарахын  тулд говиос 1600 ки-лометр зам  туулна. Газрын ойр, замын дөт, зах зээлийн багтаамжийг нь тооцвол монгол нүүрс жинхэнэ чулуу болох, дэлхийд гарах ашигтай бөгөөд хэрэгтэй гарцын нэг  нь яах аргагүй өмнөд айл, тэр тусмаа Тянжин боомт юм. БНХАУ орчин үеийн хэмнэл болсон нарийн царигтай төмөр замтай. Дэлхийн дийлэнх улс орон ийм зам ашигладаг. Нарийн цариг дээрх тээвэрлэлт зардал багатай, хурдан, шатахуун бага зарцуулдаг онцлогтой. Хэмнэ, хэмнэ, бас дахин хэмнэ гэсэн санааг Оросын төмөр замаас олж харсан билээ. Тэгвэл жинхэнэ хэмнэлт, жинхэнэ хурд, зах зээлийн асар баялаг багтаамжийг эндээс, нарийн царигтай замаас хүр-тэж болох давуу талтай.

ТЯНЖИН
Онгоц, мөн 300 км/цагийн хурдтай цахилгаан галт тэрэг хөлөглөн Тянжин боомтод ирлээ. Тянжин порт групп 2009 онд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр 1,9 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь магадгүй Хятадын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний түүхий эдийн хэрэглээтэй холбоотой байж болох юм. Өмнөд хөршийн нүүрсний гадаад худалдааны 3/1 нь үүгээр дамждаг. 14 сая хүн амтай боомт хот харьцангуй дулаахан байлаа. Нааш цааш уухилан зөрөлдөх хөлөг онгоц, аварга том нүүрсний терминал гээд энд үзэх юм ихтэй. 20 км-ийн алсаас нүүрс дамжуулан ачих хоолой ердөө гурван цагийн дотор 50 мянган тоннын даацтай хөлөг онгоцыг дүүргэнэ.

2009 оны эхний 10 сарын байдлаар Хятад улс 96,8 сая тонн нүүрс импортоор авчээ. Харин үүний ердөө 5 хувийг Монгол улсаас худалдан авсан байна. Харьцуулахад Орос манайхаас 2 дахин их буюу 10,1 хувь, Австрали 7 дахин их буюу 35,6 хувийг эзэлж байна.

ТЭД, БИД
Хятадын нүүрсний зах зээл, олборлолт хийгээд боловсруулалтад үсрэнгүй өөрчлөлт гарчээ. Нэг жишээ хэлье. Жилд 100 сая тонноос дээш хэмжээний нүүрс олборлодог дэлхийн цорын ганц уурхай болох Шэньдун хятадын Шинхуа группийн харьяанд байдаг. Хуучин жилд 10 саяас дээш тонн нүүрс олборлодог уурхайд 30-40 мянган хүн ажилладаг байж. Харин Шэньдуны уурхайд 8430 хүн ажилладаг. Энэ бол дэвшилтэт техник технологи болон шинэ уурхайн хэв загварыг амьдралд хослуулан хэрэгжүүлсний үр дүн. Хятад нүүрсээ ийм маягаар олборлож байна. Харин бид…

БУГАТ
Бид гэрийн зүг дөхсөөр. Аяллын маань дараагийн цэг Өвөр Монголын Бугат хот. Өмнөговь дахь манай хилээс ердөө 300 гаруй километрт орших энэ хот бол дэлхийн зиндаагаар яригдах том ган хайлуулах үйлдвэрээрээ алдартай газар. Нүүрсний зам даган аялж яваа бидний зайлшгүй орох ёстой газар. 1954 онд үүдээ нээсэн, ёстой л “зууны бүтээн байгуулалт” гэмээр энэ үйлдвэрт өнөөдөр зөвхөн инженер, мэргэжилт-нүүдийнх нь тоо 20 мянгад хүрч байна. 2005 оны байдлаар үйлдвэрлэл нь 7 сая тонныг давжээ. Эднийх жилд 8,5 сая тонн ган ширмэн бүтээгдхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ган гэдэг хятад үг юм байна. Өвөр монгол-чууд болохоор гангийн үйлдвэрээ “Болдын бүлэглэл” гэж нэрлэнэ. Бидний үзэж танилцсан “Болдын бүлэглэл” Бугат хот доторхи бас нэгэн хот юм. Үйлдвэртэй танилцахын тулд дугуйгаар хоёр цаг яваад, 2/1-ийг нь ч бүрэн үзэж амжаагүй билээ.

ГАНЦ МОД БООМТ
Бугатаас БНХАУ-ын хойд хил Ганц мод боомтыг зорилоо. Үүгээр монгол нүүрс ачааны тэргээр өмнөд хөршийн гүнд хүрч байна. Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэсийг дэлхийн зах зээлд аль чиглэлээр, ямар төмөр замаар гаргах вэ? Үнэхээр ч тэрбум тэрбум тонноор хэмжигдэх их баялгийг Монгол улс өнөөдрийнх шиг ачааны машинаар зөөж хилийн цаана гаргаж борлуулна гэдэг Москва, Берлин рүү “Боинг”-оор бус “Эк-сел”-ээр хүн зөөснөөс ялгаагүй хэрэг.  Зөөж борлуулах зам үгүй бол ашигт алтмал маань ашиггүй хэрүүл хэвээр үлдэх болно. Төмөр зам тойрсон маргааны учир энэ билээ. 

1600 БА 4500 КМ
7 хоногийн дотор 6 удаа онгоцоор нисч, Орос, Хятадыг туулан нийт 10 мянган километр туулжээ. Монголын маань хилийн зүг дөхөх тусам газрын байдал сэтгэлд нэг л дотноор тэгшрэн цэлийж, хойд зүгийн хүйтэн салхи цонхны цаана исгэрэн шуугина. Өвөг дээдсээс үлдээсэн их өв, бурхны тэнгэрийн хайр хишиг гэлтэй их баялгийн өлгий болсон эх орон руугаа  буцаж байна. Хишиг баялаг маань хэрүүл тэмцлээр бус саруул санаачилга, бүтээлч ажил, олон гарцаар дэлхийн зах зээлд гарч эзэн бидэндээ үр шимээ хүртээгээсэй гэсэн ганцхан бодол замын турш намайг эзэмдсээр байв. Ярьж маргалдаж байх хооронд маань дэлхий биднийг хүлээхгүй урагшлан хөгжсөөр...  Монгол нүүрс Орос руу 4500, Хятад руу 1600 км зам туулан тэндээсээ гуравдагч зах зээлд далайгаар гарах боломжтой. ”Зам бүхэн Ром орно” гэдэгчлэн хойшоо ч урагшаа ч, холуур ч дөтөөр ч, хувийн компани, хувьсгалын уурхайн алиных нь ч монгол нүүрс  дэлхийн зах зээлд гарах нь л чухал байна. Хойд ба урд чиглэл, өргөн ба нарийн төмөр замын давуу ба сул талын тухай удаан маргааны үр дүнд аль аль хувилбарынх нь давуу тал  замхран алга болж, бусдын аманд унах аюул бас бий. Туйлын зөв болон хамгийн буруу аль нэг хувилбар  байхгүй биз ээ. Эдийн засгийн утгаараа бусдын зуучлалгүйгээр, дэлхийн стандартын төмөр замаар, дугуй солилгүй, зах зээлдээ шууд хүрдэг дөт зам нь ашигтай ч эрх ашгийн тэнцвэр талаасаа энэ хоёр хувилбар хоёулаа зөв байгаа нь монголчуудын хувьд хамгийн оновчтой гарц юм байна гэсэн бодол тээсээр эх орныхоо өмнөд хил Гашуун Сухайтаар орж ирлээ. Бидний туулсан хоёр замын нэг нь дэндүү үнэтэй, дэндүү урт, харин удаах нь амархан, ашигтай боловч араасаа дэндүү их хэл ам, хардалт сэрдэлт дагуулсан зам юм. Том гүрнүүдийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлж дундаас нь хүүгээрээ бэрс гарах адармаатай өргийн ялагч нь зөвхөн монголчууд байх нэг л гарцыг нүүрсний замаар хий-сэн энэхүү аяллаас олж харсан билээ.

ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ
(2009 оны эхний 10 сарын байдлаар)

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Cacehwan search skittle, https://gescutowso.amebaownd.c om/posts/5158615 pokemon_white_2_rom_zip_englis h, https://feulatagsjsal.amebaown d.com/posts/5159103 south_park_torrent_all_seasons _1-14, http://archive.is/DejQP kickass_torrent_telugu_movies_ 2015_free_download, https://pesisseethe.amebaownd. com/posts/5158219 arkaos_media_master_pro_4_crac k, http://archive.is/H6MOZ mathcad_15_portable_rutracker, https://geyvembhipmemb.amebaow nd.com/posts/5158292 dell_portable_computer_tablet_ t07g, https://golworltenty.amebaownd .com/posts/5159077 download_autocad_2016_full_cra ck_torrent, http://top1seo.site/redirect.p hp?url=https%3a%2f%2fgeyvembhi pmemb.amebaownd.com%2fposts%2f 5158936 spotlight_8_test_booklet_chita t_onlain, https://firesscharmdowc.amebao wnd.com/posts/5159883 erp_tally_9_free_download_with _serial_key_and_activation_key , https://esfispemo.amebaownd.co m/posts/5158498 embedded_systems_introduction_ to_arm_cortex-m_microcontrolle rs_pdf_download, http://archive.is/OxHfA torrent_how_i_met_your_mother_ season_8_kickass,happypancake_speed_dating, http://circulotne.com/go.php?g o=https%3a%2f%2fmarltitale.ame baownd.com%2fposts%2f5159750 download_key_kaspersky_interne t_security_2013_moi_nhat, http://yaeni.com/redirect.php? url=https%3a%2f%2flmeninoutbiz .amebaownd.com%2fposts%2f51579 80 wingate_proxy_server_730_crack , https://firesscharmdowc.amebao wnd.com/posts/5159883 erp_tally_9_free_download_with _serial_key_and_activation_key , https://pesisseethe.amebaownd. com/posts/5157926 Mx_player_pro_apk_cracked_xp, https://ginjivire.amebaownd.co m/posts/5159819 gta_5_xbox_360_iso_fr_torrent, https://makinlebu.amebaownd.co m/posts/5159655 Torrent_cnc_simulator, https://gescutowso.amebaownd.c om/posts/5158468 gwen_stefani_love_angel_music_ baby_320_torrent, https://marltitale.amebaownd.c om/posts/5159723 muvizu_play_plus_full_download ,Torrent_cnc_simulator, https://makinlebu.amebaownd.co m/posts/5159816 download_gintama_2015_sub_indo _samehadaku, https://gravechenec.amebaownd. com/posts/5157778 dr_dre_compton_album_torrent_d ownload, http://www.seoscore.it/redirec t.php?url=https%3a%2f%2fdaylow alsekt.amebaownd.com%2fposts%2 f5158090 magic_pattern_pro_skachat_besp latno, http://archive.is/1eW11 nomi_c07005_proshivka,crack_windows_7_cw_exe, http://www.webstars.hu/redirec t.php?url=https%3a%2f%2fmarlti tale.amebaownd.com%2fposts%2f5 159668 abbyy_finereader_12_pro_serial _number, http://archive.is/Qr4Ux dating_sites_for_single_mother s, http://archive.is/w3iD6 eurosky_es-4060_instruktsiia, http://www.businessworldwide.i nfo/redirect.php?url=https%3a% 2f%2fgeyvembhipmemb.amebaownd. com%2fposts%2f5158549 lic_nod32_2018, http://ns2.josepi.com/siteanal yzer/redirect.php?url=https%3a %2f%2ffeulatagsjsal.amebaownd. com%2fposts%2f5158045 download_xbox_360_bios_for_emu lator, https://gescutowso.amebaownd.c om/posts/5158011 examkrackers_mcat_9th_edition_ pdf, https://gescutowso.amebaownd.c om/posts/5157904 aster_v7_crack_download, http://waptu.ru/go.php?go=http s%3a%2f%2fdaylowalsekt.amebaow nd.com%2fposts%2f5158617 click_on_3_workbook_free_downl oad, https://trocquecolong.amebaown d.com/posts/5159931 tashbus_skachat_besplatno, https://esfispemo.amebaownd.co m/posts/5158506 dialux_evo_rukovodstvo_na_russ kom, https://pesisseethe.amebaownd. com/posts/5157837 download_gta_san_andreas_real_ v2_torent_iso_tpb, https://cumsconlipsnigh.amebao wnd.com/posts/5159176 sublime_sftp_crack, http://forum.rrock.ru/go.php?g o=https%3a%2f%2fgescutowso.ame baownd.com%2fposts%2f5157904 aster_v7_crack_download, http://archive.is/yHpNv canon_f151_300_draiver, http://archive.is/avQfS dating_a_52_year_old_man, https://lmeninoutbiz.amebaownd .com/posts/5157834 crack_keygen_arcgis_101_zip, https://trocquecolong.amebaown d.com/posts/5159962 solutions_intermediate_workboo k_2nd_edition_otvety_onlain, https://lmeninoutbiz.amebaownd .com/posts/5158868 bob_marley_greatest_hits_torre nt_mp3, http://archive.is/114mH euro_truck_simulator_2_skachat _besplatno_bez_registratsii, http://betafinance.ru/redirect .php?url=https%3a%2f%2ffeulata gsjsal.amebaownd.com%2fposts%2 f5158618 how_to_start_dating_again_at_5 5, https://feulatagsjsal.amebaown d.com/posts/5158491 lines_98_skachat_besplatno_pol nuiu_versiiu, http://archive.is/QjA6U relatieplanet.nl_dating_site,
IP:178.159.97.184  2018-11-09 14:45:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.