Дуучин Ө.Уянга дахин хадамлах нь

2010/01/11
Share |
Хүмүүс:
Дуучин Ө.Уянга дахин хадамлах нь

Дуурийн театрын дуучин Ө.Уянгыг чадалтай хоолойтой сайн дуучин гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг билээ. Хуучин “Классик жем” хамтлагт дуулж байснаа “Би дуурийн дуучин хүн эртхэн зам мөрөө хөөе” гээд гарсан билээ. Үүнийхээ ид хавыг үзүүлэн “Gpand opera” нэртэй тоглолтоо үзэгчдэд толилуулан өндөр үнэлгээ авсан. Харин нөхөр хүүхдээсээ салан дахин шинэ амьдрал зохиох гэж байгаа талаар гадуур шуугих болсон. Өөрийгөө Хөвсгөл нутгийн хүн гэдэг тэрбээр нэг нутгийн харьяат Улсын начин Содномдоржтой нэр холбогдох болсон тухай эртнээс яригдаж байсан нь одоо биеллээ олж буй бололтой. Тэр хоёр өдгөө 13 дугаар хороололд хамтран амьдарч байгаа гэсэн. Залуу улс хойно хааяа ойр орчмынхоо кароке бааранд орж дуулахын гайхамшигийг үзүүлдэг гэж байгаа. Тэднийг хамт явахыг харсан тэр орчмын хүмүүс ёстой бие биедээ таарсан сайхан хосууд хэмээн хоорондоо ярилцан нүд хужирладаг гэж байгаа. Ийнхүү өсч яваа нэртэй дуурийн дуучин бүсгүй маань дахин айлын бэр болж байгаа бололтой.

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.