ДЭМБ-ЫН ТУСЛАМЖИЙН ВАКЦИН ИРЛЭЭ

2010/01/08
Share |
Хүмүүс:
ДЭМБ-ЫН ТУСЛАМЖИЙН ВАКЦИН ИРЛЭЭ

100 мянган хүн тун вакцин уг нь 11 сарын сүүлээр орж ирэх ёстой байсан. Гэвч хойшилсоор өнөөдөр эхний ээлжийнх нь бууж байгаа юм. Англи Улсын “глазгозмекс” компанид үйлдвэрлэсэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн чанарынх гэдгийг Эрүүл мэндийн сайд Ламбаа дуулгалаа. Гахайн ханиад дэлхий нийтийг түгшээж олон орон вакцин авах дараалалд бүртгүүлсэн байснаас хамгийн түрүүнд Монгол Улсад тусламжийн вакцин орж ирснийг онцоллоо. Манай улсад бууснаас 2 цагийн дараа Азербайджанд тусламжийн вакцин очно. Хамгийн түрүүнд Монгол Улсад тусламжаа өгсөн ДЭМБ-д талархаж байна гэдгээ Эрүүл мэндийн сайд хэллээ. Нийтдээ 270 мянган хүн тун нийлүүлнэ гэдгийг үзэгчид андахгүй мэдэх болсон байх аа. Үлдсэн 170 тун нь энэ сарын сүүлчээр ирэх юм байна.

ДЭМБ-ын тусламжийн вакцин энэ 5 төмөр хайрцагт багтжээ. Юун түрүүнд ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд дээж авлаа. Учир нь вакциныг маш нарийн хадгалалт тээвэрлэлтээр авчрах учиртай. 2-8 градусын дулаантай хадгалалтын горимд оруулж ирэх ёстой юм байна. Вакцин дотор температур хэмжих багаж дагалддаг. Түүнийг шалгаж зөв тээвэрлэж ирж үү гэдгийг тодорхойлдог талаар ХӨСҮТ-ийн захирал Нямхүү онцоллоо.

Тусламжийн вакцинтай зэрэгцэн АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг манай улсад тариур, аюулгүйн хайрцаг бэлэглэж байгаа юм байна. Нийтдээ 5600 ширхэг тариур, мөн 10800 ширхэг холигч тариур 1350 ширхэг аюулгүйн хайрцаг хандивлалаа. Мөн ДЭМБ-ын хүсэлтээр Сингапур Улсын засгийн газар 20 мянган хүн тун тамифлү эм нийлүүлж байна. Гахайн ханиад өвчний тархалтыг барих энэ өвчнөөс иргэдээ аврах энэ арга хэмжээ нэг дор өрнөлөө. Зөвхөн гадны тусламж дэмжлэг гэлтгүй гахайн ханиад Эйч нэг Эн нэгтэй тэмцэхэд ЗГ нэмж 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгөөр зөвхөн вакцин авахаар болсон юм.

Тусламж болон өөрсдөө хөрөнгийг нь гаргаж иргэддээ тарих вакцин нийт хүн амын 30 хувьд хүрэлцэнэ. Энэ бол том тоо гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Вакцин хэдийгээр аюулт өвчнөөс сэргийлэх гол арга зам боловч дараа нь сөрөг үр дагавар тээх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд бий. Энэ жил маш хүйтэн жил болж байна. Хүйтэнд вакцин хийснээс иргэдийн биед харшил өгөх вий гэсэн болгоомжлол байсан. Гэхдээ вакциныг дулаан газар хийж дараа нь тариулснаас хойш 30 минут хиртэй халуун цай ууж дулаахан байвал ямар нэг муу үр дагавар гарахгүй гэлээ. Тусламжийн вакцин энэ долоо хоногийн Ням гарагаас аймаг орон нутгууд руу ачигдана. Маргааш халдварт өвчин судлалын үндэсний төв дээр бүх аймгийн халдвартын эмч мэргэжилтнүүд оролцсон зөвлөгөөн болж аймгуудад хэдий хэмжээтэй хуваарилахыг шийдэх нь ээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas минусовРºÐ° кокаина купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд смайлик марихуаР½Ñ‹ АмфетамР¸Ð½ Ñ‚Ð¾Ð»ÐµÑ€Ð°Ð½Ñ ‚ность ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КоролевРµ Методон в Елизове Купить Гашиш в Кизел Купить Иней СосновоР±Ð¾Ñ€ÑÐº АмфетамР¸Ð½ мет купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд сколько дней Ð²Ñ‹Ð²Ð¾Ð´Ð¸Ñ‚Ñ Ñ марихуаР½Ð° из организР¼Ð° Купить Марки в Ð¤ÐµÐ¾Ð´Ð¾ÑÐ¸Ñ ÐžÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд НаркотиРº шоколадРºÐ° Купить бошки в БорисогР»ÐµÐ±ÑÐº ÐÐ½Ð¾Ð½Ð¸Ð¼Ð½Ñ ‹Ð¹ jabber купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд ЗакладкР¸ трамадоР» вОрске купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд ЗакладкР° героина в новосибР¸Ñ€ÑÐºÐµ Экстази в Брянске Героин в Кирово-ч
IP:5.62.159.89  2018-07-03 15:51:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.