Х.Цагаанбаатар жингийнхээ тамирчдыг чансаагаар тэргүүлж байна

2010/01/08
Share |
Х.Цагаанбаатар жингийнхээ тамирчдыг чансаагаар тэргүүлж байна

Дэлхийн жүдо бөхийн холбоо өнгөрөгч оноос тэмцээн тус бүрд зэрэглэл тогтоож, оноо өгөх журмыг боловсруулсан. Хамгийн өндөр оноо цуглуулах нэр хүнд бүхий тэмцээний тоонд олимпийн наадам, ДАШТ байдаг ч дараагийн томоохон тэмцээнүүдийн нэг бол яахын аргагүй “Мастерс” юм. Оролцсон тэмцээн бүрийн зэрэглэл, ямар амжилт үзүүлсэн байдлаар нь тамирчдад тогтсон оноог өгч, тэднээс хэн их оноо цуглуулсан нь Лондонгийн олимпод өрсөлдөх эрхийг хүртэнэ. Жишээ нь ДАШТ-д түрүүлбэл 500, дэлхийн цомын тэмцээнд долдугаар байр эзэлбэл 16 оноог өөрийн чансааны үзүүлэлтэд нэмүүлдэг.Энэ сарын 16,17-нд БНСУ-ын Сувон хотноо болох анхны “Мастерс” тэмцээнд жин тус бүрд дэлхийн чансааг тэргүүлэгч 16 тамирчин оролцох дүрэмтэй.

Үүнд зохион байгуулагч орноос нэг жинд дор хаяж нэг бөх оролцуулах ёстой юм байна. Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөх эрх авсан бөгөөд 60 кг-ийн жинд эрэгтэйчүүдийн чансаагаар 884 оноогоор Украйны бөх Георгий Зантариа тэргүүлж, манай улсын тамирчин Г.Болдбаатар 244 оноогоор 16 дугаар байрт оржээ. Мөн 66 кг-ийн жинд манай улсын тамирчин Х.Цагаанбаатар 1140 оноогоор бусад орны тамирчдаас маш хол зөрүүтэй тэргүүлж, Испанийн тамирчин Сугой Уриарте 728 оноогоор удаалж, 272 оноогоор манай улсын тамирчин С.Мияарагчаа 11 дүгээр байрт бичигджээ. 100 кг-ын жинд Япон улсын тамирчин Такамаса Анай 916 оноогоор тэргүүлж яваа бол манай улсын тамирчин Б.Тэмүүлэн 312 оноогоор 12 дугаар байрт яваа. Харин энэхүү тэмцээнд манай улсаас оролцох эрхийг хүртсэн ганцхан эмэгтэй тамирчин М.Бундмаа 408 оноогоор 12 дугаар байрт бичигдсэн байна.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaimbdg oIfX0Hwhcrqbysrqkg, [url=http://ytuwftkjodpu.com/] ytuwftkjodpu[/url], [link=http://yuwtxluwgklm.com/ ]yuwtxluwgklm[/link], http://hpsbloibksbi.com/
IP:146.185.234.48  2015-12-07 21:16:48
Benton I hate shopping zofran odt 8 mg dosageRecently jewellers have reported a growing trend of husbands “upgrading” their wives” engagement bands for something that little bit sparklier a few years down the line. robaxin dosage instructionsOne German magazine quotes an official saying that a Greek departure would be almost ”inevitable” if Syriza wins rheumatoid arthritis medication sulfasalazineAs we head in to the beginning of the 114th Congress this week, the question is whether politicians will start to heed this anti-government sentiment and change the way they’ve been doing business
IP:188.143.232.72  2016-11-25 01:37:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.