25 жилийн дараа үргэлжилсэн хайрын түүх хүн бүрийн сонирхолыг татаж, сэтгэлийг хөдөлгөсөн. Хамтлаг дуучдын клипийг "тултал" хийдэг Баатар найруулагч маань ч анхны уран бүтээл дээрээ алдаж оносон зүйл байсан гэдэг. Юутай ч энэ бол цорын ганц тэрбум төгрөгний орлого олсон, тив дэлхий, улс орон даяар үзэгчдэд түгсэн, өнгөрсөн оны хамгийн шилдэг кино. Ар монголын алдарт дуучин Болд ч дүрээ чамин "урласан" нь олон үзэгчдийг татах болсон шалтгаан биз. Хэдийгээр "Би чамд хайртай"-2 МУСК-ы сенсаци 2009 ондоо үлдсэн ч зураг авалтаас үлдсэн цөөхөн хэдэн Фото үзэхэд юу нь буруу байхав.