Ану 25 хүрэхээсээ өмнө нөхөрт гарна

2010/01/08
Share |
Хүмүүс:
Ану 25 хүрэхээсээ өмнө нөхөрт гарна

Хүүхдийн дууч бүсгүй сүүлийн үед хөнгөн, өнгөлөг имижээс татгалзаж, илүү эмэгтэйлэг дүр төрхийг сонгох болсон нь залуусын таалалд чигтэйхэн нийцээд байгаа. Байгалиасаа мэдрэмжтэй төрснөө гайхуулах болсон дуучин бүсгүйн цагаа олсон энэхүү өөрчлөлт бясалгалаар хичээллэн, бүрэн цагаан хоолтон болж, гэгээрхийн дээдээр гэгээрчихээд байгаатай нь салшгүй холбоотой гэх. Түүгээр ч барахгүй солонгосын алдартай имижмейкертэй хамтран ажиллах болсон Ануг одоо л стилиэ оллоо хэмээн олон фэнүүд нь баярлах болсон. Хамгийн их харамсаж яваа хүмүүс бол дахин хэзээ ч барби шиг хувцаслан хүүхдийн дуу дуулахгүй гэж хэлсэн дуучин Анугийн бяцхан шүтэн бишрэгчид. Хэдийгээр хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихгүй ч, хүүхэд рүү чиглэсэн үйл ажилгаагаа үргэлжлүүлнэ гэдгээ харин Ану эгч нь амласан шүү багачууд аа. Юутай ч хүүхдийн дууч гэх овгоос татгалзах болсон дуучин бүсгүй маань гэр бүл төлөвлөлтөө маш нарийн хийгээд, 25 хүрэхээсээ өмнө нөхөрт гарч, ээж болохоор төлөвлөсөн гэнэ шүү. Байнга олны нүдэнд байж, зүсэн зүйлээрээ дуудуулдаг дуучин бүсгүйг хайрлаж, халамжилдаг жинхэнэ эр хүн  жил гаруй өмнөөс түүний найз залуу болсон аж. Ямартай ч залуусын зүрхэнд шар ус хуруулсан монголын сайхан бүсгүйчүүдийн нэг ийнхүү амьдралын ханиа олсон гэнэ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.