Тэд амьдралаас юунд уйдна вэ?

2010/01/08
Share |
Хүмүүс:
Тэд амьдралаас юунд уйдна вэ?

Хvний хорвоод дуу хадаан мэндэлчихээд vvлэн чөлөөний нар шиг дэндvv эрт буцна гэдэг хэчнээн харамсалтай. Тэр дундаа ойр дотныхныгоо уй гуниг, сэтгэлийн шаналалд хатаан өөрийгөө егvvтгэнэ гэдэг хамгаас том эмгэнэл. Тэгээд ч Монголчууд амиа хорлохыг хамгийн том нvгэлд тооцдог. Гэтэл ойрын өдрvvдэд Нийслэлийн цагдаагийн газарт амиа хорлосон хэргvvд бараг өдөр алгасахгvй шахам бvртгэгдэх болжээ. Он гарахын өмнөхөн буюу өнгөрсөн сарын 25-нд гэхэд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны байцаагч "Г"-ийн төрөөд удаагvй нялх биетэй эхнэр нь өөрийгөө егvvтгэсэн хэрэг гарсан. Харин шинэ жилийн баярын өдрvvдийн vеэр буюу 30-наас энэ сарын 4-нийг хvртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд гурван иргэн амиа хорлосон байна.

Тухайлбал өнгөрсөн сарын 30-ны өдөр Чингэлтэй дvvргийн есдvгээр хороо Цагаан байрны ... тоотод оршин суух 38 настай эмэгтэй гэрийнхээ амбаарын хөндлөн модноос 80 см-ийн урт гэрлийн утсаар өөрийгөө боомилж нас баржээ. Харин 31-ний өдвр Сvхбаатар дvvргийн 11 дvгээр хороо Зvvн Сэлбэд тvр оршин суух Булган аймгийн харьяат 33 настай эрэгтэй гэрийнхээ тоононоос цагаан өнгийн мяндсан уяагаар өөрийгөө боомилсон байдалтайгаар нас барсан байжээ. Тvvнчлэн энэ сарын 2-ны өдөр Багануур дvvргийн дөрөв дvгээр хороо Байдрагийн ... тоотод оршин суух 30 настай "О" нь хашааныхаа модноос дээлийнхээ бvсээр боомилсон байдалтай нас нөгчсөнийг олсон байна. Харин хамгийн сvvлийн vеийн мэдээллээс vзэхэд 19 настай "М" гэрийнхэ,ндээ гэрээслэл vлдээгээд хорвоог орхисон байх юм. Талийгаачийн цогцосыг гvйцэд баригдаж дуусаагvй барилга дотроос мөс болтлоо хөлдсөн байдалтайгаар олсон байна. Амьдралын зах зухтай дөнгөж золгож явсан 19- хөн настай хvv яагаад энэ хорвоогоос уйдсан тухайгаа гэрээслэлдээ бичихдээ хайр сэтгэл нь бvтэлгvйтсэн талаар дурдсан байжээ. Мөн хайр сэтгэл нь бvтээгvйгээс гадна, тvvнд ажил, сургууль байхгvй байсан нь ийм алхам хийхэд нөлөөлсөн байж магадгvй аж. Нийслэлийн цагдаагийн газрын гаргасан тоо баримтаас vзэхэд нийслэлийн хэмжээнд 2008 онд 160 хvн амиа хорлон хорвоог орхион байна. Харин өнгөрсөн онд энэ тоо 170 хvрсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд амиа хорлолт 2008 онтой харьцуулахад 6.2 хувиар өссөн гэсэн vг юм. Өөрийгөө хороосон хэргийг Эрvvгийн хуулийн 95 дугаар зvйлд амиа хорлоход хvргэсэн шалтгааныг vндэс болгон шалгадаг байна. Харин тухайн хvн өөрөө энэ vйлдлийг хийдэг учир уг хэргийг тэгсхийгээд хаадаг ажээ.

"Савангийн дуурь"-ны vлгэрт татагдсан залуус
Энэ олон Солонгос кино бидний залуу vеийг хааш нь татна вэ. Бvтэлгvй хайр сэтгэл, эд хөрөнгө, хэцvv амьдралыг сөрж гарахыг vзvvлэхийг оронд тvvний өмнө сөхөрч, амиа хорлохыг уриалах болов. Олон давхар байшингийн дээр vсрэх гэж байхад нь хайртай залуу нь "битгий vсрээч" хэмээн гуйх юм шиг санан гэрээслэл орхин одох болов. Амьдрал хэмээх их далайн захаас амсаж vзээгvй шахам залуус хорвоог орхих нь ихэслээ. Эдгээрийн дийлэнх нь эрчvvд байх юм. Эрэгтэй хvнд нийгэм асар их хариуцлага vvрvvлдэг. Хамгийн энгийн жишээ л гэхэд "Чи эр хvн байж амьдралаа авч яв, чи эр хvн учраас..." хэмээх vг юм. Энэ нь эрчvvдэд сэтгэлзvйн асар их дарамт учруулдаг. Гэхдээ амиа хорлох vзэгдлийг ямар нэгэн хvчин зvйлээс vvдсэн гэх боломжгvй юм. Vvнд гэр бvл, хамт олон, орчин гээд олон зvйл нөлөөлнө. Гэр бvл гэдэг нийгмийн хамгийн бичил хэсэг хэдий ч амиа хорлолтын томоохон шалтгаан нь байдаг аж. Амиа хорлолтын 70-80 хувийг гэр бvлийн асуудлууд эзэлж буйг мэргэжилтнvvд өгvvлж байна.

Сэтгэл зvйн боловсрол дутагдаснаас амиа хорлолт их байна
Бид эрдэм номын мөр хөөж, их, дээд сургууль төгссөн л бол боловсролтой хvн шиг хvн боллоо хэмээн андуурдаг. Энэ өрөөсгөл ойлголтын цаана сэтгэлзvйн боловсрол орхигдоод байдаг нь нууц биш. Хvнийг сэтгэлийн амьтан гэдэг. Хvvхдийг багаас нь сэтгэлийн тэнхээтэй байж өөрийнхөө vнэ цэнийг мэдрэх ухаанд сургах нь өнөөгийн нийгэмд хамгийн чухал. Сэтгэлзvйн боловсрол дутагдсанаас амьдралд тохиолдох бэрхшээлийг хvлээн зөвшөөрч даван туулах сэтгэлийн тэнхээгvй, хариуцлага хvлээх чадваргvй, аймхай хvмvvс амиа хорлодог аж. Өнөөдөр Улаанбаатар хот хvний сэтгэлзvйд асар их сөрөг нөлөө vзvvлж байна. Утаа, гахайн ханиад, хvйтэн гээд ар араасаа хөвөрсөн олон асуудал хvмvvсийг стресст оруулсаар байна. Сэтгэлзvйчдийн хийсэн судалгаагаар хотын төв хэсэгт байгаа хvмvvс захад амьдардаг хvмvvсээсээ илvv их стресст орох тохиолдол байдаг аж. Vvнийг дуу чимээнээс vvдэлтэй хэмээн мэргэжилтнvvд дvгнэж байна. Сvvлийн vед амиа хорлох явдал ихэсч байгааг мэргэжилтнvvд хvvхэд хvмvvжvvлэх уламжлалт аргатай холбон тайлбарлах болжээ. Нийгэм өөрчлөгдөхийн хэрэээр хvvхдийн хvмvvжилд өөрчлөлт орж буйг эцэг, эхчvvд төдийлөн сайн ойлгодоггvй байна. Тэд өөрийн бага байсан vетэйгээ харыгуулж ойлгосноос хvvхэд, эцэг эхчvvдийн хооронд зөрчил vvсч, улмаар тэр нь амиа хорлох шалгаан болдог аж.

Ж.ТАГТАА, Т.СЭЛЭНГЭ /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas как купить Ethereum doge на FunFair Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Waltonchain doge на Golem Купить Айс Горячий Ключ киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на NEO курс Skycoin курс Dentacoin eth на Substratum eth на MaidSafeCoin dash на Dentacoin doge на MonaCoin Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ BTC Гашиш отзывы курс Decentraland обмен qiwi на Augur doge на BitShares как купить Steem ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ ÐºÐµ курс Bytom eth на All Sports Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ BTC купить Wanchain Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Substratum Пушкино ÐºÑ€ÑƒÐ³Ð»Ð¾ÑÑ ƒÑ‚очный магазин Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Cryptonex Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Ethereum ltc на Nebulas Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ IOST купить Ripple ltc на Mithril Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Centrality как купить Bytecoin dash на Wanchain eth на Cardano ltc на FunFair ltc на NEM
IP:185.2.32.125  2018-06-22 17:53:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.