ДЭРЭНГИЙН ХАГАРАЛ ДАХЬ ГОЛОМТ

2010/01/11
Share |
Хүмүүс:
ДЭРЭНГИЙН ХАГАРАЛ ДАХЬ ГОЛОМТ

Дундговь аймагт уржигдар 5.6 магнитуд /долоон балл/-ын хүчтэй газар хөдлөлт боллоо. Дэрэн, Дэлгэрцогт сумын зааг “Дэрэнгийн хагарал” гэдэг газарт болсон газар хөдлөлт Дундговь аймгийн ихэнх сумыг хамраад зогсоогүй, нийслэлд мэдрэгдсэн юм. Нийслэлийн дүүргүүдэд ойролцоогоор гурван баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэнийг мэргэжилтнүүд баталж байна. Энэ үзэгдлээс болж онцын хохирол учраагүй ч, Улсын их дэлгүүрийн цонх хагарч, зарим айлын байшин-гийн тааз цуурчээ.  Дэ-рэнгийн хагарал дахь энэ голомтод 1998 онд долоон баллын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд яг ийм байдлаар мэдрэгдэж байжээ. Уржигдар 15:15 цагт болсон газар хөдлөлт Дундговь аймгийн төвд хүчтэй мэдрэгдэж, айлуудын тавилга нурах дөхсөн талаар нутгийн иргэд ярилаа. Дэлгэрцогт сумаас хойш арван км-т нутаглаж байгаа малчин Ц.Доржхандтай утсаар ярилаа.

-Танайх газар хөдлөлт болсон голомтод өвөлжиж байгаа юм байна. Газар хөдлөлт хэр хүчтэй мэдрэгдсэн бэ?
-Эгч нь тэр үед зуухныхаа өмнө сууж байсан юм. Гэтэл гэнэт зуух унах нь уу гэмээр болоод явчихсан. Бас хойморт байсан толь дайвалзсан. Бид гайхаж, машин ирэв үү, эсвэл салхилав уу гээд тухайн үед юу болоод байгааг  мэдээгүй. Тэр үеэр хөдөө малаа хариулаад явж байсан бас нэг хүний хөл нь дайваад явчихсан гэнэ лээ.

Дэлгэрцогт сумын Засаг дарга Н.Загдхоролоос газар хөдлөлтийн талаар лавлахад, “Хөдөөгүүр айлуудын гэрийн мод шажигнаж, хүчтэй дуу чимээ, чичиргээн мэдрэгдсэн байна. Манай гэрт ч ялгаагүй. Би машин ирээд хашаа мөргөчихөв үү гэж бодсон. Хэдийгээр хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэг хохирол, гарз учраагүй” гэлээ. Түүнчлэн зуухан дээр байсан савтай ус ойгоод буусан талаар нутгийн иргэд ярьжээ. Дэлгэрцогтоос хойш 20 км газарт өвөлжиж буй бас нэгэн айлд дотроо устай байсан 40 литрийн бетон хоорондоо  хавиралдаж, гэрийнх нь мод зүүн хойд хэсгээрээ шажигнаж дуугарч байжээ

Б.Номин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.