Ц.Нямдорж: Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай

2010/01/08
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин |  Ц Нямдорж | 
Ц.Нямдорж: Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр ширүүхэн боллоо. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хооронд халуухан маргаан өрнөсөн юм. Энэ маргаан АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр өндөрлөв.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байв. Энэ төслийг Х.Тэмүүжин нарын 16 гишүүн санаачилсан юм. Хуулийн төсөлд тусгаснаар УИХ-ын дэргэд Хяналтын зөвлөл байгуулагдана. Хяналтын зөвлөл нь УИХ-аас баталж байгаа хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэйгээр ажиллана гэж заасан байв. Гэтэл Ц.Нямдорж сайд уг хуулийн төслийг парламентын засаглалыг бусниулсан, бүхнийг хянадаг, цагддаг, шинэ үеийн коминтерни УИХ болж хувирахаар болоод байна хэмээн шүүмжилсэн нь эцэстээ сайд гишүүн хоёр бие биенийгээ гөлөг, нохойгоороо дуудалцахад хүргэсэн юм. Ингээд байнгын хорооны хуралдааны үеэр өрнөсөн маргааныг хүргэе.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-УИХ-д мөрдөн шалгах эрх өгвөл дарангуйлагч болж, нийгмийг нугаслах ажилдаа орно. Хэнд ч захирагдахгүй, улстөрийн зорилгоор хүссэнээ заазуурддаг. Зөв заазуурдахгүй өс хонзонгоор түүнийгээ гүйцэтгэдэг тийм байдал руу орвол яах вэ. Хязгааргүй эрх олгох гээд байна. УИХ сул дорой байна гэдэг үгийг Х.Тэмүүжин гишүүн олонтоо ярьж байгаа. Ямар баримтад үндэслэж энэ үгийг хэлээд байгааг ойлгохгүй юм. Чухамдаа бол УИХ хамгийн аюултай байгаа, нэг л мэдэхэд шийдвэр гаргадаг, зогсоох юм байдаггүй. Гэнэт ажлын хэсэг байгуулаад сэлэм эргүүлээд шүүхийг хянадаг, прокурорыг хянадаг. УИХ-ын гишүүний нэрээр Авлигатай тэмцэх газарт бичиг өгөөд ардчилалд аюул тулгаж байгаа шүү, Тэмүүжин гишүүн ээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Өөрөө бусдыг айлган сүрдүүлдэг болохоор түүн шигээ бодоод байна. Буу, сэлэмтэй хүмүүс чинь таны мэдэлд байгаа байх шүү.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Гөлөг шиг юм УИХ-д орж ирж суучихаад цор цор гээд яах нь вэ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Би гөлөг бол та нас бие гүйцсэн нохой. Тань шиг даруулгагүй том толгойтой сайдыг хянахын тулд УИХ-д ийм эрх мэдэл хэрэгтэй. Бусад улсын парламентад гишүүд нь сайд байдаггүй юм. Германчуудыг хар л даа.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Герман улсад гишүүн нь сайдын алба хашдаггүй гэж хэлэв үү, ингэж донгосдоггүй юм. Германы бүх сайд нар гишүүд байдаг.

/Энэ хоёрын хэрүүлийг гишүүн Ө.Энхтүвшин зогсоох гэсэн боловч хүчирсэнгүй, үргэлжилсээр байв./

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Хүний эрхийн дэд хорооноос “Долдугаар сарын 1 хүний эрх” сэдвээр сонсгол хийх болж, түүнтэй холбоотой мэдээлэл шаардлагатай болоход холбогдох байгууллагууд өгөхгүй байсан.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Холбоотой бүх мэдээллийг гаргаж өгсөн.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Нээлттэй сонсголд прокуророос хүн ирээгүй, өөрөө зааврыг нь өгсөн биз.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Прокурор нээлттэй сонсголд ирэх ёс байхгүй.

Ийн маргаан өрнүүлсэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцогчдын олонх дэмжсэнгүй

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas pvp çàêëàäêè Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЕвпаторР¸ÑÐžÑÐ¿Ð°Ñ€Ð¸ вается Вбив aliexpress Россыпь в Кургане ЗакладкР¸ метадон в КамышлоР²Ðµ Спайсы в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ Купить закладкР¸ LSD в Эртиле спайс в новосибР¸Ñ€ÑÐºÐµ Купить Соль Легалка Вологда çàêëàäêè ñîëåé â âîëãîãðàäå Где ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ ‚ся фенилэтР¸Ð»Ð°Ð¼Ð¸Ð½ Цветная реакция на ацетон с Ð½Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÑÑÐ¸Ð´Ð¾Ð¼ натрия Купить Бошки НазаровР¾ Белый порошок который нюхают как Ð½Ð°Ð·Ñ‹Ð²Ð°ÐµÑ ‚ся ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Агидели Селлер сс | Форум Ð´ÑƒÐ±Ð»Ð¸ÐºÐ°Ñ ‚ов Купить готовую марихуаР½Ñƒ Купить закладкР¸ бошки в Ð¥Ð°Ð´Ñ‹Ð¶ÐµÐ½Ñ ÐºÐµ ïðè çàêëàäêå ñïàéñà ïîéìàëè Купить закладкР¸ марки в ÐÑ€Ñ‚ÐµÐ¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¾Ð¼ JWH — купить реагент для спайса из Китая ТрамадоР» в Алагире Купить закладкР¸ MDMA в Донецке Купить ск кристалР»Ñ‹ в казани Купить закладкР¸ стаф в КурильсРºÐµ ОксикодР¾Ð½Ð° Раста легенда çàêëàäêè ìèêñ êàçàíü Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин ÐœÐ°Ð»Ð¾ÑÑ€Ð¾Ñ Ð»Ð°Ð²ÐµÑ† Mdma акпп ВыращивР°Ð½Ð¸Ðµ конопли: 16 Ñ‚Ð¸Ð¿Ð¸Ñ‡Ð½Ñ‹Ñ … ошибок новичкоР² 1 к 30 РазновиР´Ð½Ð¾ÑÑ‚Ð¸ мдма Ð‘Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚ натрия это ДимедроР» глюки Мдм наркотиРº
IP:5.101.219.188  2018-01-14 06:49:02
zjhtcddm Z12VZIfuccbyihhvhr, [url=http://uwmosqfonqmk.com/] uwmosqfonqmk[/url], [link=http://lepsvwvqbgvg.com/ ]lepsvwvqbgvg[/link], http://adcqlzzuzeyh.com/
IP:5.188.211.14  2019-02-05 05:06:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.