Ононг шүүмжлээд үзээрэй !!!

2010/01/08
Share |
Хүмүүс: Н Онон | 
Ононг шүүмжлээд үзээрэй !!!

Ононгийн их зантай болсон тухай олон хүмүүс ярьдаг болсон. Үнэндээ үзэгчдийн өхөөрдөл, хүндлэлийг 100% хүлээсэн цөөхөн оддын нэг бол энэ бондоолой. Харин ойрмогхоноос эрхэм жүжигчин хамрынхаа үзүүрийг харах болсон нь нэгэн сонинд өгсөн ярилцлагаас нь илт мэдрэгдэх шиг. Хөдөлмөрч зан, авъяас чадвар, дадал туршлагаараа “X түц”-ийн урд гишгэх студи, продакшн монголд л лав үгүй. Ингэж үнэлдэггүй хүн ч монголд байхгүй нь ойлгомжтой. Харин түц-ийн акулууд сүүлийн үед гайгүй их зантай болсон нь үнэн хэмээн фэнүүд нь жиг жуг хийх болж. Хэзээ ч билээ нэгэн телевизэд ярилцлага өгч байсан жүжигчин Одончимэгийг манай үзэгчдэд зориулаад хөгтэй явдлуудаасаа дээжлэн, чимх инээд бэлэглээч гэх сэтгүүлчийн гуйлт чигтэйхэн их эгдүүцлийг нь төрүүлж билээ. Сэтгүүлч бүр ингэж асуух юм, бүр хариулахаас дургүй хүрч байна хэмээн нэг мөсөн хэлж аваад, дотроо онгойлгосон Одноо өнөөдөр онигоо ярих ялаас нэгэнтээ мултарч санаа нь амарсан биз ээ. Харин хамтлагийн жүжигчин Ононд хандсан "их зангаасаа болов доо" гэх нэг их айхтар гарчигтай нийтлэл нэлээн дээр гарч байсан санагдана. Зохисон гэдэг нь ванлий хэд хэдэн персинг хийлгэж, улам ч залуужсан, имижлэг Онон харин биднийг шүүмжлэн, шүүмжлэн үзээд байгаа хүмүүс сувгаа солиоч, яс юман дээр манай тоглолтыг үзээд л, инээд алдаад явж байдагийг чинь хөшигний ардаас харсан шүү хэмээн бараг заналхийлэв. Магтаалд ташуурах тэнэг хүн биш хэмээн ундууцаж асан жүжигчин залуу маань харин шүүмжлэл даах хүчгүй нэгэн бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.